13/03/2026
ASPnet Mongolia
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ASPnet Mongolia, Education Website, UN House, United Nations Street-14, Sukhbaatar District, Ulaanbaatar 14201, .
United Nations Educational, Scientific, and Cultural Organization (UNESCO) Associated Schools Network in Mongolia
Монгол Улс дахь НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Холбоот сургуулиудын сүлжээ
13/03/2026
05/03/2026
📌ЮНЕСКО-ГИЙН ХОЛБООТ СУРГУУЛИУДЫН СҮЛЖЭЭНИЙ ГИШҮҮН СУРГУУЛИУДЫН ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛОВ
2026 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ЮНЕСКО-гийн Холбоот сургуулиудын сүлжээ (ASPnet)-ний Монгол дахь гишүүн сургуулиудын цахим уулзалт зохион байгуулагдлаа.
💡Цахим уулзалтаар гишүүн сургуулиудын удирдлагууд болон нийгмийн ажилтнууд өөрсдийн сургуулийн үйл ажиллагаа, ЮНЕСКО-гийн үнэт зүйлсийг боловсролын үйл ажиллагаандаа хэрхэн тусган хэрэгжүүлж буй туршлагаа танилцуулав. Тухайлбал, British School of Ulaanbaatar сургууль болон Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль өөрсдийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, санаачилгуудын талаар танилцуулж, туршлагаа хуваалцлаа.
✅Уулзалтын төгсгөлд оролцогчид гишүүн сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэв.
Энэхүү уулзалт нь ЮНЕСКО-гийн Холбоот сургуулиудын сүлжээний хүрээнд Монгол дахь гишүүн сургуулиудын харилцаа холбоог бэхжүүлэх, сайн туршлага солилцох, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ болов.
04/03/2026
[English below]
🌐ЮНЕСКО-гийн Холбоот сургуулиудын сүлжээ (ASPnet)-ний гишүүн сургууль болох British School of Ulaanbaatar сургуулийн сурагчид ЮНЕСКО-гийн Холбоот сургуулиудын сүлжээний Япон Улс дахь гишүүн сургууль болох Otemon Gakuin дунд болон ахлах сургуульд очиж уламжлалт тоглоомуудыг тоглож, харилцан соёл хоорондын мэдээлэл, туршлага солилцжээ. Мөн British School of Ulaanbaatar сургуулийн сурагчид Монгол Улсын талаарх мэдээлэл бэлтгэн танилцуулжээ.
🏫Students from the British School of Ulaanbaatar, a member of the UNESCO Associated Schools Network (ASPnet), visited Otemon Gakuin junior and senior high school in Japan which is also member of the UNESCO ASPnet. During their visit, the students played traditional games and engaged in cultural exchanges, sharing experiences and insights between the two countries. Additionally, the students from the British School of Ulaanbaatar prepared and presented a brief introduction about Mongolia.
https://www.otemon-jh.ed.jp/news/10118/
02/03/2026
02/03/2026
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Холбоот сургуулиудын сүлжээнд нэгдэх бүртгэл эхэллээ!
ЮНЕСКО-гийн Холбоот сургуулиудын сүлжээ (ASPnet) нь дэлхийн 180 гаруй орны 11,000 гаруй сургуулийг нэгтгэсэн, боловсролоор дамжуулан энх тайван, тогтвортой хөгжил, соёл хоорондын ойлголцлыг дэмждэг олон улсын сүлжээ юм.
Монгол Улс ЮНЕСКО-гийн Холбоот сургуулиудын сүлжээнд анх 1983 онд нэгдсэн. Эдүгээ 15 сургууль гишүүнээр орж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Сүлжээнд нэгдсэнээр:
✅ Олон улсын хөтөлбөр, санаачилгад оролцох
✅ ЮНЕСКО-гийн үнэт зүйлсийг сургалтын орчинд хэрэгжүүлэх
✅ Дэлхийн сургуулиудтай хамтран ажиллах боломж нээгдэнэ.
📝 Нэгдэх хүсэлтэй сургуулиуд дараах маягтыг бөглөнө үү:
https://forms.gle/yhjjgjUxsm6pewsY8