МУИС-ийн "Билим" клуб

МУИС-ийн "Билим" клуб

Share

МУИС-ийн харьяа казах оюутан залуусийн нэгдэл Билим клуб

20/05/2026

❤️Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе.
5 сарын 15-нд "Билим" клуб маань шинэ тэргүүний сонгуулиа амжилттай зохион байгуулж. "Билим" клубийн шинэ тэргүүнээр С. Нурбол маань сонгогдлоо. 👏
Нурболд цаашид зохион байгуулах үйл ажиллагаа болон хичээл сурлагад нь нийт оюутнуудынхаа зүгээс өндрөөс өндөр амжилтыг хүсье. 🤗
Мөн сонгуульд ирж идэвхтэй оролцсон бүх хүүхдүүддээ баярлалаа. Дараа дараагийн үйл ажиллагаанд яг л энэ эрчээрээ идэвхтэй оролцохыг хүсье.❤️

05/05/2026

📢 МУИС-ИЙН "БИЛИМ" КЛУБИЙН ТЭРГҮҮНИЙ СОНГУУЛЬ ЗАРЛАГДЛАА! 📢
Үгээр биш үйлдлээр өөрийгөө харуулж, МУИС-ийн нийт казах оюутан залуусын дуу хоолой, түүчээ нь болж чадах ирээдүйн удирдагчийг урьж байна. Эрдэм мэдлэгийг эрхэмлэгч, өөртөө итгэлтэй оюутан та нэрээ дэвшүүлж, клубийнхээ ирээдүйг хамтдаа бүтээлцээрэй.
НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Түвшин: МУИС-ийн 1 болон 2-р түвшний оюутан байх.
Чадамж: МУИС-ийн нийт казах оюутнуудыг төлөөлөх чадвартай, идэвх зүтгэлтэй байх.
Бүрдүүлэх материал: Тодорхойлолт болон мөрийн хөтөлбөр (Google Form-оор илгээнэ).
ХУГАЦАА БА БҮРТГЭЛ:
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 5-р сарын 14-ний 17:00 цаг хүртэл.
Бүртгүүлэх холбоос: 🔗 [https://forms.gle/SaTbNLAEoAmYRPLH7]
🗳️ СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ:
Хэзээ: 2026 оны 5-р сарын 15-ны өдөр.
Хаана: МУИС-ийн хичээлийн 2-р байр.
✨ "ЭРДЭМ МЭДЛЭГИЙГ ХӨӨСӨН ЭРДЭМТ ХҮМҮҮСИЙН ӨРГӨӨ" ✨
Бид үгээр биш үйлдлээрээ нэгдэж, оюутны дуу хоолойг бодитоор хүргэх шинэ удирдагчийг хүлээж байна. Таныг болон таны найз нөхдийг нэрээ дэвшүүлэхийг уриалж байна!
#БилимКлуб #МУИС #Сонгууль2026

Photos from МУИС-ийн "Билим" клуб's post 11/04/2026

Оюун ухаан, хурд, логик сэтгэлгээг сорьсон IQ Battle тэмцээн маань амжилттай болж өндөрлөлөө! 🎉

🏆 Тэмцээний дүн:
🥇 Тэргүүн байр – МУИС-ийн оюутан Н.Алишер
🥈 Дэд байр – ШУТИС-ийн оюутан Х.Баглан
🥉 Гутгаар байр – -ийн оюутан З.Айбек

👏 Шилдэг оролцогчиддоо баяр хүргэж,
🙌 Идэвхтэй оролцсон бүх хүмүүстээ талархал илэрхийлье!

10/04/2026

IQ Battle тэмцээний маань байршил өөрчлөгдөж 5-р байрны 409 тоотод болохоор болсон шүү.

28/03/2026

🏆✨️"IQ BATTLE" ОЮУТНЫ ОЮУН УХААНЫ ТЭМЦЭЭН✨️🏆
Зорилго: Оюутан залуусын логик сэтгэлгээ, хурд хүч, оюуны чадамжийг сорих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюунлаг хамт олныг бүрдүүлэхэд оршино.✨️
Хамрах хүрээ: Монгол улсын бүх их, дээд сургуулийн Бакалаврын түвшний идэвхтэй суралцаж буй оюутнууд.✨️
✔️Тэмцээн дараах төрлүүдээр оюутан залуусын IQ түвшнийг сорино:
- Үгийн сүлжээ: Танин мэдэхүй, үгсийн сангийн баялаг.
- Sudoku: Логик дараалал, тоон сэтгэлгээ.
- Шатар: Стратеги төлөвлөлт, нүүдлийн тооцоолол.
Бусад: Алдартай логик бодлого, оюун ухаан сорих даалгаврууд.
⏳️Хугацаа 2026 оны 4-р сарын 10-ны өдөр 18:00 цагт
⛳️Хаана: МУИС-ийн хичээлийн 2-р байр, 342 тоот
Тэмцээний хураамж: 15,000₮
Бүртгэл тэмцээн эхлэхээс өмнө явагдах бөгөөд суудлын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлэхийг зөвлөж байна.
✨️Тэмцээний ялагчдыг дараах байдлаар шагнаж урамшуулна:
I байр Өргөмжлөл + Нийт хураамжийн 70%
II байр Өргөмжлөл
III байр Өргөмжлөл
Тэмцээнд оролцогчид оюутны үнэмлэхтэйгээ ирэх шаардлагатай.
Цаг баримтлах нь тэмцээний үндсэн соёл тул хоцрохгүй байхыг анхааруулж байна.
"БИЛИМ" КЛУБ — ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ

13/03/2026

Хаврын урь орж, байгаль дэлхий шинэчлэгдэн сэргэснийг бэлгэддэг Казах түмний уламжлалт баяр болох нарны баяр- Наурызын баярын мэнд хүргэе🌷☀️
МУИС хэмээх эрдмийн их өргөөгөөр овоглодог эрхэм хүндэт оюутан, багш, ажилтан та бүхнийг "Билим" клубээс зохион байгуулж буй Наурызын баярын арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хаана: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот танхим
Хэзээ: 2026.03.20 11:00 – 15:00

Want your school to be the top-listed School/college?

Telephone

Website