12/09/2024
🇲🇳Энэ Ням гарагт буюу 9 сарын 15-ны өдөр, БА-н Монгол Сургуулийн III улирлын хаалтын хичээл King Park-д байдаг "Ivey Watson Playground" дээр зохион явагдана.
🇲🇳Монгол хэл соёлын хичээл 10:00-11:30 цагт
🤹♂️🤹♀️Шатрын сургалт 11:30-13:00 цагт
👯♂️👯♀️Уран гимнастикийн сургалт
11:30-12:30 цагт
🧘♂️🧘♀️🧘Урсгал иог болон галбиржуулах дасгал (эцэг эхчүүдэд)
11:30-12:30 цагт болно.
Хаяг:
Ivey Watson Playground
KINGS PARK
34 Kings Park Road, West Perth WA 6005
💝БА Монгол Сургуулийн Сургалтын Баг🇲🇳
07/09/2024
👬👫Жил бүр зохион явагддаг Баруун Австралийн олон үндэстний хүүхдүүдийн урлагийн наадамд манай хүүхдүүд анх удаа оролцож, монгол үндэснийхээ бүжгээ бүжиглэж, хийл хөгжмөөр монголынхоо сонгодог хөгжмийн аялгууг тоглох боллоо.
Performance 1:
Mongolian Traditional Dance
🇲🇳Performer: Mongolmaa Mungun-Od
Mongolian traditional folk dance from Western Mongolia
Performance 2:
Mongolian Classical Music
🇲🇳Performer:
Namuun-Baigal Uuganbaatar - Violin 🎻
❤Хүүхдүүддээ бүх монголчуудынхаа өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье 💯👏❤
15/08/2024
🇲🇳Баруун Австралийн Монгол Сургуулийн Хичээл
Хэзээ: Ням гараг бүр
Хаана: Куртины Их Сургууль
📚Монгол хэл соёлын хичээл 10:00-11:30 цагт хичээллэнэ.
🤹♂️🤹♀️Шатрын сургалт 11:30-13:00 цагт
👯♂️👯♀️Уран гимнастикийн сургалт
11:30-12:30 цагт
🧘♂️🧘♀️🧘Урсгал иог болон галбиржуулах дасгал (эцэг эхчүүдэд)
11:30-12:30 цагт тус тус зохион явагдана.
Хаяг:
БА Монгол Сургууль
Building 501, Room 202, 203, 204
School of Education
Curtin University
(Free parking)
💝БА Монгол Сургуулийн Сургалтын Баг🇲🇳
11/04/2024
🇲🇳Баруун Австралийн Монгол Сургуулийн 2024 оны 2-р улирлын Танхимын Сургалт
👬👫🧑🤝🧑👭👫👬
2024 оны 4 сарын 21-ний Ням гарагт
(10:00 - 11:30 цагт) эхэлнэ.
Энэ улиралд 9 хичээл орно.
Монгол хэл соёлын сургалт үнэ төлбөргүй бөгөөд 3 сардаа нэг удаа $60 сургалтын материал, өдрийн цайны зардалд өгдөг.
Шатрын анги Ням гараг бүр 11:30-13:00 цагт хичээллэнэ.
🇲🇳Монгол Сургуулийн эрхэм зорилго нь Монгол уламжлал, өв соёлоо хадгалан үлдээх үйлсэд хувь нэмрээ оруулах, гэр бүлүүдийг дэмжих, хүүхдүүд маань үеийнхэнтэйгээ монгол бичил орчинд хамтран өсч хөгжихөд чиглэгдсэн билээ.
👭👬👫🧑🤝🧑👭Манай хүүхдүүдэд найз нөхөрлөлийн хүрээгээ тэлэх, дуу шүлэг сурах, хамтдаа монгол уламжлал, өв соёлоо танин мэдэх гэх мэт олон боломжууд байгаа болохоор хүүхдүүдээ дэмжээрэй.🇲🇳 🐎 🏹 🤼 🇲🇳
Хаяг:
БА Монгол Сургууль
Building 501, Room 202, 203, 204
School of Education
Curtin University
(Free parking)
💝БА Монгол Сургуулийн Сургалтын Баг🇲🇳
24/03/2024
🇲🇳Баруун Австралийн Монгол Сургуулиас "Harmony week"-ийн хүрээнд зохион явуулсан⛹️♂️🤾♀️⛹️♀️ "Cпорт Өдөрлөг" -т идэвхтэй оролцож, хамтдаа цагаа хөгжилтэй өнгөрүүлсэн бүх хүүхдүүд, эцэг эхчүүддээ баярлалаа👏💯🏃♂️⛹️♀️🏌♀️🏃♀️❤
🇲🇳БА-ийн Монгол Сургуулийн Хамт Олон💖
23/01/2024
🇦🇺Баруун Австралийн парламентын гишүүн хатагтай Ханна Мари Бейсли Монгол Сургуулийн бүх сурагчид, эцэг эхчүүд болон багш хамт олонд шинэ оны мэндчилгээ илгээснийг хүлээн авна уу.💖🇲🇳Монгол Сургуулийн үйл ажиллагааг Австралийн засгийн газраас үргэлж дэмжиж байгаад бидний монголчууд маш их талархаж байна👏💞
22/01/2024
🇲🇳БА Монгол Сургуулийн шинэ улирлын Танхимын Сургалт👬👫🧑🤝🧑👭👫👬
2024 оны 2 сарын 4-ний Ням гарагт
(10:00 - 11:30 цагт) эхэлнэ.
Шатрын анги Ням гараг бүрт 11:30-13:00 цагт хичээллэнэ.
I Улирлын хичээлийн агуулга
"Эрүүл Монгол Хүүхэд"
сэдвээр (9 хичээл) орно.
💕Манай П. Цэцэгням багш бага ангийн багшаар 20 гаруй жил ажилласан туршлагатай, тэргүүлэх зэрэгтэй, Монгол Сургуулийн заах арга зүйн нэгдлийн ахлагчаар ажиллаж байна.
💕Б. Нинждулам багш маань англи, монгол хэлний бага ангийн багшаар ажиллаж байсан.
💕Цэцэрлэгийн насныхны шинэ ангийг хариуцан ажиллах Г. Норгим багш маань Куртины Их Сургуульд
"Early Childhood Education" буюу сургуулийн өмнөх насныханы сурган заах арга зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж байгаа, ILSC Perth-д англи хэлний багш, нийт 10 гаруй жил багшилсан туршлагатай.
🇲🇳 Монгол Сургуулийн эрхэм зорилго нь Монгол уламжлал, өв соёлоо хадгалан үлдээх үйлсэд хувь нэмрээ оруулах, гэр бүлүүдийг дэмжих, хүүхдүүд маань үеийнхэнтэйгээ монгол бичил орчинд хамтран өсч хөгжихөд чиглэгдсэн билээ. Манай 3-16 насныхны монгол хэлний мэдлэг аажмаар сайжрах боломжтой бөгөөд хэл нийгмийн хэрэглэгээ гэдэг утгаараа хүүхдүүд үеийнхнээсээ урамшиж сурах процесст ордог.👭👬👫🧑🤝🧑👭 Иймд монгол сургуулийн сургалт, үйл ажиллагаа нь монгол уламжлал, өв соёлыг таниулах чиглэлээр зохион явагдах бөгөөд бүх хүүхдүүдийг хамруулах зорилготой.🇲🇳 🐎 🏹 🤼 🇲🇳
Хаяг:
БА Монгол Сургууль
Building 501, Room 203, 204
School of Education
Curtin University
(Free parking)
💝БА Монгол Сургуулийн Сургалтын Баг🇲🇳
14/11/2023
🇲🇳Нутаг нэгт монгол ахан дүүсдээ "Монгол Бахархлын Өдөр"-ийн халуун мэндийг дэвшүүлж, эртний түүхт оюуны өв соёл маань үеийн үед мандан бадрахын ерөөл өргөе💝
🇲🇳Монгол Бахархал🇲🇳
Аавын суух завилалт монгол
Алтайн өндөр уулс нь монгол
Алтанд умбах нутаг нь монгол
Амтархан унших шүлэг нь монгол
Бид дахин давтагдахгүй түүхтэй
Хүмүүс БИД МОНГОЛЧУУД
(Б. Энхбайгаль)
24/10/2023
🇲🇳Баруун Австралийн Монгол Сургуулийн IV улирлын сургалт📖
2023 оны 10 сарын 15-наас эхлэн Ням гараг бүр Монгол хэл, соёл, шатар, сагсан бөмбөгийн сургалтууд зохион явагдаж байна.
♟♟♟"Шатрын хичээл" (6-18 нас)
10:00 - 11:20 цагт
🇲🇳"Монгол хэл, соёлын хичээл"
11:30 - 12:50 цагт
Бүлэг I (4-6 нас)
Бүлэг II (7-14 нас)
Хаяг:
БА Монгол Сургууль
Building 501, Room 202, 203, 204
School of Education
Curtin University
(Free parking)
🏀 🏀 Хүүхдүүдэд зориулсан сагсан бөмбөгийн сургалт (5-14 нас, эрэгтэй эмэгтэй)
13:30-14:30 цагт
Хаяг:
Lords Recreation Centre
5 Wembley Court, Subiaco WA 6008