Аварга сургууль

Аварга сургууль

Share

"АВАРГА" Сургууль
Avarga Institute

17/07/2026

Баяр хүргэе.

2а ангийн оюутан С.Буяндэлгэрэх Дундговь аймгийн Хулд сумын баяр наадамд амжилттай сайхан барилдаж СУМЫН НАЧИН цол хүртжээ. Баяр хүргэж амжилт хүсье.

Photos from Аварга сургууль's post 13/07/2026

🇲🇳АВАРГА СУРГУУЛИЙНХАН ААТАЙ САЙХАН НААДЛАА. 🇲🇳

Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн төрийн их баяр наадамдаа Аварга дээд сургуулийн

🏆2020 оны төгсөгч, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Б.Орхонбаяр бахтай сайхан түрүүлж "Улсын даян аварга" цол,

🏆2020 оны төгсөгч, МУГТ М.Лхагвагэрэл найм даван "Улсын гарди" цол,

🏆2015 оны төгсөгч, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, төгсөгч Б.Түвшинтөгс "Улсын харцага" цол,

🏆2014 оны төгсөгч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд шөвгөрч,

🏆 2025 оны төгсөгч, Дундговь аймгийн Эрдэндалай сумын харьяат, Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар,
2014 оны төгсөгч, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн хурц арслан Б.Номиндалай,
2017 оны төгсөгч, Булган аймгийн Сайхан сумын харьяат, Аймгийн хурц арслан Н.Намнансүрэн,
2017 оны төгсөгч, Сэлэнгэ аймгийн харьяат, Аймгийн хурц арслан Х.Наранбаяр,
2015 оны төгсөгч, Дорнод аймгийн харьяат, Аймгийн хурц арслан Г.Төрмөнх,
2021 оны төгсөгч Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Аймгийн хурц арслан Ж.Жавхлан,
Аварга клуб, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар нар "Улсын начин" цолтон боллоо.

🏆2015 оны төгсөгч, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын харцага Э.Даш 6 даван,
2014 оны төгсөгч, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын начин Б.Сосорбарам 5 даван цолоо баталлаа.

🏆2021 оны төгсөгч Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын заан С.Сүхбат 6 давж,
2015 оны төгсөгч, Завхан аймгийн Отгон сумын харьяат, Улсын харцага Т.Бэгзсүрэн 5 давж чимэг нэмлээ.

Баяр хүргэж өндөр их амжилт хүсье.

11/07/2026

Дорнод аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Дашбалбар сумын харьяат, Дорнын хүчтэн дэвжээ, "Бүрэнсүх" констракшн компанийн бөх Аймгийн заан
4в ангийн оюутан Оргилын Төгсжаргал түрүүлж, Аймгийн арслан цол хүртлээ.
Шавьдаа халуун баяр хүргэж, илүү сайхан амжилтуудыг хүсэн ерөөе 🎉🌟🎊🌟🌟🥰🥰

11/07/2026

4а ангийн оюутан О. Одбаяр
Төв аймгийн Заамар сумын наадамд түрүүлэн сумын заан цол хүртжээ, шавьдаа халуун баяр хүргэж, илүү сайхан амжилтуудыг хүсэн ерөөе🎉🎊👌👌🌟🌟🌟

10/07/2026

Үндэсний их баяр наадмын мэндийг та бүхэндээ дэвшүүлье.
Монголын анхны олимпын аварга, анхны жүдогийн дэлхийн аваргууд, төрийн баяр наадмын түрүү үзүүрийн бөхчүүд, зууны манлай олон амжилтын эздийг төрүүлсэн “Аварга” сургуулийн эрдмийн хамт олон.
2026.07.10.

Photos from Аварга сургууль's post 09/07/2026

Энэ жилийн наадмын чимээ сайхан сонсогдож эхэллээ
🌟🎉🎊

🥇4в ангийн оюутан Пүрэвдоржийн Бямбадорж өнөөдөр Архангай аймгийн Өлзийт сумандаа түрүүлж сумын заан цолтон боллоо.
🥇мөн 4в ангийн оюутан Лхагвасүрэнгийн Доржсүрэн Завхан аймгийн улсын тэргүүний Тэс суманд түрүүлж заан цолоо баталлаа.
🥇мөн л 4в ангийн оюутан Шийрэвтавхай Өвөрхангай аймгийн Баруунбаян улаан сумын наадамдаа түрүүлж сумын заан цолоо баталлаа.
🎉🎊🌟🌟🌟 шавь нартаа халуун баяр хүргэж, аз хийморийг ерөөе🌟🌟🌟

Photos from Аварга сургууль's post 09/07/2026

📚✨ “ЗУУНЫ МАНЛАЙ ДАРХАН АВАРГА, АЛДАРТ БӨХ” НОМЫН НЭЭЛТ
Монгол бөхийн түүхэнд тод мөрөө үлдээсэн Дархан аварга, алдарт бөхийн амьдрал, хөдөлмөр, алдар гавьяаг мөнхжүүлсэн “ЗУУНЫ МАНЛАЙ ДАРХАН АВАРГА, АЛДАРТ БӨХ” I боть номын нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү бүтээл нь аваргын амьдралын замнал, үнэт сургааль, бахархалт түүхийг хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм зорилгыг агуулсан онцгой бүтээл юм.
Номын нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсэн эрхэм зочид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
🙏Түүх мөнхөрч, бахархал үргэлжилнэ.
Зохиогч: Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ
Хянан тохиолдуулсан: Р.Нямдорж
Дизайнер: Б. Сугармаа
Эх бэлтгэгч: Ө.Одонцэцэг

Photos from Аварга сургууль's post 07/07/2026

2015 оны төгсөгч Б.Бадралд баяр хүргэе.

Дорноговь аймгийн баяр наадмын 128 бөхийн барилдаанд Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, Аварга дээд сургуулийн 2015 оны төгсөгч, аймгийн арслан Баасандоржийн Бадрал түрүүлж хурц чимэгтэй арслан болсон байна. . 🤝🤝🤝
Халуун баяр хүргэе👏👏👏 Улсын цолтон болоорой гэж ерөөе. 👍👍👍
#МонголНаадам2026🇲🇳🇲🇳🇲🇳

07/07/2026

2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл явагдаж байна.

Photos from Аварга сургууль's post 28/06/2026

“ХҮРЭЭ ЦАМ–ДАНШИГ” НААДМЫН ХҮЧИТ 224 БӨХИЙН БАРИЛДААН-2026

Монгол бөхийн сүр хүч, ёс жудаг, эрийн хийморийг бадраах “Хүрээ цам–Даншиг наадам”-ын хүчит 224 бөхийн барилдаан Хүй долоон худагт болж өндөрлөлөө.

Уг барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Аварга дээд сургуулийн 2016 оны төгсөгч, улсын заан Д.Анар 8 даван түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, төгсөгч, улсын начин Б.Түвшинтөгс үзүүрлэсэн байна.

Баяр хүргэж амжилт хүсье.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Хан-Уул дүүрэг, 20-р хороо,Чингисийн өргөн чөлөө
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00