14/04/2020
- Ямар чадвар хамгийн ховор вэ?
- Байгаагаа хуваалцах.
- Ямар чадвар хамгийн сайн нь вэ?
- Бусдыг уучлах.
- Ямар чадвар хамгийн амаргүй нь вэ?
- Дуугуй байх.
- Ямар чадвар хамгийн чухал вэ?
- Асуулт асуух.
- Ямар чадвар хамгийн хэрэгтэй нь вэ?
- Сонсох чадвар.
- Ямар зуршил хамгийн муухай нь вэ?
- Бусадтай сөргөөцөлдөх.
- Ямар зуршил хамгийн хортой вэ?
- Дэмий чалчих.
- Ямар тэмцэл хамгийн аюултай нь вэ?
- Мухар сүсэгт хөтлөгдсөн тэмцэл.
- Тэгвэл ямар хүн хамгийн хүчтэй вэ?
- Өөрийгөө ялан дийлж чаддаг хүн.
- Ямар хүн хамгийн сул дорой вэ?
- Өөрийгөө бусдаас хүчтэй гэж боддог хүн.
- Ямар хүн хамгийн саруул ухаантай вэ?
- Сэтгэл зүрхээ чагнаж чаддаг хүн.
- Ямар хүн хамгийн ядуу вэ?
- Мөнгөнд юу юунаас илүү дуртай хүн.
- Ямар хүн бурханд хамгаас ойр вэ?
- Энэрэнгүй сэтгэлт хүн.
- Гай зовлонг хэрхэн сөрөх вэ?
- Өөдрөг байж.
- Зовлон шаналлыг яаж даван туулах вэ?
- Тэсвэр хатуулжилтай байж.
- Сэтгэл эрүүлийг юугаар шинжих вэ?
- Итгэл төгс байдлаар.
- Сэтгэл өвчилсний юугаар шинжих вэ?
- Итгэл найдвар алдарсан байдлаар.
- Үйл хэрэг нь буруу байгаагийн шинж?
- Уур уцаар.
- Үйлдэл зөв байгаагийн шинж юу вэ?
- Сэтгэлийн амар амгалан.
- Ямар хүнийг үхмэл гэх вэ?
- Юуг ч тоохоо байсан хүнийг.
- Ямар хүн мөнх амьдралыг олох вэ?
- Бусдыг хайрладаг хүн.
Симеон Афонский