22/03/2026
Уулзалтын линк орууллаа:
Join our Cloud HD Video Meeting Zoom is the leader in modern enterprise cloud communications.
Генийн түлхүүр нь он цагийн эрхээр нэрэгдсэн мэргэн ухаанаас эхтэй өөрийгөө нээж өөрчлөх орчин цагийн нээлттэй систем билээ.
22/03/2026
Уулзалтын линк орууллаа:
Join our Cloud HD Video Meeting Zoom is the leader in modern enterprise cloud communications.
22/03/2026
2026 оны Идэвхжилийн эрэмбэ аяллаа эхлүүлэхээр 2 цагийн дараа уулзацгаая! Сургалтад бүртгүүлээд уулзалтдаа яаж орохоо мэдэхгүй байвал чат бичээрэй. Сургалт сонирхож байгаа ч эргэлзэж байвал эхний хичээлд сууж үзэхийг урьж байна. Хаалттай нетворкт байдаг гишүүддээ зориулаад www.genekeysmongolia.com (Mighty Network) Нийтийн уулзалт хэсэгт уулзалтын линкийг давхар орууллаа. Сүүлийн Call шүү :)
21/03/2026
Генийн түлхүүр - Суу билгээ нээх аялал маргааш эхэлнэ. Хувийн хологенетик профайлынхаа эхний аялал болох Суу билгээ нээх аяллыг хамтдаа эхлүүлэхийг хүсвэл амжиж бүртгүүлээрэй. Ирэх 8 долоо хоногт Бид юу хийх гэж ирсэн бэ, Ямар асуудлыг даван туулж хувиргах гэж ирсэн бэ, Юу намайг эрүүл цацарсан байлгадаг вэ, Би хэн байх гэж ирсэн бэ хэмээх асуулттай холбоотой 4 үндсэн тойрог, гурван замаар хамтдаа аялах юм.
Сургалтыг Генийн түлхүүрийн албан ёсны хөтөч, номын орчуулагч Ч.Сараа удирдан явуулах ба энэ жилдээ нэг л удаа лайваар явагдана. Өөрийгөө өөрөө нээж, суу билгээ нээхэд урьж байна. Бүх хариулт таны дотор бий. 4 гэж бичээд бүртгүүлээрэй.
Үнэгүй сургалт уулзалтуудын бичлэгүүдтэй танилцахыг хүсвэл www.genekeysmongolia.com хаягаар нэгдэж болно.
20/03/2026
ХАЙРЫГ ХҮЛЭЭН АВАХ
25 дахь Билэг дотор хүн төрөлхтний бүх Билгүүд дотроос хамгийн агуу нь болох Хүлээн зөвшөөрлийн Билэг оршдог. Энэхүү 25 дахь Билэг орчлон ертөнцийн үнэмлэхүй мөн чанар болох хайрт нэвтрэх үүд хаалга нь болдог тул бүх л хүн төрөлхтөнд хамааралтай. Хүлээн зөвшөөрлийн дараа хайр дэлгэрдэг. Хүлээн зөвшөөрөл гэдэг амьдралд хандах зөөлөн хандлага. Үүнийг 25 дахь түлхүүрийн хослох түлхүүр Ханамжийн 46 дахь Билэг гэрчилнэ. Хайрын зам бол хүлээн зөвшөөрлийн зам. Энэ бол ямар нэгэн арга техник биш, харин олж харах үйл явц. Та өөрийнхөө ямар нэгэн хэсгийг, ялангуяа таагүй зүйлийг хүлээн зөвшөөрөхийн тулд эхлээд түүнийгээ ялган таних хэрэгтэй. Сүүдэр лүүгээ өнгийх эр зоригийг бүтээснээр энэ төрлийн хүлээн зөвшөөрлийн суурь тавигддаг.
16/03/2026
Долоо хоногийн түлхүүр - 3-р сарын 13-с 18-ны өдрүүдэд Генийн түлхүүр 36 буюу Хүмүүс сэтгэлээр дамжуулан Хуйлрааны Сүүдрийг Бодь сэтгэл болгон хувиргахад урьж байна. Энэ долоо хоногт амьдралд тулгарч буй хичээл сорилтуудад зүрхээ хаахын оронд улам бүр зүрх сэтгэлээ нээж, аливаа сэтгэл хөдлөлийн хуйлраанд нээлттэй байхыг урьж байна. Бусдыг болон өөрийгөө энэрэн ойлгох хүмүүн сэтгэлээр сая бид сэтгэлийг хуйлрааныг даван туулснаар бодь сэтгэл дотроос илчлэгдэнэ.
Есүс загалмай дээр цовдлогдон зовж цөхрөхдөө Бурханы нэрийг дуудан шаналж байсны нэгэн адилаар бүх л зөгнөлийн аялалд итгэл найдвар үгүй, тусламж үгүй цөхрөлөөр дүүрэн эцсийн сорил гэж байдаг. Гэрэл хүртэл харанхуйлах ийм өдрүүд биднийг шалгаж тандах гэж биш хүмүүн сэтгэлээр биднийг гүн зүсэж хүн төрөлхтнийг
гэсэн агуу бодь сэтгэл, энэрлийг маань дахин сануулах зорилготой байдаг. Ийм сорилтууд бидэнд Сүүдрийн төлөвүүдээсээ илүү дээд
давтамжууд руу агуу үсрэлт хийх боломжийг олгодог. Үнэхээрийн хорон муу хүмүүс нэгэнтээ аймшигтай цаг үед бүрэн буулт хийснээр Сүүдрийн төлөвөөс шууд Сидди төлөв рүү үсрэлт хийсэн тухай гайхамшигт өөрчлөлтийн түүхүүд олон соёл иргэншилд бий.
Ухамсрын хувь ийм гайхамшигт үсрэлт хийх боломжийг ойлгодог маш цөөхөн Генийн түлхүүрүүдийн нэг нь энэ билээ.
14/03/2026
За Идэвхжилийн эрэмбэ сургалт маань ирэх Ням гарагт нээлтийн уулзалтаа хийнэ ээ. Генийн түлхүүрийг амьдралдаа буулгах, өөртэйгөө профайл, номоороо дамжуулаад гүнзгий ажиллаж сурахыг хүсвэл амжаад бүртгүүлээрэй. Ирэх жилээс нааш энэ сургалтыг дахин лайваар хийж амжихгүй байх шүү☺️
4 гэж коммент бичээд мэдээллээ аваарай.
11/03/2026
Долоо хоногийн түлхүүр - 3-р сарын 7-с 13-ны өдрүүдэд бид Генийн түлхүүр 22 буюу Нигүүлсэнгүй байдлын Билгээр Гутамшгийн Сүүдрийг Нигүүлсэл болгон хувиргах аялалд хөл тавиад байна.
Бусад хүмүүс бидний л нэгэн хэсэг гэдгийг умартсан үедээ бид өөрсдийгөө гутамшигт унагааж байдаг.
Гэвч гутамшиг бүхэн бидэнд нигүүлсэлд суралцах урилга байдаг.
Хүний мөн чанар ямар ч гутамшгийг тэсэн гарч нигүүлсэлд суралцах чадвартай.
Маш олон хар бараан, найдваргүй мэдээ мэдээлэл түймэр мэт түгэн дэлгэрч байгаа энэ үед өөрсдийн хүн хэмээх супер ухамсрын нэгэн хэсгийг бид хэдий болтол үгүйсгэж өөрөөсөө ангид мэт хандсаар байх вэ? Энэ бүх хүмүүс бидний л ухамсрын нэгэн хэсэг шүү дээ. Нэгнийгээ шүүн доромжилж өөрсдийгөө гутаахаа больцгооё. Харин нигүүлсэнгүй сэтгэлээр услая. Хамгийн найдваргүй үед гэрэл хамгаас тод гэрэлтдэг.
Өнөөдөр та ямар гутамшигт чанарыг нигүүлсэл болгон хувиргах вэ?
08/03/2026
Өөртэйгөө гүн гүнзгий ажиллах хүсэлтэй хэн бүхэнд зориулан "Идэвхжилийн эрэмбэ - Суу билгээ нээ" лайв сургалтаа зарлаж байна.
Идэвхжилийн эрэмбэ бол Генийн түлхүүрийн Хологенетик профайлын эхний дөрвөн тойргоор аялах, суурь билгүүдээ нээх аялал бөгөөд ямар нэгэн угтвар мэдлэг шаардахгүй.
Сургалт 2026 онд ганцхан удаа лайв явагдах ба 3-р сарын 22-нд нээлтээ хийгээд 9 долоо хоногийн турш үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 4 гэж коммент үлдээх, эсхүл пэйж рүү шууд бичээрэй. 💚
🧬Генийн түлхүүрийн үнэгүй профайл Монгол хэлээр татах холбоос: https://genekeys.com/free-profile/
📺Генийн түлхүүрийн танилцуулга бичлэг: https://youtu.be/flvhqTAdJpQ?si=WpZ9cYx21dDcA7Wg
🫶Мөн www.genekeysmongolia.com хаягаар бүртгүүлж, үнэгүй сургалтын агуулга, нийтийн уулзалтын бичлэгүүдтэй танилцах боломжтой.
| Monday | 10am - 5pm |
| Tuesday | 10am - 5pm |
| Wednesday | 10am - 5pm |
| Thursday | 10am - 5pm |
| Friday | 10am - 5pm |