23/12/2025
Бүртгэл явагдаж байна 🤗
Амжиж бүртгүүлээрэй 🤩
Алдаж болохгүй боломж шүү 😍
🇯🇵Анхан шатны онлайн сургалтад суралцахыг урьж байна🇯🇵
📣 Япон улсад сурахаар зорьж байгаа хот хөдөөгийн оюутан сурагчид, мөн үндсэн ажилтан, тусгай ур чадвартай ажилтнаар мэргэжлээрээ ажиллахаар төлөвлөж байгаа залуучууд та бүхнийг өөрийн цаг заваа хэмнэж, байгаа газраасаа холбогдож сурах боломжийг санал болгож байна.
🗓Сургалт 2026 оны 1-р сарын 15-нд эхэлнэ!
🔹Хугацаа: 2026/01/15 - 04/14 (3,5 сар)
🔹Өдөр цаг: Мягмар, пүрэв, бямба (19:30-20:30)
🔹Төлбөр: 180,000₮ /12 сарыг дуустал 50% Off/
🔹Хичээл танхимын сургалт шиг Zoom-р холбогдож шууд явагдана.
📌2026 оны 7-р сарын JLPT шалгалтад бэлдэнэ.
Онцлог давуу тал:
🔑Олон жилийн туршлагатай, мэргэжлийн багшийн удирдлаган дор системтэй хөтөлбөрөөр чанартай, цогц мэдлэг эзэмшинэ.
🔑Энэхүү сургалт нь огт мэдлэггүй хүмүүс оролцох боломжтой учир та япон хэлний цагаан толгойноос эхлэн, анхан шатны түвшинд уншиж бичих, ярьж сонсох чадвартай болж, уг түвшинд өдөр тутмын амьдралд голлон хэрэглэгдэх 1000 гаруй шинэ үг, 100 гаруй ханз, дүрмийн мэдлэгтэй төгсөнө.
🔑Мөн дэлхий даяар өргөн хэрэглэгддэг Минна но нихонго анхан шатны сурах бичгийн шинэчилсэн хувилбараар явагдана.
🤩Зорилгоо зөв тодорхойлсон, бие дааж сурах чадвартай, гэрийн даалгавар хийх цагтай, интернэт орчинтой хэн бүхнийг хүлээж байна. 🥰
💡Хэрвээ та япон хэл сурахыг хүсэж байсан ч боломж олдохгүй явсаар өнөөг хүрсэн бол заавал энэхүү сургалтад амжиж бүртгүүлээрэй. ⏳
Холбоо барих утас: 88077307
Бүртгүүлэхийг хүсвэл чатаар дансны дугаар болон бусад мэдээллийг аваарай.
15/12/2025

28/04/2024
Шинэ хичээлүүд орсоор бгаа шүү
Минна но нихонго 12-р хичээл Шинэ үг | みんなの日本語初級Ⅰ 第12課 モンゴル語
Япон хэл суралцагч хүүхэд залууст зориулан Минна но нихонго Анхан шатны сурах бичгийн Шинэ үгийн монгол орчуулгыг оруулж байна. Та бүхэн асуух зүйл байвал ко...
23/04/2024
Ютүб хичээлүүд орж эхэллээ.
Эхний 200 хүн хямдралтай😊
Чатаар мэдээлэл аваарай.
Олон гоё хичээлүүдийг оруулаад явна.
ХИРАГАНА 1
Хирагана үсгээр үг уншиж сурцгаая.
26/02/2024
Япон сангийн япон мэргэжилтэн Цүрүта Ясүюкигийн зүгээс зохион байгуулах япон хэлний заах аргын сургалтын бүртгэл эхэллээ.
Энэхүү сургалтанд хамрагдах хүсэлтэй бага, дунд сургуулийн япон хэлний багш нарын дунд 1 болон түүнээс дээш жил ажилласан, цаашид үргэлжлүүлэн багшлах сонирхолтой багш нарт Монголын япон хэлний багш нарын холбооны зүгээс төлбөрийн дэмжлэг үзүүлэх боломжтой тул 9901-4142 дугаарын утастай холбогдож мэдээлэл авна уу.
2024年春期「日本語教育講座」のご案内
1.講座名:
日本語教育講座「JF日本語教育スタンダードを活かした初級日本語の教え方」
2.対象:
日本語教師になりたい人、または教師経験の少ない日本語教師(国籍不問)
日本語能力試験N2程度の日本語力がある方(講座がすべて日本語で行われるため)
講座の課題や模擬授業の準備、グループ・ディスカッションに積極的に取り組める方
3.目標:
1)第2言語習得理論・JF日本語教育スタンダードを活かした基本的な日本語の教え方を知る
2)初級レベルの日本語授業の教案が作成でき、それを元に模擬授業が行えるようになる
4.内容:
講座オリエンテーション、教師の役割、いろいろな教授法
第2言語習得研究の理論
JF日本語教育スタンダードと『まるごと』
いろいろな教科書と授業の大きな流れ
【導入部】 授業の導入と学習項目の導入
【展開部】 理解の支援と基本練習
【まとめ部】 応用練習と授業のまとめ
模擬授業準備、教案の書き方と教材作成
模擬授業の発表と相互コメント
模擬授業の発表と相互コメント、修了式
5.日程:2024年2月22日~5月16日の毎週木曜日
18:30~20:30/全13回/合計26時間
6.会場:モンゴル・日本人材開発センター 2階の会議室
7.受講料:260.000₮
8.ファシリテーター:鶴田靖行(つるたやすゆき) (国際交流基金日本語専門家)
9.修了条件:70%以上の出席・課題提出、模擬授業の教案提出、模擬授業の発表
10.連絡先:75110879(Ext-2)、80640879
モンゴル・日本人材開発センター日本語課
26/02/2024
EJU ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ
2024 оны 1дахь удаагийн Япон улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй Монгол иргэдэд зориулсан шалгалтын бүртгэл эхлэх мэдээлэл
Тус шалгалт (EJU) нь Япон улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй хүмүүсийн Япон хэл болон ерөнхий эрдмийн мэдлэгийг шалгах зорилготой юм. Япон улсын зарим их дээд сургууль тус шалгалтын дүнгээр өөрийн сургуульд элсэх зөвшөөрөл олгодог. Тус шалгалт нь улсын зардлаар суралцах шалгалт биш болохыг анхаарна уу!
Шалгалт : 2024оны 06-р сарын 16-ны өдөр болно. (Ням гариг)
Шалгалт авах байр : Монгол-Японы төв, Монгол Улсын Их сургууль
Шалгалтын хураамж : 50000 төгрөг(※2024 оноос EJUшалгалтын хураамж өөрчлөгдсөнийг анхаарна уу. Бэлэн мөнгө авахгүй анхаарна уу. )
Өргөдөл хүлээн авах хугацаа : 2024оны 2-р сарын 15-ны өдрөөс 3-р сарын 7-ны өдөр хүртэл. (Жич: ※2024оны 2-р сарын 13,14-ны өдөр буюу 3-р сарын 8- ны өдөр бүртгэхгүй болно.)
Цаг : 11:30-17:00 цаг хүртэл (Зөвхөн ажлын өдөр)
Өргөдөл хүлээн авах байр : Монгол-Японы төв
※Бүртгэлийн сүүлийн өдөр буюу 3-р сарын 7-нд маш олон хүн ирж, бүртгэлийн цагт амжихгүй байх магадлалтай тул аль болох эрт ирээрэй ! Цаг тулгаж ирснээс үүдэн бүртгүүлж чадахгүй буцах тохиолдолд JASSO болон Монголын Япон хэлний багш нарын холбоо хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
※Өргөдлийн маягт болон шалгалтын танилцуулгыг дээрх хугацаанд үнэгүй тараана.
Шалгалтын бүртгэлтэй холбоотой чухал мэдээллүүддийг EJU-Mongolia /Facebook хаягаас заавал уншиж танилцаа уу!
Сонирхсон мэдээллээ Монголын Япон Хэлний Багш Нарын Холбооны 94196106 дугаарын утсаар асууж лавлана уу.
Шалгалтын тухай мэдээллийг JASSO-гийн http://www.jasso.go.jp гэсэн вэб хуудаснаас үзэж болно.
Зохион байгуулагч : Япон Улсын Оюутныг Дэмжих Байгууллага (JASSO)
Монголын Япон Xэлний Багш Нарын Холбоо
EJU Шалгалтанд бүртгүүлэчдийн анхааралд
Бүртгүүлэхэд анхаарах зүйлс
① Иргэний үнэмлэхтэй ирнэ.
(Түүнтэй адилтгах бичиг баримт:гадаад паспорт, жолоочийн үнэмлэх )
② Гэрийн хаяг - Японоос чухал бичиг баримт илгээж магадгүй тул найдвартай хаяг
③ Гар утасны дугаар, яаралтай үед холбоо барих хүний дугаар (Аав, ээж, ах эгчийн дугаар)
④ Ямар ямар шалгалтыг ямар хэлээр өгөхөө тодорхой шийдээд ирнэ үү.
Бүртгэлийн материал явуулсны дараа засах боломжгүй тул сайтар анхаараад зөв бичнэ үү.
⑤ 3×4 хэмжээтэй 3 хувь өнгөт цээж зураг. (Цээж зурганд тавигдах шаардлага: Нэг ижил 3 хувь зураг байх, өөр өөр зураг байж болохгүй. Харааны шилтэй бол гэрэл гялбах, шилний хүрээ нүдтэй давхцах гэх мэт асуудалгүй байх шаардлагатай.
⑥ Шалгалтын хураамж 50,000₮
2024 оноос EJUшалгалтын хураамж өөрчлөгдсөнийг анхаарна уу !
Бүртгэлийн ажилтан таныг бүртгэж авсны дараа дансны мэдээлэл өгнө. Бүртгэл хийгдсэний дараа шалгалтын хураамжыг дансаар төлнө. Хураамжийг бэлэн мөнгөөр авахгүй болохыг анхаарна уу.
Хураамж төлөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй болохыг анхаарна уу.
22/01/2024
JLPT шалгалтын 2023 оны 12 сарын шалгалтын хариуг онлайнаар харж болохоор боллоо
Онлайнаар хариугаа хараад тэнцээгүй байсан ч батламж олгох үеэр заавал ирж авах ёстойг анхаарна уу.
Та дараах холбоосоор орж, бүртгэлийн дугаар (23B-1030101・・・・・), 8-н орон бүхий нууц код (бүртгэлийн үед оруулсан зөвхөн тоо байна)-ыг оруулан шалгалтанд тэнцсэн, тэнцээгүйг харж болно.
Бүртгэлийн дугаар:
Улаанбаатар хот: 23В-1030101-шалгалт өгөгчийн бүртгэлийн дугаар
Арвайхээр хот: 23В-1030201-шалгалт өгөгчийн бүртгэлийн дугаар
Дархан хот: 23В-1030301-шалгалт өгөгчийн бүртгэлийн дугаар
Холбоос: https://www.jlpt-overseas.jp/onlineresults/preinput.do
дээрх холбоосоор орж харна уу.
Хугацаа: 2024 оны 3-р сарын 31-ний 17:00 цаг хүртэл онлайнаар хариугаа харж болно.
Шалгалтын албан ёсны батламжийг 2024 оны 3-р сарын эхээр олгохоор төлөвлөж байна. (jlpt.mn вэвсайтаар мэдэгдэнэ)
Жич: 2024 оны 7-р сарын шалгалтын бүртгэл 3-р сарын 25-наас 4-р сарын 2-ны 23:59 цаг дуустал 24 цагаар явагдана. Бүртгэлийн вебсайт jlpt.mn.
Монголын Япон Хэлний Багш нарын холбоо
Утас: 9425-9605, 90259605, 99014142
18/01/2024
JLPT 2023 ОНЫ 12 САРЫН ШАЛГАЛТЫН ХАРИУГ ОНЛАЙНААР ХАРАХ ТУХАЙ
Онлайнаар хариугаа хараад тэнцээгүй байсан ч батламж олгох үеэр заавал ирж авах ёстойг анхаарна уу.
2023 оны 12-р сарын шалгалтын тэнцсэн болон тэнцээгүй хариуг 2024 оны 1 сарын 22-ны өдрөөс эхлэн 3 сарын 31-ны өдрийг дуустал Онлайнаар шалгаж болно.
2024 оны 1 сарын 22-ны өдөр jlpt.mn вэбсайтаар дамжуулан холбоос байршуулах тул тухайн холбоосоор нэвтэрч, бүртгэлийн дугаар (22В-1030101-・・・・・), 8-н орон бүхий нууц код (бүртгэлийн үед оруулсан зөвхөн тоо байна)-ыг оруулан шалгалтанд тэнцсэн, тэнцээгүйг шалгалж болно.
Хугацаа: 2024 оны 1-р сарын 22-ноос 3-р сарын 31-ны 17:00 цаг хүртэл
Шалгалтын албан ёсны батламжийг 2024 оны 3-р сарын эхээр олгохоор төлөвлөж байна. Хугацааг 3-н сарын дундуур зарлана. (jlpt.mn вэвсайтаар мэдэгдэнэ)
Жич: 2024 оны 7-р сарын шалгалтын бүртгэл 3-р сарын 25-ны 10:00 цагаас 4-р сарын 2-ны өдрийг дуустал jlpt.mn вэбсайтаар бүртгэнэ. Бүртгэлийн заавартай сайтар танилцаж бүртгүүлнэ үү.
Монголын Япон Хэлний Багш нарын холбоо
Утас: 9425-9605, 90259605
20/12/2023
Have you decorated your Christmas tree already? 🎄 Here is some Christmas vocabulary in Japanese 🎅 🎁