DEEGIII's AMATH Course

DEEGIII's AMATH Course

Share

сургалтын төв

24/04/2026

УМО62

19/04/2026

За өчигдөр бага дунд ангийн ОУ-н IMC олимпиадад оролцох баг шалгаруулах математикийн сорил олимпиад явагдаж дүнгээ гаргажээ. ОУ-н олимпиад бага буюу 6 хүртэлх анги, дунд буюу 9 хүртэлх анги гэсэн 2 ангилалаар зохиогдох бөгөөд сонгон шалгаруулалтын олимпиад нь анги тус бүрээр дүнгээ гаргажээ. Тус сургалтын төвөөс оролцсон сурагчид
9-р ангид 1 алт 1 мөнгө
8-р ангид 1 хүрэл
7-р ангид 1 мөнгө
6-р ангид 1 алт 1 мөнгө 1 хүрэл
5-р ангид 1 мөнгөн медаль тус тус хүртжээ. Амжилт гаргасан болон оролцсон мөн дараагийн шатны эрхээ авсан нийт сурагчдадаа баяр хүргэж амжилт хүсье.

С.МАНЛАЙ, Б.ДЭЛГЭРМӨРӨН, Э.ЭРДЭНЭБИЛЭГ НАР УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДАД ТҮРҮҮЛЛЭЭ 03/04/2026

УМО62 сайхан болж өнгөрлөө. Эх орны өнцөг булан бүрээс ирсэн шилдэг багш, сурагчдын оюуны өрсөлдөөн гайхалтай өрнөлөө. Зарим нь шилдэгээ баталгаажуулж байхад зарим шинэ сурагчид үнэхээр сайн бэлдсэн үр шимээ хүртэж шинээр тодрон гялалзсан бол зарим нэг нь санасандаа хүрэлгүй ирэх жилүүдийг хүлээхээр болсон зэрэг аливаа уралдаан тэмцээнд байдагчлан баяр, гуниг хосолсон олимпиад маань өндөрлөлөө. Ирэх жилүүд мөн шинэ шинэ шилдэг сурагчдыг өлгийдөн авахаар айсуй тул бэлтгэлээ дор бүрнээ хичээнгүйлэн базаана буй за.

С.МАНЛАЙ, Б.ДЭЛГЭРМӨРӨН, Э.ЭРДЭНЭБИЛЭГ НАР УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДАД ТҮРҮҮЛЛЭЭ Улсын математикийн 62 дугаар олимпиад Баянхонгор аймагт 2026 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.  Улсын математик...

01/04/2026

УМО62 Хонгор сайхан нутагт болж дүнгээ гаргалаа. Шавь нар маань ахлах F(11-12) ангилалд хос хүрэл, мөн дунд буюу E(9-10) ангилалд хос хүрэл медаль хүртлээ. Хамгийн бага 8-р ангийн шавь маань ах нартайгаа сайхан өрсөлдөж туршлага хуримтлууллаа. Оролцсон сурагчдадаа баяр хүргэе.

20/03/2026

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн 1-р сургууль дээр Их Сунгаа математикийн олимпиад болж шавь нар маань нийт 4 алт, 3 мөнгө, 7 хүрэл медаль хүртэцгээжээ. Медальт байрт шалгарсан болон оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэхийн сацуу дараа дараагийн уралдаан олимпиадад нь амжилт хүсье.

11/03/2026

Нийслэлийн математикийн олимпиадын дүнгийн хурлын таатай мэдээ

04/03/2026

УМО62 айсуй.

Монгол Улсын Математикийн 62 дугаар олимпиад 2026.03.28 - 04.02-нд

Photos from DEEGIII's AMATH Course's post 03/03/2026

Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдрийн мэндийг бүгдэд өргөн дэвшүүлье. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын математикийн олимпиадын 2-н давааны эцсийн шалгаруулалт Хот, бүсийн олимпиад явагдаж УМО62-т оролцох сурагчид шалгарлаа. Ялалт, ялагдал хамтдаа оршдог орчлон болохооор сайн, саар баяр, гунигтай нь хамтдаа байх юм даа. Унасан алдсан нь алдаагаа ухаарч үлдсэн цаг хугацаагаа зөв хувиарлан илүү ухамсартай бэлтгэлээ хийгээсэй.
Олимпиад сурагчдын 7-8, 9-10, 11-12 гэсэн 3 ангилалд болж тус сургалтын төвийн сурагчид 2 төрөлд нь түрүүлж сайхан амжилт гаргалаа.
7-8 ангилалд 1алт, 2 мөнгө, 2 хүрэл
9-10 ангилалд 1алт, 1 мөнгө, 1 хүрэл
11-12 ангилалд 1 мөнгө, 1 улсын эрх
авчээ. Амжилт гаргасан болон нийт оролцсон хүүхдүүддээ талархал илэрхийлэхийн ялдамд дараагийн шатны эрхээ авсан хүүхдүүддээ зорилгоо биелүүлж өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.😘

10/02/2026

Шинэ оны анхны дотоодын олимпиад Орчлон сургуулийн нэрэмжит болж дүнгээ гаргалаа. Орчлон сургуулийн олимпиад зохиогдож ирсэн цагаасаа бодлогын тавил гайхалтай байдгаараа алдартай. Энэ нь яах аргагүй доктор Б.Батцэнгэл багштай холбоотой байдаг. Багачууд маань амарч орж ирэхдээ форм жаахан алдараа юу даа.
4-р ангид 1 мөнгө
6-р ангид 1 мөнгө
7-р ангид 2 мөнгө, 2 хүрэл
8-р ангид 1 мөнгө
10-р ангид 3 хүрэл
11-р ангид 1 алт
12-р ангид 1 хүрэл
тус тус хүртжээ. Амжил гаргасан болон нийт оролцсон хүүхдүүддээ баяр хүргэж цаашдын олимпиад уралдаанд нь өндөр амжилт хүсье.

14/01/2026

Боловсрол

Want your school to be the top-listed School/college?

Telephone

Website