26/09/2022
Өглөөний мэнд!
Та Австрали улсад ирэхдээ маш том мөрөөдөл өвөртлөн ирсэн байх тийм үү? Та энд ирээд шинэ орчинд сурна, олон мянган оюутнуудтай өрсөлдөн мэргэжлээрээ ажилд орох гэж хичээнэ, сургалтын төлбөрөө төлнө, амжиргаагаа залгуулана, монголд байгаа гэр бүлдээ мөнгө явуулана гээд таны сэтгэл санаа, бие мах бод болон тархи чин маш их ачаалалтай байгаа нь тодорхой, бид бүгд яг адилхан.
Бид зорилгодоо хүрэхийн тулд эхлээд бие & оюун санаагаа амрааж, цэгцэлж сурах хэрэгтэй. Тэгэж байж бид сайн бодно, төлөвлөнө & хийж чадна. Тиймээ, Иога & Бясалгал хийж сурах нь бидний амжилтын үндэс болж өгнө.
Mentor Manifestо-н Career Coaching Mindfulness Integrated буюу бясалгалтай уялдан явагддаг нь маш онцлогтой, үр дүн өндөртэй бөгөөд маш олон төгсөгч нар мөрөөдлийн ажилдаа орж чадсан.
Mentor Manifestо-н үүсгэн байгуулагч би 2009 оноос хойш Иога & Бясалгал-ийг амьдралын хэв маягтаа оруулж тасралтгүй хичээллэж байгаад 2016 оноос хойш багшилж эхэлсэн, олон улсад багшлах эрхтэй.Миний хийсэн бүтээсэн бүхэн, мэргэжлийн түвшинд гаргасан багахан амжилт бүгд Иога бясалгал хийж өдөр болгон бие &оюунаа цэнэглэдэгийн ач тус, тиймээс би хамгийн эхлээд Ментее нартаа Mindfulness Applied in Business заадаг, this fundamental to my coaching.
Бидний хамгийн эхний үйл ажиллагаа Ид шидийн орон төсөлд хандив босгох гэсэн сайхан зорилготой тул та бүхэн өргөнөөр оролцоорой.
Та энэ үйл ажиллагаанд ирснээр:
~Иог & бясалгал сурах;
~Амжилттай мэргэжилээрээ ажиллаж буй манай Mentee нартай туршлага солилцох;
~Ид шидийн орон төсөлд хандив босгоход туслах болно.
Хүүхдийн төлөө хамтдаа
Ticket: https://www.eventbrite.com.au/e/yoga-mindfulness-tickets-427091812107
MentorManifesto Community