22/02/2024
Өндөр даралтат хүчилтөрөгч эмчилгээ
Нэг удаа оролт - 60 минут
7 хоногт 5 удаа орно
Курс эмчилгээ 10 ба түүнээс дээш оролт (Ямар үр днд хүрэх гэж эмчилгээнд орж байгаагаас шалтгаална
Манай төв нь
1.3 АТА
1.4 АТА
1.6 АТА даралттай хөнгөн болон дунд бүх тунгийн ӨДХүчилтөрөгчийн төхөөрөмжүүдтэй
1.3 АТА, 1.4 АТА даралтат төхөөрөмж 10 удаа оролт 500,000₮ - хямдраад 300,000₮
1.6 АТА даралтат төхөөрөмж 10 удаа оролт 600.000₮ - хямдраад 400.000₮ болсон байна.
OxygenCare Mongolia ParkView салбар
Цаг авах утас: 99582853
Хаяг: 📌 Баянзүрх дүүрэг 26р хороо Хүннүгийн гудамж химчан центр 4 давхар 404 тоот
23/04/2023
ӨНДӨР ДАРАЛТАТ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮНДСЭН ЗААЛТЫН НЭГ НЬ ЦУС БАГАДАЛТ ЮМ.
Цус багадалт нь хүчилтөрөгчийг биед зөөвөрлөх хангалттай хэмжээний улаан эс байхгүй байхыг хэлнэ. Үүнээс үүдсэн хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэн цусны судас, булчин, эд эсийн гэмтэл үүсэж болзошгүй байдаг. Цус багадалт нь хоолны дэглэмээр засагдах хөнгөн хэлбэрээс эхлээд, Өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ гэх мэт тусгай эмчилгээ шаардлагатай хүнд хэлбэрүүд ч байдаг. ӨДХ эмчилгээг цус багадалтад хэрэглэхийг АНУ-н хоол, эмийн зохицуулах агентлагаас албан ёсоор баталгаажуулсан байна. /FDA-approved/
ӨДХЭ-г ямар үед цус багадалтад хэрэглэх вэ?
Өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ буюу ӨДХЭ нь улаан эсийн тоо багасаж, хүчилтөрөгчийн дутагдалд орсон байгаа бие махбодыг хүчилтөрөгчөөр бүрэн хангах арга юм. Ингэснээр эд, эсийн түвшинд хүчилтөрөгчийн дутагдал арилж, эргэн хэвийн байдалдаа орно. Хүнд цус багадалттай тохиолдолд, хүчилтөрөгчийн дутагдал гүнзгий үүсдэг бөгөөд, ӨДХЭ нь хүчилтөрөгчийг бүрэн нөхөж, эргэн хэвийн байдал оруулахад тусалдаг. Мөн хадуур эст цус багадалтын үед ӨДХЭ нь үндсэн сонголтын эмчилгээ болдог.
Шинж тэмдэг
Улаан эсийн дутагдлаас үүсэж эд эсэд хүчилтөрөгчийн дутагдал явагдах ба түүнээс шалтгаалан системийн олон шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд:
- Ядрах
- Сульдах
- Царай цонхийх, шарлах
- Зүрхний цохилт хэвийн бус болох
- Амьсгал давчдах
- Цээжээр өвдөх
- Хөл, гар хүйтэн байх
- Толгой өвдөх
- Толгой эргэх
- Чихээр хатгуулж өвдөх
- Ам болон хэлэн шархлаа үүсэх
- Хумс хугарамтгай болж, үс унах
Санамж: Дээрх шинж тэмдэг илэрч байгаа бол эмчид хандан зөвлөгөө аваарай.
Шалтгаан:
- Төмөр дутагдлын цус багадалт
- Сарын тэмдэг их ирэх
- Ходоод, гэдэсний замаас цус алдах
- Төмрийн агууламж багатай хоолны дэглэмтэй байх
- Цагаан хоолтон
- Архаг байдлаар хамраас болон бусад шалтгаанаар цус байнга гарах
- Судсанд цус задрах эмгэг
- В12, фолийн хүчлийн дутагдлаас үүссэн цус багадалт
- Апластик цус багадалт
- Ясны чөмөгний гаралтай цус багадалт
- Хадуур эст цус багадалт
Өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээний ач тус:
- Улаан эс, гемоглобиноос үл хамааран хүчилтөрөгчийн хангамжийг эрс нэмэгдүүлснээр цус багадалтаас үүсэх зовуур, шинж тэмдгүүдийг богино хугацаанд сайжруулна.
- Эд, эсэд хүчилтөрөгчийн дутагдал арилснаар, эрч хүчтэй, танин мэдэхүйн чадвар илүү сайжирч, нөхөн төлжилт эдгэрэлтийн үйл явцыг түргэсгэдэг.
- Цус багадалтаас үүссэн бусад эрхтэн системийн өөрчлөлтийг засах, эмчилгээний үр дүнг сайжруулах нөлөө үзүүлнэ.
- Эрч хүч нэмэгдэж, арьсны эрүүл байдал сайжирч, дархлаа дэмжих нөлөө үзүүлнэ.
Эх сурвалжийг коммент хэснээс үзнэ үү:
👇👇👇
07/10/2022
21-Р ЗУУНЫ ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХНЫ ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА.
#ӨНДӨР #ДАРАЛТАТ #ХҮЧИЛТӨРӨГЧИЙН #ТӨХӨӨРӨМЖ
Өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ гэж юу вэ?