23/07/2026
Жирэмсэн үеийн аюултай шинжүүд
Жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийн эх сурвалж
23/07/2026
Жирэмсэн үеийн аюултай шинжүүд
22/07/2026
Нярайн орны тухай
Хамгийн түрүүнд бяцхан нярайтай болох гэж буй ээж аавууд маань зориулалтын нярайн орыг бэлдэх хэрэгтэй. Нярайгаа унтуулахдаа орон дээр нь янз бүрийн зөөлөн тоглоом, дэр, хөнжил гэх мэт амьсгалын замд нь саад болж ам хамар таглах зүйлс ерөөсөө тавихгүй.
📌Ээж нярай 2 тусдаа унтах ач холбогдол:
1. Шөнө олон дахин сэрж буй ээж маань үрээ хөхүүлээд унтуулсныхаа дараа 2-3 цагийн нойроо чанартай авах боломжтой болно. Маш их ядардаг учир богино олдох нойроо чанартай тухтай авах нь чухал. Нярайгаа хажууд байхад сэрвэлзээд унтаж чаддаггүй.
2. Том хүнтэй хамт унтах нь хөл гарт нь даруулах, хөнжил дэвсгэрээр нярай бүтэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
3. Цөөнгүй тохиолдолд ядарсан ээж нойрондоо хөхүүлснээс нярайгаа хөхөөрөө дарах эрсдэл ч гарах магадлалтай.
👉Эмнэлэгт очихдоо болон шинэхэн нярайдаа зайлшгүй хэрэгтэй зүйлсийн жагсаалт болон бусад олон мэдээллийг төрсний дараах ээж & нярайн асаргаа + кегель дасгал хосолсон сургалтаас аваарай
https://www.facebook.com/share/p/17QuSCWYMQ/
19/07/2026
8 САРТАЙ ХҮҮХДИЙН ӨСӨЛТ ХӨГЖИЛ:
Хүүхэд бүр өөрийн хэмнэлээр хөгждөг тул бага зэрэг ялгаа байх нь хэвийн.
🧠 Хөдөлгөөний хөгжил
• Өөрөө сууж чадна.
• Мөлхөж эхэлсэн эсвэл сайн мөлхдөг.
• Юмнаас бариад босохыг оролдоно.
• Нэг гараас нөгөө гар руу тоглоомоо шилжүүлнэ.
• Эрхий болон долоовор хуруугаараа жижиг зүйл чимхэж авч эхэлнэ.
😊 Хэл яриа, танин мэдэхүй
• Нэрээр нь дуудахад эргэн харна.
• "Үгүй", "Нааш ир" зэрэг энгийн үгийг ойлгож эхэлнэ.
• "Ба-ба", "Ма-ма" гэх мэт үе давтан хэлнэ.
• Тоглоомоо хайж олдог, нуусан зүйлийг эрж хайдаг.
🤗 Нийгэм, сэтгэл хөдлөл
• Танихгүй хүнээс эмээж болно.
• Ээж, аавтайгаа тоглох дуртай.
• Инээж, дуу авиа гарган харилцана.
🍼 Хооллолт
• Хөхний сүү эсвэл сүүн тэжээл нь үндсэн хоол хэвээр байна.
• Өдөрт 2–3 удаа нэмэгдэл хоол иднэ.
• Нухашнаас гадна бага зэрэг ширхэглэг бүтэцтэй хоол идэж сурна.
• Аяганаас бага багаар ус ууж сурч болно.
😴Унтах
• Өдөрт нийт 12–15 цаг унтана.
• Өдрийн цагаар ихэвчлэн 2-3 удаа унтдаг.
ЗУНЫ ТУРШ МЭДЛЭГТЭЙ, ИОГТОЙ ОНЛАЙН СУРГАЛТ:
https://www.facebook.com/share/p/1D4n2EXSoW/
Баяр наадмын амралт талдаа орлоо. Ингээд л сайхан амар чадаж байгаа юу та нар минь 🤣 Наадмын дараагаас эрдэм номдоо шамдаарай гэдэг шиг төрөхийн өмнөх дараах сургалт өдөр бүр элсэлт авч байгаа шүү. Дэлгэрэнгүйг коммент хэсгээс..,
10/07/2026
Хамгийн их ядардаг, зовиур ихтэй үе бол жирэмсний эхний 3 сар байдаг. Хэвлийд бүрэлдэх үрийнхээ эхлэлийн төлөө бие махбодийн маш том дасан зохицол явагдаж байдаг. Гэдэс нь томорч хэн ч жирэмсэн гэдгийг нь мэдэж амжаагүй ээжүүдийг маань энэ үед нь дотны хүмүүс нь хайр халамжаар битгий дутаагаарай 🥰
👉 Жирэмслэлт, төрөлтийн талаар илүү дэлгэрэнгүйг эмчийн зөвлөгөө + иог хосолсон сургалтаас аваарай
https://www.facebook.com/share/r/17meWLgovd/
30 долоо хоногтой ургийн өсөлт хөгжил:
Бяцхан үр нь том байцааны хэмжээтэй болсон ба өндөр нь ойролцоогоор 40.5 см, 1560гр орчим жинтэй болсон байна
Таны хүүхдийн арьс
Таны хүүхдийн арьсны эсүүд меланин ялгаруулж, арьсны өнгийг өгдөг. (Меланин эсүүд их байх тусам арьс бараан өнгөтэй болдог.) Таны хүүхдийн байнгын арьсны өнгө 6 сартайд бүрэн хөгждөг.
Таны хүүхдийн үс
Таны бяцхан хүүхэд одоо толгой дээрээ илүү их үстэй болж, бусад бие дээрх үс нь багассаж эхэлсэн. Хэдхэн сарын өмнө хүүхдийн бие дээр ургаж эхэлсэн нарийн үс болох Лануго нь төрөхөөсөө өмнө ихэвчлэн унадаг.
Төрөхийн өмнөх сургалт:
https://www.facebook.com/share/r/1Mj4TT12Tz/
Хэвлийдээ бойжиж буй бяцхан эрдэнэ 🥰
ЗУНЫ ТУРШ МЭДЛЭГТЭЙ, ИОГТОЙ ОНЛАЙН СУРГАЛТ
Мэргэжлийн эмчийн жирэмслэлт болон төрөлтийн үеийн бүхий л асуудлыг хамруулсан 8 зөвлөгөө хичээл, жирэмсний хөнгөн иогийн 8 хичээлтэй онлайн сургалтанд урьж байна.
🎥 Facebook группээр 📅2026.10 хүртэл хүссэн үедээ, хүссэн газраасаа үзэх боломжтой
💰 Төлбөр 30,000₮
❓️ Групп-д байх хугацаандаа эмчээсээ нэмэлт асуултуудаа асуух боломжтой
👇 "3" гэж коммент үлдээгээд хичээлийн агуулга болон бүртгэлийн мэдээллээ аваарай.
01/07/2026
Жирэмсэн үед татгалзах хоол хүнс #1: Түүхий эсвэл дутуу болгосон өндөг
Өндөг нь уураг, шим тэжээлийн энгийн эх үүсвэр боловч дутуу болгосон эсвэл түүхий өндөг нь салмонелла гэх нянг агуулсан байж болно. Сальмонеллагийн халдвар нь дархлаа султай хүмүүс болон бага насны хүүхдүүдэд илүү ноцтой байж болохыг Centers for Disease Control and Prevention (CDC) итгэмжлэгдсэн эх сурвалж тэмдэглэсэн.
Жирэмсэн эмэгтэйчүүд түүхий болон дутуу болгосон өндөгний эх үүсвэрээс зайлсхийх замаар халдвараас сэргийлэх боломжтой.
Жирэмсний 29 долоо хоног хүртэл долоо хоног бүрийн өсөлт хөгжлийн мэдээлэл reel-үүд дотор маань орсон байгаа шүү. Эмч нь 2 жоохон маматайгаа завгүй 30 долоо хоногоос хойш оруулж амжихгүй байна. Удахгүй оруулж эхэлнэ ээ 🤗
Жирэмсний болон төрсний дараах сургалт өдөр бүр бүртгэл авч байгаа шүү 🥰
Жирэмсэн үед бол ганцхан умайн анатоми бүтцийн томрол төдий биш. Цаанаа бидний биед маш олон нарийн нандин үйл ажиллагаа явагдаж байдаг. Мэдлэгтэй болсноор өөрийн биеэ ойлгон зөв дадлыг суулгаж харьцангуй хөнгөн тээж, өвдөлт багатай төрж амаржих боломжтой 🥰
ЗУНЫ ТУРШ МЭДЛЭГТЭЙ, ИОГТОЙ ОНЛАЙН СУРГАЛТ
Мэргэжлийн эмчийн жирэмслэлт болон төрөлтийн үеийн бүхий л асуудлыг хамруулсан 8 зөвлөгөө хичээл, жирэмсний хөнгөн иогийн 8 хичээлтэй онлайн сургалтанд урьж байна.
🎥 Facebook группээр 📅2026.10 хүртэл хүссэн үедээ, хүссэн газраасаа үзэх боломжтой
💰 Төлбөр 30,000₮
❓️ Групп-д байх хугацаандаа эмчээсээ нэмэлт асуултуудаа асуух боломжтой
👇 "3" гэж коммент үлдээгээд хичээлийн агуулга болон бүртгэлийн мэдээллээ аваарай.