Тэтгэлэгт хөтөлбөрүүд

Тэтгэлэгт хөтөлбөрүүд

Share

Гадаадад суралцахтай холбоотой тэтгэлэгт хөтөлбөрүүд зэрэг мэдээллүүд.

31/03/2018

Турк улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр (БАКАЛАВР)
-Бүртгэл: 2018.04.16 – 2018.05.14
Тэтгэлэгт багтах зүйлс:
-Сар бүрийн стипенд: 700 лира (423,000 төгрөг)
-Дотуур байр
-Сургалтын төлбөр
-1 жилийн турк хэлний бэлтгэл (заавал турк хэлний бэлтгэлд сууна)
-Эрүүл мэндийн даатгал
-2 талын онгоцны тийз
Сургуулиа төгссөн эсвэл төгсөх ангийн иргэд хамрагдах боломжтой. 21-ээс дээш насны иргэд бүртгүүлэх боломжгүй. Анагаахын чиглэлээр бүртгүүлэх бол 90-ээс дээш, бусад чиглэлээр бол 70-аас дээш голч оноотой байх ёстой.
Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн www.turkiyeburslari.gov.tr цахим хуудсаар хийх ба шаардлагатай бичиг баримтыг зөвхөн бүртгэлийн системээр явуулах боломжтой. Зарим их, дээд сургуулиуд сургалт болон мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо шаарддаг.
Бүртгэлийн систем автоматаар тухайн иргэнд тохирох их сургууль болон мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирнэ. Уг жагсаалтаас гадуур их сургууль, мэргэжил сонгох боломжгүй.
Цахимаар бүртгүүлсний дараа эхний байдлаар сонгогдсон тохиолдолд Турк улсын ЭСЯ-д ярилцлаганд орно. Хариу 7 дугаар сард гарна.

12/01/2018

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэг буюу Монбукагакушо тэтгэлэгт хөтөлбөр нь 1954 онд хэрэгжиж эхэлснээсээ хойш 160 орны 65,000 гаран оюутан сурагчдыг хамруулсан. Тус хөтөлбөр нь судлаач оюутан, бакалаврын оюутан, техникийн коллежийн оюутан, мэргэжлийн сургуулийн оюутан зэрэг төрлүүдээр элсүүлдэг. Сургалтын төлбөрийг Японы ЗГ даадаг, сарын стипенд 120,000 иен хавьцаа.
Бакалаврын хөтөлбөрт дараах мэргэжлүүдээр элсэлт авдаг:

Нийгмийн ухаан А: хууль, улс төр, боловсрол судлал, нийгэм судлал, уран зохиол, түүх, япон хэл, бусад – математик, англи хэл, япон хэлээр шалгалт авна.

Нийгмийн ухаан B: эдийн засаг, бизнесийн менежмент – математик, англи хэл, япон хэлээр шалгалт авна.

Байгалийн ухаан A: математик, хими, физик, цахилгааны инженерчлэл, мэдээллийн инженерчлэл, механикийн инженерчлэл, зам барилга, архитектур, химийн инженерчлэл, биотехнологоги, бусад – математик, физик, хими, япон хэл, англи хэлээр шалгалт авна.

Байгалийн ухаан В: хөдөө аж ахуй, мал аж ахуй, малын эмч, хоол судлал, ой судлал, эм зүй, сувилахуй, биологи, бусад – математик, биологи, хими, япон хэл, англи хэлээр шалгалт авна.

Байгалийн ухаан С: анагаах ухаан, шүд – математик, биологи, хими, япон хэл, англи хэлээр шалгалт авна.

Бүртгэл 5 сард явагддаг. Бүртгэлд хамрагдахын тулд ЕБС-ийн 12-р ангийн сурагч эсвэл дотоодын их дээд сургуулийн 1-2 курсын оюутан байх, насны болзлыг хангаж байх, эрүүл байх. Өнгөрсөн жилийн хувьд ЕБС-ийн сүүлийн 3 жилийн голч оноо 88-аас дээш байх ёстой байсан.
Бүрдүүлэх материал: сургуулийн тодорхойлолт, дүнгийн жагсаалт, иргэний үнэмлэх, цээж зураг
Бүртгүүлсний дараа 5-6 дугаар сард дээр дурдсан шалгалтуудыг авна. (Япон хэл дээр 0 оноо авсан тохиолдолд шалгалтанд тэнцээгүйд тооцно.) Тэнцсэн хүмүүс ярилцлага өгнө. Ярилцлаганд тэнцсэн хүмүүсийг Японы ЭСЯ нь Сонгон шалгаруулах комисс руу нэр дэвшүүлнэ. Эцсийн хариу 12-1 дүгээр сард гардаг.
Нэг жил хэлний бэлтгэлд сууж амжилттай төгссөний дараа Японы боловсрол, шинжлэх ухааны яамнаас хуваарилсан их дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг өгч бакалаврын сургалтаа эхэлнэ.

12/01/2018

2016-2017 онд гадаадын оюутнуудад хамгийн их тэтгэлэг олгосон 10 Америкийн их сургуулиуд:
1. University of Chicago – 126 оюутанд (дунджаар $62,763)
2. Columbia Univeristy – 213 оюутанд (дунджаар $62,004)
3. Skidmore College – 82 оюутанд (дунджаар $60,975)
4. Williams College – 98 оюутанд (дунджаар $60,944)
5. Trinity College – 171 оюутанд (дунджаар $60,869)
6. Harvard University – 600 оюутанд (дунджаар $60,687)
7. Stanford University – 188 оюутанд (дунджаар $60,570)
8. Amherst College – 156 оюутанд (дунджаар $59,164)
9. Wesleyan University – 80 оюутанд (дунджаар $58,920)
10. Yale University – 336 оюутанд (дунджаар $58,864)

12/01/2018

2015-2016 онд ГАДААДЫН оюутнуудад хамгийн их тэтгэлэг олгосон 10 Америкийн их сургуулиуд:
1. Wellesley College – 91 оюутанд (дунджаар $54,873)
2. Yale University – 336 оюутанд (дунджаар $54,954)
3. Duke University – 173 оюутанд (дунджаар $55,213)
4. Harvard University – 559 оюутанд (дунджаар $56,268)
5. Trinity College – 163 оюутанд (дунджаар $57,107)
6. Skidmore College – 90 оюутанд (дунджаар $57,250)
7. Columbia University – 189 оюутанд (дунджаар $57,727)
8. Amherst College – 159 оюутанд (дунджаар $58,477)
9. Stanford University – 160 оюутанд (дунджаар $59,000)
10. Williams College – 94 оюутанд (дунджаар $59,674)

12/01/2018

Унгар улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болох “Stipendium Hungaricum Scholarship Programme” нь 2013 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 50 гаруй улс орны оюутан сурагчдыг суралцуулж байгаа. 2017-2018 оны хичээлийн жилд л гэхэд ойролцоогоор 3800 оюутан сурагч тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан. 2018/2019 онд 5000 гаруй сурагч хамруулах төлөвлөгөөтэй байгаа.
Тэтгэлэгт дараах зүйлс багтана: сургалтын төлбөр; стипенд (суралцах түвшингөөс хамаарч сар бүр HUF 40460-180000); байр сууц(сургуулийн дотуур байр гаргаж өгнө эсвэл байр сууцанд гэж HUF 40000 хүртэл мөнгө олгоно); эрүүл мэндийн даатгал(жилийн HUF 65000 хүртэл).
Суралцуулах чиглэлүүд:
1. Бакалавр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, тусгай хэрэгцээт боловсрол, нисэхийн чиглэлээр, анагаах ухаан
2. Магистр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженер, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, анагаах ухаан
3. Бакалавр, Магистрт суралцаж магистраар төгсөх хөтөлбөр: Анагаах ухаан, урлаг, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, багш боловсрол, архитектур
4. Доктор: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй
5. Англи болон Унгар хэл дээр явагдах богино хугацааны сургалт, дадлага: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, байгалийн ухаан, уул уурхай, технологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй, соёл ба урлаг, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, эрчим хүчний эдийн засаг, эрчим хүчний инженер, тусгай хэрэгцээт боловсрол
Тэтгэлэгт хамрагдахын тулд 2000 оны 8 сарын 31-ний дотор төрсөн байх ёстой. Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагддаг.
I шатны шалгаруулалт: өргөдөл гаргагч нь 2 сарын 16-ны дотор цахим өргөдөл, холбогдох баримт бичгийг Унгарын талд явуулна. Унгарын тал суралцах хүсэлт гаргасан монгол иргэдийн баримт бичгийг хянан шалгаад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлнэ. БСШУСЯам нь тус баримт бичигт үнэлгээ өгч нэр дэвшигчдийг шалгаруулж 4 дүгээр сард зарлана.
Бүрдүүлэх баримт бичиг: цахим өргөдөл (https://apply.stipendiumhungaricum.hu); motivation letter; language proficiency; боловсролын гэрчилгээ (англи эсвэл унгар хэл дээрх орчуулга); дүнгийн тодорхойлолт; эрүүл мэндийн хуудас; гадаад паспортын хуулбар; судалгааны ажлын төлөвлөгөө (зөвхөн докторт суралцахаар өргөдөл гаргагчид) recommendation letter.
II шатны шалгаруулалт: I шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүс сонгосон 3 хүртэлх сургуулийн элсэлтийн шалгалтаа 4-6 дугаар сард өгнө. Ингээд 6-7 дугаар сарын дотор хариу гарна.

Want your school to be the top-listed School/college?

Website