01/05/2026
🚨 ГАМШГААС ХАМГААЛАХ ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн Онцгой байдлын газраас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ажилтан, албан хаагчид болон харьяа 28 эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад зориулсан гамшгаас хамгаалах танхимын сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн үед эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай, зохион байгуулалттай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
🤝 Иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад хамтдаа!
28/04/2026
📌 НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо...
📌 Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурлыг 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж, дараах асуудлуудыг хэлэлцэн танилцууллаа.
✅ Улаанбурхан өвчний тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулан тандалт, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, товлолт, нөхөн болон нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлэх ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн байдлыг танилцууллаа.
✅ Тахал, менингит, улаанбурхан зэрэг нийтийг хамарсан цочмог халдварт өвчний үеийн хариу арга хэмжээний иж бүрэн сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны хооронд зохион байгуулах тухай мэдээллийг хүргэлээ.
✅ Жирэмсэн эхчүүд болон 0–5 насны хүүхдүүдийн хоол, хүнсний шимт бодисын үнэлгээ, суурь өвчний үзлэг, илрүүлэг, судалгаа, үнэлгээний ажлыг нийслэлийн 9 дүүрэгт 2026 оны 05 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулах талаар танилцууллаа.
✅ Хүний папиллома вирусийн дархлаажуулалтын явц болон эрчимжүүлэх төлөвлөгөөг танилцууллаа.
📌 Мөн цаг үеийн асуудлаар шаардлагатай мэдээллийг хүргэж, үүрэг чиглэл өгч ажиллалаа.
27/04/2026
🚨 Нярай хүүхдүүд өөрсдийгөө хамгаалж чаддаггүй. Харин бид чадна.
👉 Бид. Дархлаатай хүн ам.
Хэрэв бид вакциндаа бүрэн хамрагдахгүй бол халдвар хурдацтай тархаж нярай хүүхдүүд өвчилж, хүндрэх, амь насанд хүрэх эрсдэл үүсдэг.
💙 **Таны хийлгэсэн вакцин — нэг нярай хүүхдийн амьдралын хамгаалалт.
22/04/2026
🏥 Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа
Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 20–22-ны өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 28 байгууллагын эмч, мэргэжилтнүүд иргэдэд эрүүл мэндийн мэдээлэл, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, зөвлөгөө үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.
📌 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр
Иргэдэд тухайн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг таниулах, ямар үйлчилгээ үзүүлдэг, хэрхэн ажилладаг, иргэдэд ямар эрүүл мэндийн анхаарах, эрсдэлт хүчин зүйлс байдаг талаар ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар сурталчлан хүргэв.
Мөн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр дараах мэдээлэл, зөвлөгөөг өглөө. Үүнд:
✅ Зөв мэдээлэл, мэдлэг олгох
✅ Эрүүл амьдралын зөв дадал хэвшүүлэх
✅ Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх мэдлэг түгээх
✅ Зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг тайлбарлах
✅ Тамхи, архины хор уршгийг ойлгуулах
✅ Ариун цэвэр, халдвараас сэргийлэх дадал хэвшүүлэх
✅ Урьдчилан сэргийлэх үзлэг, вакцины ач холбогдлыг сурталчлах
✅ Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих зөвлөгөө өгөх
✅ Нөхөн үржихүйн эрүүл мэнд
✅ Гэр бүл төлөвлөлт
✅ Жирэмслэлтээс сэргийлэх арга (ЖСА)
✅ Жирэмсний үеийн эрүүл мэндийн зөвлөгөө
📌 2026 оны 04 дүгээр сарын 21–22-ны өдрүүдэд
Иргэдэд газар дээр нь урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, зөвлөгөө үйлчилгээг үзүүллээ.
📊 Өдөрлөгийн хугацаанд нийт:
• Сургалт, сурталчилгаа – 6,891
• Чихрийн шижингийн оношилгоо – 2,477
• Артерийн даралт үзлэг – 2,899
• Эмчийн үзлэг – 1,373
Үүнээс:
➢ Мэдрэлийн эмчийн үзлэг – 225
➢ ЧХХ-ийн эмчийн үзлэг – 85
➢ Хүүхдийн эмчийн үзлэг – 321
➢ Эмэгтэйчүүдийн үзлэг – 334
➢ Эхо оношилгоо – 89
➢ Шүдний эмчийн үзлэг, зөвлөгөө – 211
➢ Дотоод шүүрлийн эмчийн үзлэг, зөвлөгөө – 108
📍 Нийт 3 өдрийн хугацаанд
24 ӨЭМТ, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 28 байгууллагын 340 эмч, эмнэлгийн ажилтан оролцлоо.
✨ Тус арга хэмжээ нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчнийг эрт илрүүлэх, эрсдэлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулсан үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
🇲🇳