Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from TOEICMongolia, Educational consultant, .
ETS /Educational Testing Service/–ээс зохион байгуулж, удирдан явуулдаг энэхүү TOEIC шалгалт нь англи хэлийг хоёрдогч хэлээ болгон судалж буй хүмүүст зориулан гаргасан ажлын байранд шаардагдах Англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоох олон улсын шалгалт юм. Бизнесийн орчинд, тухайлбал уулзалт, хурал, цуглаан болон үйлдвэрлэл, аж ахуйн байгууллага дээр тухайн хүн бусадтай англи хэлээр хэрхэн харилца
ж чадах чадвар, мэдлэг, чадамжуудыг дэлхий нийтээр тогтоодог.
Одоогоор TOEIC шалгалтыг дэлхийн 150 гаруй орны 14000 гаруй нийгмийн дийлэнх салбарын байгууллагууд бүхий л шатандаа, тухайлбал сургуулиудын элсэлт, төгсөлтийн шалгалт, байгууллагууд шинээр боловсон хүчин шалгаруулж авах, албан тушаалд дэвшүүлэн томилох, зэрэг дэв ахиулах зэрэг өөрсдийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох үндсэн шалгуур болгон ашиглаж байна.