30/11/2025
🎨Азийн Хүүхэд Залуучуудын Урлагийн их наадмын Гар зургийн уралдаанд энэ жил анх удаа Монголоос сурагч, хүүхдүүд бүтээлээ илгээж оролцсон билээ. Хятад, Хонг Конг, Макао, Тайвань, Сингапур, Малайз, Монгол, Тайланд, Вьетнам зэрэг 8 улс, бүс нутгаас 1000 гаруй бүтээл 6 дахь удаагийн Азийн сурагч, хүүхдүүдийн гар зургийн уралдаанд амжилттай оролцлоо.
Тус уралдааны дүн гарч, Монголоос дараах уран бүтээлүүд ялагч болж, шагналт байр, алт, мөнгө, хүртэл медаль болон тусгай байранд шалгарсан байна.
6️⃣-1️⃣2️⃣ насны тусгай хэрэгцээт боловсролын сурагчдын төрөлд
🏆 Улаанбаатар хотын 75-р сургуулийн сурагч Ган-Эрдэнийн бүтээл ялагч, шилдэг бүтээлийн эзэн,
🥇Улаанбаатар хотын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн сурагч Л.Алтан-Үйлс алтан медаль хүртлээ.
1️⃣3️⃣-1️⃣5️⃣ насны ангилалд
🥇Дархан хотын 30-р сургуулийн сурагч Э.Тэмүүн алтан медалийн эзэн болжээ.
🥈Улаанбаатар хотын Язгуур сургуулийн сурагч Есөнтөр мөнгөн медаль
🥉Улаанбаатар хотын Язгуур сургуулийн сурагч Лхагваноров хүрэл медаль
Тусгай байр:
🏅Дорнод аймгийн 8-р сургуулийн сурагч Э.Энхсаруул,
🏅Дорнод аймгийн 8-р сургуулийн сурагч О.Оюун
🏅Дорноговь аймгийн Сайншанд сумын 6-р сургуулийн сурагч Э.Энэрэл
1️⃣1️⃣-1️⃣2️⃣ насны ангилалд
🥇Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн сурагч Х.Наранболор алтан медаль
🥈Улаанбаатар хотын Язгуур сургуулийн сурагч Үжин мөнгөн медаль
Тусгай байр:
🏅Улаанбаатар хотын 119-р сургуулийн сурагч Ж. Учрал
🏅Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ЕБС-ын 7г ангийн сурагч М.Сарнай
9️⃣-🔟 насны ангилалд
Хүрэл медаль:
🥉Дорнод аймгийн 1-р сургуулийн сурагч Э.Амин-Үжин
🥉Улаанбаатар хотын Язгуур сургуулийн сурагч Энхдарь
Тусгай байр:
🏅Дорнод аймгийн 8-р сургуулийн сурагч Э.Дөлгөөн,
🏅Дорнод аймгийн 8-р сургуулийн сурагч М. Солонго
🏅Өмнөговь аймгийн 4-р сургуулийн сурагч Энхчимэг
7️⃣-8️⃣ насны ангилалд
🥈Улаанбаатар хотын Язгуур сургуулийн сурагч Гоомарал мөнгөн медаль
6️⃣ насны ангилалд
Хүрэл медаль
🥉Улаанбаатар хотын Язгуур сургуулийн сурагч Саруул,
🥉Улаанбаатар хотын Язгуур сургуулийн сурагч Энхтэнүүн
Тусгай байр
🏅Улаанбаатар хотын Язгуур сургуулийн сурагч Инга,
🏅Улаанбаатар хотын Язгуур сургуулийн сурагч Дэлгэрхангай нар тус тус хүртжээ.
🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳
Эх орноо төлөөлөн өөрийн уран авьяас, чадвараараа Азийн 10 орчим орны хүүхэд багачуудтай хамт өрсөлдөн, шагналт байр эзэлсэн сурагчиддаа халуун баяр хүргэе.
👏👏👏
Мөн уралдаанд идэвхүүлэн оролцож, бүтээлээ ирүүлсэн хүүхдүүд, эцэг эхчүүддээ болон дэмжиж ажилласан Боловсролын ерөнхий газар, Дархан-Уул, Орхон, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий аймгийн боловсролын газар, сургуулийн удирдлагууд, сургууль хамт олноороо идэвхийлэн оролцсон Ерөнхий Боловсролын Язгуур Бага Сургууль-д талархал илэрхийлж байна.
🌹🌹🌹🙏🙏🙏
Уралдаан шалгаруулалтын талаарх мэдээллийг дараах холбоосоор орж, зохион байгуулагч Хонг Конгийн Урлаг Солилцооны холбооны Hong Kong Arts Exchange Association 香港藝術交流協會 цахим хуудсаас танилцаарай.
🔗 https://hkaea.hk/en/post/21