Монгол Алдар Сургууль

Монгол Алдар Сургууль

Share

"Эх орноо зүрхний угаас хайрлаж, Эх орондоо эзэн байх Монгол иргэдийг бэлтгэнэ.

04/06/2026

🏊‍♀️✨ “Монгол Алдар” сургууль — Амжилтын мэдээ ✨🏊‍♂️

“Сэлэм Загас” клубын нэрэмжит клубүүдийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд манай сургуулийн сурагчид өндөр амжилт гаргалаа. 🌍👏

👧 1–4 ангийн сурагч Б.Энхлэн нийт 4 төрөлд амжилттай оролцож:

🥇 50м Мэлхий сэлэлт – 1-р байр
🥈 50м Араар даллах – 2-р байр
🥉 50м Өврөөр даллах – 3-р байр
🏅 50м Эрвээхэй сэлэлт – 4-р байр

👧 2–3 ангийн сурагч Б.Энэрэл:

🥇 50м Өврөөр даллах төрөл – 1-р байр

🎉 Сурагчдадаа баяр хүргэж, цаашдын хичээл сурлага, спортын их амжилтыг хүсье!

#МонголАлдарСургууль #АмжилтынБаяр #СэлэмЗагасКлуб

26/05/2026

🎓✨ 2026 ОНЫ “ИТГЭЛИЙН БАЯР” ✨🎓

Өчигдөрхөн хөтлөлцөөд ангидаа орж байсан бяцхан үрс минь өнөөдөр бага ангиа төгсөж, дараагийн мөрөөдөл рүүгээ алхаж байна. 💙📚

“Монгол Алдар” сургуулийн анхны 1-р ангийн сурагчид маань инээд баяр, нөхөрлөл, хичээл зүтгэлээр дүүрэн бага ангийн дурсамжаа бүтээж, нэгэн сайхан үеэ ийнхүү өндөрлүүллээ. 🌟

Хүүхэд бүрийн нүдэнд гэрэлтэх итгэл, догдлол, мөрөөдөл нь бидний хамгийн том бахархал байлаа.
Цаашдынх нь зам үргэлж гэрэлтэй, алхам бүр нь амжилттай байх болтугай. ✨

Бяцхан төгсөгчдөдөө баяр хүргэе! 🎉

#МонголАлдарСургууль
#ИтгэлийнБаяр2026
#БагаАнгиТөгсөлт
#АнхныТөгсөгчид
#МөрөөдөлРүүгээ
#БяцханТөгсөгчид
#МонголАлдар

21/05/2026

🌏 ЮНЕСКО-д бүртгэгдсэн 🐫 Ингэнд ботго авхуулах зан үйлийг өвлөн уламжлуулах, хамгаалах тухай хүүхэд багачууд, иргэдэд сурталчлах уулзалт семинарын үеэр Баянхонгор аймгийн Баянлиг сумын аварга тэмээчнийд сар гаруй амьдарч, 🇲🇳 Монгол нүүдэлчдийн амьдралын хэв маяг, соёлыг судалж буй Итали улсын судлаач, хөгжмийн антропологич Лука Полотой 🇮🇹🎶 сургуулийн сурагчид маань сониучирхан уулзаж байсан юм.
Монголын минь өв, соёлыг судлах сонирхолтой гадаадын эрдэмтэн судлаачдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа. 📈🌍📚
Лука Пологын хамтаар Монгол Алдар сургуулийн сурагчид маань Эх сайхан орныхоо “ГОЁО”-г магтан дуулсан юм. 🎤🎼🏜️
Дэлхийд хосгүй өв, соёл минь үүрд мандан бадрах болтугай! 🔥

14/05/2026

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн Яаралтай хамгаалах өвийн жагсаалтад бүртгэгдсэн Ингэнд ботго авхуулах зан үйлийг хамгаалах талаарх 3 үеийн уулзалт семинар “ИНГЭН ЭГШИГ” нэртэйгээр Баянхонгор аймгийн Баянлиг суманд 2026 оны 5 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд “Монгол Алдар” сургуулийн удирдлага, багш, сурагчид маань оролцсон нь өв, соёлоо танин мэдүүлэх, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх сургуулийн үнэт зүйл, эрхэм зорилгод нийцсэн гайхалтай үйл хэрэг болсон юм.

Ингэнд ботго авхуулах зан үйлийг өвлөн уламжлагч Цэвээн, Чойдорж, соёл судлаач Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, доктор С.Юндэнбат, ШУТИС-ийн Нийгэм Хүмүүнлэгийн Сургуулийн багш Юндэнбат Болдбаатар Болдбаатар Юндэнбат, уг өвийг судлахаар ирсэн Итали судлаач хөгжмийн антропологич Лука Поло, Монгол Алдар сургуулийн морин хуурын багш Жонон хамтлагийн морин хуурч Мөнхсайхан Monjigo Morinkhuur нартаа онцгойлон баяр хүргэе.

Соёлын биет бус өвөө сурталчлах, хамгаалах уулзалт семинарыг зохион байгуулсан Баянлиг сумын ЗДТГ, Соёлын төв, ЕБС, Ахмадын зөвлөл, ШУТИС-ийн Нийгэм Хүмүүнлэгийн Сургууль, EDU GAME-ийн хамт олондоо талархал илэрхийлье.

#Өвөг дээдсээс үлдээсэн өв соёл эрдэнээ хайрлан хамгаалцгаая!

14/05/2026

🔬☕️ “МОНГОЛ АЛДАР” сургууль — SCIENCE CAFE ✨
Энэ хичээлийн жилээс эхлэн “Монгол Алдар” сургууль Science Cafe хөтөлбөртэй хамтран 6 дугаар ангийн сурагчдын шинжлэх ухааны хичээлийг илүү сонирхолтой, бүтээлч, туршилт судалгаанд суурилсан хэлбэрээр сургаж байна. 🌍🧪
✨ Хөтөлбөрийн хүрээнд сурагчид:
🔹 Асууж, эрэлхийлж сурах
🔹 Туршилт хийж, нээн илрүүлэх
🔹 Багаар хамтран ажиллах
🔹 Шинжлэх ухааныг амьдралтай холбон ойлгох чадвараа хөгжүүлж байна.
💡 Энд зөвхөн мэдлэг олгодоггүй —
сониуч сэтгэл, бүтээлч сэтгэхүй, судлах хүсэл тэмүүллийг хамтдаа хөгжүүлдэг.
🚀 Ирээдүйн инженер, судлаач, зохион бүтээгчдийн анхны алхам
“Монгол Алдар” сургуулиас эхэлж байна.
НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ
2026 оны 05-р сарын 16-ны БЯМБА гарагт 11:00-14:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Та дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой. https://forms.gle/3ST22y7MYW1nhTDt7

#МонголАлдарСургууль

#ШинжлэхУхаан



#6рАнги
#ШинэҮеийнСуралцахуй

14/05/2026

🎉🎉🎉 АМЖИЛТЫН МЭДЭЭ 🎉🎉🎉

🇸🇬 Сингапур-Азийн 52 орны 61,730 гаруй сурагч оролцсон SASMO-2026 олон улсын математикийн олимпиад 2026 оны 4-р сарын 4-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус олимпиадад “Бар” үеийн сурагчид маань амжилттай оролцож, бахархам үр дүн үзүүллээ. 👏👏👏

🥇 Г.Тэнүүн — Алтан медаль
🥈 Э.Аминдарь, Д.Гүнжлхам, Т.Сүбээдэй — Мөнгөн медаль
🥉 Ч.Цэрэн-Очир, С.Цэц-Очир, Б.Учрал — Хүрэл медаль хүртлээ.

Олон улсын түвшинд авьяас чадвар, мэдлэг оюунаараа өрсөлдөн амжилт гаргасан нийт сурагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье! 🥰✨

#ОлонУлсынОлимпиад #АмжилтынМэдээ #МонголАлдар #бахархал

14/05/2026


📚
“Хүүхдийнхээ ирээдүйн сургуулийг хайж байна уу?”

“Тэгвэл Монгол Алдар сургуулийн
НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ урьж байна!”
🏫
“Та манай сургалтын орчинтой танилцаж,
чадварлаг багш нартай уулзан,
хүүхдийн хөгжлийг дэмжих нэмэлт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авах боломжтой.”

️“5 сарын 16-нд
11:00–14:00 цагийн хооронд
Монгол Алдар сургууль дээр болно.”
❤️
“Хүүхэд бүрийн онцлогийг хөгжүүлэх боловсролын орчинд
та бүхнийг урьж байна.”
📞
“Дэлгэрэнгүй мэдээллийг
7288-0088 дугаараас аваарай.”
🇲🇳
“Монгол Алдар сургууль —
Үндэсний өв уламжлал,
дэлхийн боловсролыг хослуулна.”
✅Та дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой. https://forms.gle/

11/05/2026


📚
“Хүүхдийнхээ ирээдүйн сургуулийг хайж байна уу?”

“Тэгвэл Монгол Алдар сургуулийн
НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ урьж байна!”
🏫
“Та манай сургалтын орчинтой танилцаж,
чадварлаг багш нартай уулзан,
хүүхдийн хөгжлийг дэмжих нэмэлт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авах боломжтой.”

️“5 сарын 16-нд
11:00–14:00 цагийн хооронд
Монгол Алдар сургууль дээр болно.”
❤️
“Хүүхэд бүрийн онцлогийг хөгжүүлэх боловсролын орчинд
та бүхнийг урьж байна.”
📞
“Дэлгэрэнгүй мэдээллийг
7288-0088 дугаараас аваарай.”
🇲🇳
“Монгол Алдар сургууль —
Үндэсний өв уламжлал,
дэлхийн боловсролыг хослуулна.”
✅Та дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой. https://forms.gle/3ST22y7MYW1nhTDt7

Want your school to be the top-listed School/college?

Telephone

Opening Hours

Monday 08:00 - 19:00
Tuesday 08:00 - 19:00
Wednesday 08:00 - 19:00
Thursday 08:00 - 19:00
Friday 08:00 - 19:00