28/06/2025
ЭЕШ-ын босго оноог хараахан даваагүй 12 кредит үзэж шалгалтдаа бэлдээд өвлийн элсэлтээр хөтөлбөрөө сонгоод элсэн ороорой.
Өмнөх жилүүдэд зэргийн бусаар элссэн элсэгчид маань 100% ЭЕШ-даа тэнцсэн байдаг шүү.
#АМЭХ #АшигтМалтмал #ЭрэлХайгуул
Тодруулах утас: 95083757
26/06/2025
Магадлан итгэмжлэгдсэн
АШИГТ МАЛТМАЛЫН ЭРЭЛ ХАЙГУУЛ хөтөлбөрт тэтгэлэгтэй элсээрэй.
Нээлттэй хөтөлбөр сонголт 2025.06.26 14:00 цагаас
Холбоо барих: 88113837, 95083757
www.elselt.edu.mn
https://must.edu.mn/mn/tp/30
23/06/2025
Магадлан итгэмжлэгдсэн
АШИГТ МАЛТМАЛЫН ЭРЭЛ ХАЙГУУЛ хөтөлбөр
Орчин үеийн хүн төрөлхтөн 🌎, шинжлэх ухаан 🔬, технологийн дэвшил🗼 зэрэгт Ашигт малтмал 💎 нэн чухал
Ашигт малтмалын ордыг нээн судлах, нөөц баялгийг тогтоох, үр ашгийг тооцох мэдлэг, чадвартай олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэн болохыг урьж байна.
ШУТИС-ийн Ашигт малтмалын эрэл хайгуул хөтөлбөрт элсэн суралцсанаар дараах давуу талуудыг элсэгч танд амлаж байна.
🧭 Олон улсад зөвшөөрөгдсөн эрдэмтэн багш нар (86% доктор, 43% профессор, дэд профессор)
🧭 Гадаад, дотоодын 100% хүртэл тэтгэлэг
🧭 Оюутнууд 1, 2, 3 курстээ цалинтай дадлагууд
🧭 Төгсөгчид 100% ажлын байр
🧭 Улсын дундажаас 1.5-3.0 дахин өндөр цалин
🧭 Үргэлжлүүлэн Япон, АНУ, Солонгос, Хятадад магистр, докторт суралцах
Холбоо барих: 88113837, 95083757
www.elselt.edu.mn
https://must.edu.mn/mn/tp/30
02/04/2025
Бидний зүгээс анхны сургалтаа зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаад байгааг дуулгахад таатай байна. Энэхүү сургалт маань Roundup 2025 арга хэмжээний дараа зохион байгуулагдаж байгаа учраас хайгуул, нөөцийн тооцоо, модель зэрэг геологийн чиглэлээр түлхүү хийгдэж байгаа гэдгээрээ онцлогтой.
22/06/2024
Магадлан итгэмжлэгдсэн ШУТИС - Ашигт малтмалын эрэл, хайгуул хөтөлбөр -т
ТЭТГЭЛЭГТЭЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ элсээрэй.
2-р курсээсээ цалинтай дадлага хийж, төгсөөд 100% ажлын байраар хангагдана.
Холбогдох утас:
88113837
95083757
29/04/2024
УРИЛГА
Төгсөгч та Математик, Физик, Хими, Газарзүйн аймаг, нийслэлийн олимпиадад оролцсон бол "АШИГТ МАЛТМАЛЫН ЭРЭЛ, ХАЙГУУЛ" хөтөлбөрт 50% хүртэл тэтгэлэгтэй суралцахыг урьж байна.
Тэтгэлэгийн хэмжээ ЭЕШ-ын онооноос хамаарна.
Утас: 88113837, 95083757
https://www.facebook.com/shutis.amex/
26/02/2024
ГЕОЛОГИ болон АШИГТ МАЛТМАЛЫН ЭРЭЛ, ХАЙГУУЛ бакалаврын сургалтын хөтөлбөр МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шийдвэрээр ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн ГЕОЛОГИ болон АШИГТ МАЛТМАЛЫН ЭРЭЛ, ХАЙГУУЛ бакалаврын сургалтын хөтөлбөр 2024-2029 онд 5 жилийн хугацаатай ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН-ийг дуулгахад таатай байна.
Анх 1970 оноос "Ашигт малтмалын ордын хайгуулын геологич инженер" мэргэжлээр бэлтгэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 800 орчим хайгуулчдыг бэлтгэсэн үе үеийн профессор багш нар, төгсөгчид, хайгуулчид, оюутан суралцагч та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцагч нь тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжид хамрагдах бүрэн боломжтой болж байна.
* - Дээд боловсролын тухай хуулийн 2-р бүлгийн 12-р зүйлийн 12.12 дахь хэсэг “Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбэ, чансааны үзүүлэлт тухайн байгууллагын суралцагчид хуульд заасан дэмжлэг, зээл, тэтгэлэг олгох үндэслэл болно”