Gej Yu Ve ?

Wegbeschreibung Website Kontaktieren Sie die Schule/Universität

Gej Yu Ve ? Харанхуйг шинжлэх ухаанаар гэрэлтүүл!

✏ Submit Your Op-EdШинжлэх ухааны сэдэвтэй шүүмж, үзэл бодлын нийтлэл хүлээн авч байна!Unread Media болон Gej Yu Ve сува...
19/10/2026

✏ Submit Your Op-Ed
Шинжлэх ухааны сэдэвтэй шүүмж, үзэл бодлын нийтлэл хүлээн авч байна!

Unread Media болон Gej Yu Ve суваг хамтран шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Гэж Юу Вэ” сэтгүүлийн гурван дугаарыг эрхлэн гаргаад байгаа билээ. Сэтгүүлийн 4 дэх буюу 2026 оны намрын дугаар ирэх 11-р сард хэвлэгдэх гэж байна. “Цахилгаанжих цаг” буюу цахилгаан машин, цахилгаан эрчим хүчний хувьсгал зэрэг сэдвийн хүрээнд бүтээгдэх уг дугаарынхаа “Зөгийн хор” буландаа шинжлэх ухааны шүүмж, үзэл бодлын нийтлэл (op-ed)-үүдийг хүлээн авч эхэллээ.

🌐 Өмнөх дугаарууд:
https://unread.today/c/magazine-gejyuve
https://unread.today/c/magazine-gejyuve-2
https://unread.today/c/magazine-gejyuve-3

Зөгийн хор булан нь шинжлэх ухааны сэдвээр баримтад тулгуурласан санал, шүүмжээ хуваалцахыг хүссэн эрдэмтэн, судлаач, шинжлэх ухаан сонирхогч хэн бүхэнд нээлттэй. Хэрэв та монголчуудын оюуны цар хүрээг тэлэх, шинжлэх ухаанч сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй бол бидэнд нийтлэлээ ирүүлээрэй.

Сэдэв, салбарын хувьд ямар нэг хязгаарлалтгүй бөгөөд доорх шаардлагуудыг хангасан бүх төрлийн нийтлэлийг хүлээн авна.

✍️ Нийтлэлд тавигдах шаардлага:
Монгол хэлээр бичигдсэн, 600-900 үгтэй
Өөр хэвлэлд нийтлэгдэж байгаагүй
Гаднын эх сурвалжаас хуулаагүй, хиймэл оюунаар бичүүлээгүй
Баримтад тулгуурласан, логик дэс дараалалтай, шийдэл эргэцүүлэлтэй

📩 Дээрх шаардлагыг хангасан нийтлэлээ өөрийн товч намтар, хэрэв сэтгүүлд хэвлэгдвэл ашиглаж болох зургийн хамт [email protected] цахим шуудангаар 10-р сарын 31-ний дотор ирүүлээрэй. Ирүүлсэн мэйлд бид гурав хоногийн дотор хариу илгээх болно.

Шинжлэх ухаанч сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй танд баярлалаа.

Төв Азийн ойт хээрийн хэв шинжийг бүрэн харуулсан, унаган төрхөө хадгалан үлдсэн үзэсгэлэнт нутгийг Нөмрөгийн дархан цаа...
18/10/2026

Төв Азийн ойт хээрийн хэв шинжийг бүрэн харуулсан, унаган төрхөө хадгалан үлдсэн үзэсгэлэнт нутгийг Нөмрөгийн дархан цаазат газраас л харах боломжтой байв. Гэвч энэхүү байгалийн үнэт өвийн 80% нь түймэрт өртсөн.😭

Тус дархан цаазат газар нь Хянганы уулархаг нутгийн өвөрмөц газарзүйн тогтоц, байгалийн хэв шинжийг хадгалсан бөгөөд ой мод, өвслөг хээрээс хуурай тал хээрт шилжих байгалийн үйл явцыг унаган төрхөөр нь хадгалсан онцгой нутаг байсан юм.😱

Нөмрөгийн дархан цаазат газарт 806 зүйлийн гуурст ургамал бүртгэгдсэн бөгөөд олон зүйлийн ховор ургамлууд тэмдэглэгдсэн байдаг. Тухайлбал:
- Сибирь агдаргана
- Ацан цахилдаг
- Уссурийн яншил
- Нягт сонгино
- Дагуур сараана
- Тэсхэй тэсмэг зэрэг. Гэвч түймрийн улмаас эдгээр ургамлууд дахин сэргэхэд олон жил шаардагдана. Бүр амьдрах орчин нь эрс өөрчлөгдвөл устах аюулд ч өртөж болзошгүй.

Нөмрөгийн дархан цаазат газар нь олон зүйлийн нэн ховор амьтдын амьдрах орчин юм. Дурдвал:
- Тоодог
- Цэн тогоруу
- Гургуул
- Дагуур огодой
- Дагуур зараа
- Уссурийн хандгай зэрэг. Гэвч түймэрийн улмаас эдгээр амьтад хил даван дайжсан байх өндөр магадлалтай байна.

Түймрийн хохирлыг зөвхөн амьтан ургамлаар хэмжих боломжгүй. Экосистемийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй шавж, хөрсний бичил биетэн болон бусад жижиг организм ч түймэрт өртдөг. Хамгийн харамсалтай нь, өмнө нь бүртгэж, судалж амжаагүй байсан шинэ зүйлүүд өртсөн бол тэдгээрийн алдагдлыг хожим нь ч тогтоох ямар ч боложгүй байж мэднэ.🚫

Халх, Нөмрөгийн сав газар нь Монголын түүх, соёлын өвтэй ч салшгүй холбоотой. Монголын Нууц Товчоонд дурдагддаг Далан нөмрөг, Хянганы даваа, Абжиа Хүдгэр зэрэг газруудыг Халх, Нөмрөгийн сав газартай холбон үздэг.

Фтор агуулаагүй, усанд уусдаг шинэ төрлийн барьцалдуулагч бүтээснээр батарейн үйлдвэрлэл болон дахин боловсруулалтыг бай...
13/10/2026

Фтор агуулаагүй, усанд уусдаг шинэ төрлийн барьцалдуулагч бүтээснээр батарейн үйлдвэрлэл болон дахин боловсруулалтыг байгальд ээлтэй болгох цоо шинэ судалгаа хийгджээ. Туршилтаар шинэ барьцалдуулагч ашигласан батарей нь уламжлалт лити-ион батарейтай ижил түвшний үзүүлэлттэй байв.🤯

Барьцалдуулагч гэдэг нь электродын нунтаг материалыг хооронд нь холбож, бат бөх үе давхарга үүсгэдэг цавуулаг материал юм. Тус үе давхаргыг батарейн доторх нимгэн металл ялтсанд нааж, давхарлан байрлуулж батарейг угсардаг. Хэдийгээр барьцалдуулагч нь батарейн нийт жингийн багахан хувийг эзэлдэг ч үйлдвэрлэлийн үйл явц, дахин боловсруулалтад ихээхэн нөлөө үзүүлдэг.🔋

Өнөөг хүртэл лити-ион батарейнд ихэвчлэн фтор агуулсан барьцалдуулагч ашиглаж ирсэн. Гэвч фтор нь батарейг дахин боловсруулах үйл явцыг хүндрүүлдэг бөгөөд батарейнаас фторын үлдэгдлийг арилгахын тулд өндөр температур эсвэл идэмхий химийн бодис ашиглах шаардлагатай болдог. Энэ нь байгаль орчин асар их сөрөг нөлөөтэй.❎

Эдгээр асуудлыг шийдэхийн тулд эрдэмтэд полиакрилийн хүчил, ургамлын гаралтай карбоксиметил целлюлоз болон нимбэгийн хүчлийг хооронд нь химийн холбоогоор холбож фтор агуулаагүй шинэ төрлийн барьцалдуулагч бүтээжээ.🔥

Шинэ барьцалдуулагчаар бүтээсэн батарейнууд хэдэн зуугаас хэдэн мянган удаагийн цэнэглэлтийн дараа ч цэнэг хадгалах багтаамжаа удаан хугацаанд хадгалж байжээ. Мөн батарейг задалж, электродыг усанд дүрэхэд л барьцалдуулагч ууссан нь электродыг дахин боловсруулж шинэ батарей үйлдвэрлэхэд хэрэглэх боломжтойг илтгэж байгаа юм.♻️

Эх сурвалж: Nature communication сэтгүүл “Fluorine-free polymer binder enables circular manufacturing and recycling of lithium-ion batteries” судалгаа.

Өвөр Монголоос 165 сая жилийн өмнө амьдарч байсан хөхтөн төст амьтны фоссилыг (эрмэл үлдэгдэл) илрүүлжээ. Энэхүү амьтан ...
11/10/2026

Өвөр Монголоос 165 сая жилийн өмнө амьдарч байсан хөхтөн төст амьтны фоссилыг (эрмэл үлдэгдэл) илрүүлжээ. Энэхүү амьтан нь усан орчинд ан хийж, хоол тэжээлээ олоход дасан зохицсон, хагас усны амьдралтай хамгийн эртний амьтдын нэг бололтой.😯

𝙈𝙚𝙜𝙖𝙘𝙖𝙪𝙙𝙖 𝙨𝙪𝙣𝙜𝙚𝙞 (том сүүл гэсэн утгатай) хэмээн нэрлэгдсэн уг эртний амьтан нь үслэг арьстай, өнөөгийн нугасан хошуутай төстэй амьдралын хэв маягтай байсан гэж үзэж буй. Юрийн галавын үед амьдарч байсан эл амьтны эрмэл үлдэгдлээс хоолой, тэр дундаа залгиурын яслаг бүтэц илэрсэн нь хөхтөн амьтдын өвөг дээдэс бидний төсөөлж байснаас ч хамаагүй эрт хоол тэжээлээ боловсруулж, залгиж чаддаг болсныг илтгэж байгаа юм.👏

Эртний хөхтөн төст амьтад залгиурын бүтэцтэй болсноор амьтдын бүлэг бүр өөрийн гэсэн онцлог шүдийг хөгжүүлж, асар олон төрлийн хүнсний нөөцийг ашиглах боломжтой болжээ. Тэд махан идэштэн, шавж идэштэн, өвсөн тэжээлтэн, холимог идэштэн болсноор хожим хөхтөн амьтдын төрөл зүйлүүд олноор бий болоход нөлөөлжээ.🤯

𝙈. 𝙨𝙪𝙣𝙜𝙚𝙞-ийн биеийн урт ойролцоогоор 50 см, жин нь 1–2 кг байсан нь одоогоор мэдэгдэж буй Юрийн галавын үеийн хамгийн том хөхтөн төст амьтан гэсэн үг. Тухайн үед түүнтэй зэрэгцэн амьдарч байсан бусад олон амьтны жин хэдхэн грамм л байжээ. Энэхүү нээлт нь эртний хөхтөн төст амьтдын төрөл садан бидний төсөөлснөөс ч хавьгүй олон янз байсныг илтгэж байгаа юм.🔥

Эх сурвалж: Nature сэтгүүл “A Jurassic mammaliaform swimmer and transformation of the mammalian pharynx” судалгаа.

10/10/2026

2026 оны Нобелийн шагналт нээлтүүд юу байв? (Байгалийн ухаан)

Яагаад Нобелийн шагнал хамгийн нэр хүндтэй вэ? Мөнгөндөө биш. Түүнээс их мөнгө өгдөг шагналууд цөөнгүй бий. Гэвч дэлхийг өөрчилсөн эрдэмтэнд мөнгө тийм ч чухал биш. Нэгэн цагт Рентген, Эйнштейн, Мэри Кюри зэрэг мөрөн дээр нь гишгэлж дээшилсэн эрхмүүдтэй нэг жагсаалтад бичигдэх нь аугаа нэр төрийн хэрэг юм. 126 жилийн турш, нэг жилд нэг л нээлт. Тэгвэл өнөөдрийн Эйнштейнүүд хэн бэ?

Энэ жилийн түлхүүр үгс: Оптогенетик, Нейтрино-Астрономи, Асимметрик органик нийлэгжилт...

00:00 Интро
00:29 Нобелийн шагнал гэж юу вэ?
03:49 Анагаах ухаан: Оптогенетик ба гэрлээр нээгддэг ион сувгууд
08:16 Физик: Нейтрино-астрономи ба ICECUBE детектор
14:12 Хими: Асимметрик органик нийлэгжилт дэх автокатализ

#2026

06/10/2026
03/10/2026

Барагшун гэж юу вэ? | Brag Zhun & Shilajit

Уулын бал, хадны нулимс гэгдэх энэхүү хар бараан давирхайны хэрэглээ 3000 жилийн түүхтэй ба Аристотелиос Авиценна хүртэл цохон тэмдэглэж, улсаас улс, уулсаас уулс дамжин яригдаж, орчин үеийн шинжлэх ухаан технологийн ачаар бүр илүү өндөр чанар, өргөн хэрэглээнд нэвтэрч байна.Тэгвэл Шилажит буюу Барагшун гэж юу вэ? Хэрхэн бий болдог вэ?

Анхаар: Барагшуны байгалийн тогтоц дотор хром, кобальт, хүнцэл, таллиум зэрэг хүнд металлууд байдаг нь тогтоогдсон учраас шууд хэрэглэж болохгүй. Стандартын дагуу цэвэршүүлсэн барагшуныг зохистой тунгаар хэрэглэнэ үү.

Powered by: Монос Хүнс

Монос Хүнс ХХК нь Монгол Алтайн нуруунаас сорчилсон дээд зэргийн байгалийн барагшуныг шаардлагатай бүх нарийн технологийн үе шатуудаар шүүсний эцэст өдөр бүр уух боломжит тун бүхий бэлдмэл болгож таны ширээн дээр тавьж байна.

#барагшун

Эрдэмтэд лазерын тусламжтайгаар өндөр энергитэй мюоны цацраг үүсгэж, түүнийг бетон ханаар нэвтрүүлэн, хананы цаадах объе...
01/10/2026

Эрдэмтэд лазерын тусламжтайгаар өндөр энергитэй мюоны цацраг үүсгэж, түүнийг бетон ханаар нэвтрүүлэн, хананы цаадах объектын ерөнхий дүрсийг сэргээн гаргажээ. Мюон нь электроноос ойролцоогоор 200 дахин хүнд эгэл бөөм бөгөөд өндөр энергитэй үед зузаан, нягт материалыг нэвтэлж чаддаг.😯

Энэхүү технологийг цаашид хөгжүүлснээр энгийн гэрэл болон бусад уламжлалт дүрслэлийн аргаар нэвт харж болдоггүй объект, байгууламжийг судлах боломжтой болж магадгүй. Тухайлбал, газрын гүн дэх археологийн байгууламж, нууцаар тээвэрлэгдэж буй цацраг идэвхт материал зэргийг илрүүлэхэд ашиглах боломжтой.👏

Мюон нь сансрын цацрагийн бөөмс дэлхийн агаар мандлын атом, молекулуудтай мөргөлдөх үед үүсдэг. Өндөр энергитэй мюон нь материалтай харилцан үйлчилж, энергиэ алдах, чиглэлээ бага зэрэг өөрчлөх зэрэг үзэгдэл явагдана. Эдгээр өөрчлөлтийг хэмжсэнээр тухайн биетийн нягтрал, зузаан болон дотоод бүтцийг тодорхойлох боломжтой болдог.✅

Үүний бодит жишээ бол 2017 онд эрдэмтэд Гизагийн Пирамидын эргэн тойронд мюон илрүүлэгч төхөөрөмжүүд байрлуулж, өмнө нь мэдэгдээгүй байсан нэгэн хөндий тасалгааг илрүүлсэн байдаг. Гэвч тодорхой дүрс гаргахад хангалттай хэмжээний мюон цуглуулахын тулд хэдэн сар зарцуулсан юм.🤔

Тиймээс судлаачид мюоныг лабораторийн нөхцөлд өөрсдөө үүсгэх аргыг туршжээ. Тэд хүчирхэг лазераар өндөр энергитэй электронуудыг хурдасгаж, тэдгээрийг хар тугалган байтай мөргөлдүүлэх замаар мюон үүсгэсэн байна. Үүссэн мюонуудыг бетон ханаар нэвтрүүлж, хананы цаана байрлуулсан хар тугалган биетийн дүрсийг сэргээн дүрсэлжээ.🤯

Анхны туршилт учраас мэдээж дүрсний нягтаршил тийм ч өндөр биш. Гэхдээ хар тугалган биетийн өргөнийг 22.5–25 см гэж тооцоолсон нь бодит 25 см хэмжээтэй тохирчээ. Энэ бол зөвхөн эхлэл. Уг технологийг цаашид сайжруулж чадвал илүү өндөр нягтаршилтай дүрс гаргах боломжтой болох өндөр магадлалтай.🔥

Эх сурвалж: arXiv сервер “Imaging with GeV muons produced via laser-wakefield-accelerated electrons” судалгаа.

Adresse

1 Esplanade Des Particules
Meyrin
1217

Benachrichtigungen

Erfahren Sie als Erste/r von Neuigkeiten und Aktionen: Wir schicken Ihnen eine E-Mail, wenn Gej Yu Ve ? etwas veröffentlicht. Ihre E-Mail-Adresse wird für keinen anderen Zweck verwendet, und Sie können sich jederzeit abmelden.

Kontaktieren Sie Die Schule/Universität

Nachricht an Gej Yu Ve ? senden:

Verknüpfungen

Teilen

Kategorie