Learn English with Enji

Learn English with Enji

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Learn English with Enji, Education Website, Los Angeles, CA.

Photos from Learn English with Enji's post 07/23/2025

Өргөн хэрэглэгддэг хэлц үгс 🤗

07/22/2025

https://www.youtube.com/watch?v=arj7oStGLkU

Бид нар ямар нэгэн байдлаар procrastination буюу хийх ёстой зүйлээ хойш нь тавих, цагийг нь тулгаж хийх, түүнээсээ болоод стресстэх нөхцөл байдалд өөрсдийгөө оруулж байсан байх тийм ээ? Тэгвэл энэ TED talk-ийг үзээрэй. Speaker маань маш хөгжилтэй бөгөөд сонирхолтой аргаар үүнийг тайлбарласан байгаа.

06/30/2025

Энэхүү видеонд маань хамт ажилладаг supervisor-уудын маань нэг болох Давид-тай ярилцсан байгаа. Тэрээр англи хэлийг олон улсын оюутнуудад зааж байсан туршлагатай бөгөөд, эхний хэсэгт, сурагчид ихэвчлэн юун дээр алдаа гаргадаг, түүнийгээ хэрхэн засах гэх мэт зөвлөгөөг өгсөн байгаа.

Дараагийн хэсэгт "It's okay if you decide to change your major" буюу таны хамгийн эхний сонгосон мэргэжил амьдралынхаа туршид хийх ажлыг тодорхойлдоггүй талаар ярилцсан. Давид-н хувьд малын эмч, философич, багш гээд олон кареерыг туулсан бөгөөд үүнээсээ багшлах нь түүний сонирхол юм байна гэдгийг олж мэдсэн.

I hope the interview is helpful for you! 😇

06/12/2025

Америкийн ихэнх их дээд сургуулиудад Learning Center гэж байдаг. Энэ нь оюутнуудад даалгавар, бие даалтаа хийхэд нь туслах зорилготой газар гэх юм юм уу даа.

Анх сургуулийнхаа Learning Center-н вебсайтаас оюутнуудыг ажилд авч байгааг олж мэдээд apply хийсэн юм л даа. Эхний удаа apply-даад орж чадаагүй. Дараа улирал нь дахиж apply хийгээд англи хэл болон илтгэлийн (English and Speech) оюутан багшаар (tutor) ажилд орсон.

Маш их зүйлийг сурч байгаа. Мөн өөрийгөө голж, илүү ихийг сурах хэрэгтэйгээ ойлгож байгаа. ☺️

The first 20 hours -- how to learn anything | Josh Kaufman | TEDxCSU 06/05/2025

Энэ Ted Talk-г би хамгийн багадаа 20 удаа сонссон байх.

Ямарваа нэгэн шинэ зүйл сурч эхэлж байхдаа олон ном, сонин, сэтгүүл аваад, ширээгээ тойруулан тавиад, overwhelming situation буюу хаанаас эхлэхээ мэдэхгүй стресстэж суухаас илүүтэй хамгийн эхний 20 цагийг л чанартай нэг зүйл дээрээ төвлөрч, суралцаж чадвал сурах арга барилаа олох, үргэлжлүүлэн сурах дадлыг бий болгох боломжтой талаар ярьдаг.

Сүүлийг хэсэгт speaker маань өөрийнхөө укулеле сурсан туршлагаа хуваалцдаг ба тэр хэсэг нь миний хамгийн дуртай хэсэг.

I hope you enjoy watching it!!! 😍

The first 20 hours -- how to learn anything | Josh Kaufman | TEDxCSU Never miss a talk! SUBSCRIBE to the TEDx channel: http://bit.ly/1FAg8hBJosh Kaufman is the author of the #1 international bestseller, 'The Personal MBA: Mast...

06/04/2025

FANBOYS conjunctions гэж юу вэ?

Энэ нь холбоос үг бөгөөд, энгийн өгүүлбэрүүдийг хооронд нь амархан аргаар холбоход тусалдаг.

For- Учир шалтгааныг хэлэхэд хэрэглэнэ.
And- Хоёр адил санааг холбоход хэрэглэнэ.
Nor- Or гэдэг холбоосын эсрэг хувилбар нь юм.
But- Хоёр зүйлийг хооронд нь эсрэгцүүлэхэд хэрэглэнэ.
Or- Сонголт өгөхөд хэрэглэнэ.
Yet- Эсрэг утгатай санааг гаргахад хэрэглэнэ.
So- Учир шалтгааныг харуулахдаа хэрэглэнэ.

Example sentences:
1. I brought an umbrella, for it looked like it might rain.
2. She likes to paint, and she also enjoys sculpting.
3. He doesn’t eat meat, nor does he drink milk.
4. I wanted to go to the concert, but I didn’t have enough money.
5. Would you like coffee or tea?
6. The task was difficult, yet she completed it on time.
7. He was tired, so he went to bed early.

05/29/2025

Энэхүү видеонд Ларагийн хэрхэн англи хэл сурсан туршлага ба Монгол, Япон, Америк соёлын ялгааны талаар ярилцсан байгаа.

I hope it helps you improve your English! 😍

05/22/2025

"A Tongue Twister" буюу түргэн хэллэг нь дуудлага сайжруулахад маш их тусалдаг.

Та бүхэн доор оруулсан 5 түргэн хэллэгийг хамгийн багадаа 3-5 удаа давтаарай. 😍

Photos from Learn English with Enji's post 05/22/2025

Англи хэл сурч эхлэхэд түгээмэл гаргадаг 5 алдаа

Тэрхүү алдааг хэрхэн засах, мөн "Now You Try" хэсэгт 2 дасгалыг оруулсан болохоор дасгалаа ажлаарай. Comment хэсэгт зөв хариултыг оруулсан байгаа шүү. 😍

05/21/2025

Англи хэл сурч эхэлж байхад хаанаас эхлэх вэ, гэдэг хамгийн том асуудал тулгардаг тийм ээ. Ямар нэгэн зүйл хиймээр байдаг. Хаанаас эхлэх вэ. Юу хийх вэ, гээд л.

Хамгийн түрүүнд өдөрт 1 цагийг англи хэлээ сурахад зориулна, гэдэг зорилго тавья. Тэрхүү 1 цагийн туршид хийж болох вэ?

1. Эхний 10 минутанд TED Talk-н илтгэл үзэх. Үзэж байхдаа өөрт таалагдсан эшлэл, өгүүлбэрийг бичиж авах

2. Дараагийн 15 минутанд тухайн үзсэн сэдэвтэйгээ холбоотой богино түүх, эсвэл сонирхолтой баримт унших. Google-с хайхад маш олон сонирхолтой түүх, баримт олох боломжтой шүү.

3. Дараагийн 15 минутанд юу ойлгосноо 100-150 үгэнд багтаан бичих

4. Сүүлийн 15 минутанд бүх сурсан зүйлсээ дүгнээд ярих ба утасныхаа recording application дээрээ record хийх боломжтой.

Ингээд хийхэд 55 минут болж байгаа биз? Сүүлийн 5 минутаа бүх сурсан зүйлсээ дахин нэг эргэж хараад, дүгнэхэд зарцуулаарай.

😍Хэдий 1 цаг гэдэг бага хугацаа ч гэлээ, та бодоод үзээрэй. Өдөрт нэг цагийг л англи хэлээ сурахад зарцуулахад, сард 30 цаг, жилд 365 цаг суралцах боломжтой.

Photos from Learn English with Enji's post 05/18/2025

Idioms of the day! 😇

Want your school to be the top-listed School/college in Los Angeles?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Los Angeles, CA