22/01/2024
🇲🇳БА Монгол Сургуулийн шинэ улирлын Танхимын Сургалт👬👫🧑🤝🧑👭👫👬
2024 оны 2 сарын 4-ний Ням гарагт
(10:00 - 11:30 цагт) эхэлнэ.
Шатрын анги Ням гараг бүрт 11:30-13:00 цагт хичээллэнэ.
I Улирлын хичээлийн агуулга
"Эрүүл Монгол Хүүхэд"
сэдвээр (9 хичээл) орно.
💕Манай П. Цэцэгням багш бага ангийн багшаар 20 гаруй жил ажилласан туршлагатай, тэргүүлэх зэрэгтэй, Монгол Сургуулийн заах арга зүйн нэгдлийн ахлагчаар ажиллаж байна.
💕Б. Нинждулам багш маань англи, монгол хэлний бага ангийн багшаар ажиллаж байсан.
💕Цэцэрлэгийн насныхны шинэ ангийг хариуцан ажиллах Г. Норгим багш маань Куртины Их Сургуульд
"Early Childhood Education" буюу сургуулийн өмнөх насныханы сурган заах арга зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж байгаа, ILSC Perth-д англи хэлний багш, нийт 10 гаруй жил багшилсан туршлагатай.
🇲🇳 Монгол Сургуулийн эрхэм зорилго нь Монгол уламжлал, өв соёлоо хадгалан үлдээх үйлсэд хувь нэмрээ оруулах, гэр бүлүүдийг дэмжих, хүүхдүүд маань үеийнхэнтэйгээ монгол бичил орчинд хамтран өсч хөгжихөд чиглэгдсэн билээ. Манай 3-16 насныхны монгол хэлний мэдлэг аажмаар сайжрах боломжтой бөгөөд хэл нийгмийн хэрэглэгээ гэдэг утгаараа хүүхдүүд үеийнхнээсээ урамшиж сурах процесст ордог.👭👬👫🧑🤝🧑👭 Иймд монгол сургуулийн сургалт, үйл ажиллагаа нь монгол уламжлал, өв соёлыг таниулах чиглэлээр зохион явагдах бөгөөд бүх хүүхдүүдийг хамруулах зорилготой.🇲🇳 🐎 🏹 🤼 🇲🇳
Хаяг:
БА Монгол Сургууль
Building 501, Room 203, 204
School of Education
Curtin University
(Free parking)
💝БА Монгол Сургуулийн Сургалтын Баг🇲🇳