06/03/2026
Хэн даалгавраа сайн хийнэ, хэн өгсөн даалгавраас илүүг давтана тэр хүүхэд бусдаас илүү хөгжиж, илүү чадваржих нь ойлгомжтой🤗👍
Баатарын батаа багш
#Бодол
Гэрийн даалгавар гэж юу вэ? Түүнийг өгөх, бас хийх хэрэг байна уу? Би америкийн 1 дунд сургуулийн эцэг эхчүүдээс авсан судалгааг харж байсан юм. Тэдний эцэг эхчүүдийн 1/3 орчим нь даалгавар нь ихдээд байна, 1/3 орчим нь даалгаврын хэмжээ болж байгаа, 1/3 орчим нь даалгаврын хэмжээ багадаад байна гэж хариулсан байна лээ.
Монголд ч энэ ойролцоо байгаа болов уу? Зарим хүүхэд ерөөс даалгавар хийх дургүй, бас хийдэг ч үгүй. Зарим нь даалгавраа л хийдэг. Түүнээс илүү зүйл хийх тун дургүй. Зарим нь багшийн өгсөн даалгаврыг хийгээд, бүр өөрөө нэмж судлаад, нэмэлт мэдээлэл хайгаад ирдэг, бас аав ээж нь гадуур нэмэлт төлбөртэй сургалтад явуулдаг.
Багш нар яах гэж даалгавар өгдөг вэ? Дандаа багшийн удирдлага дор, багшаар шаардуулан байж суралцдаг байж болохгүй. Гэртээ өөрөө бие даагаад жаахан ч гэсэн зүйл сурдаг дадалтай болог гэж даалгавар өгдөг юм.
Монгол хүүхэд бие даан сурах/Self Study/ чадвар маш султай. Монгол иргэн тасралтгүй суралцах/Lifelong learning/ чадваргүй. Үр дүнд нь цаг үеэсээ хоцорсон арга барилаар ажлаа хийдэг эмч, удирдлага, инженер, тариаланч, малчин ... мэргэжилтэнтэй улс орон болоод байгаа.
Монгол хүүхдийг хэн бие даан сурах чадваргүй, бас сургуульд сурах хүсэлгүй болгодог вэ? ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАР.
Тэд хүүхдийнхээ хажууд "Би боловсролгүй амьдраад л байна. Боловсрол чухал биш ээ", "Багш нар даалгавар их өгөх юм аа. Яах гэж ингэж хүүхэд зовоодог байна аа" гэх мэтээр хүүхдийнхээ дэргэд багшийг муу ярьдаг.