07/16/2024
Хөдөө явж гэр бүлийн аялал хийхдээ гэр бүлийн бүх гишүүд аялалын тэмдэглэл хийх зорилгоор энэ номыг өвөл авсан. Тэмдэглэл хөтлөх аргачлал, түүнийг хэрхэн влог болгох болон түүгээр онлайн бизнес хийх боломжууд гээд олон зүйл багтжээ. Өсвөр насны хүүхдүүдтэй айлуудад тун тохиромжтой санагдлаа. Мөн бага насны хүүхдүүдээс аялалын талаар зураг зурахыг асууж болно, тэд тун дуртайгаар гайхалтай бүтээлүүд туурвих болно. Ийнхүү тэд маань маш сонирхолтой, өөр өөр өнцөгөөс олж харсан соёл, хүний араншин, амьдралын хэв маяг, тухайн нутгийн талаарх бичвэрүүдээс ээж аав бид хүүхдийнхээ юуг төсөөлдөг, хорвоотой хэрхэн танилцдаг арга барилтай зэргийг ажиглах боломжтой юм.
01/21/2024
Найзууд бол өөртөө өгөх хамгийн нандин бэлэг байдаг. Стивенсон
01/18/2024
13 настай сэтгэлийн хөдлөл өндөртэй, нээлттэй, өдрөөс өдөрт өсвөр насанд тохиолдох элдэв харилцааны болон биеийн өөрчлөлтийг маш сайн анзаарч хуваалцаж байгаа хүү-дээ юу уншуулах уу гэж судалсаны дүнд зуун дамжиж өсвөр насны хүүхдүүдэд зориулсан хамгийн их санал болгодог энэхүү номыг сонголоо. Монгол хэлрүү орчуулагдсан байна лээ. Хөх Тариан Талбай нэртэй.
01/02/2024
2024 оны эхний ном Бадди .picturebooks
Хайртай гэрийн тэжээвэр амьтан-аа алдсан эзэн хэрхэн санаа зовж, сүүлдээ хүлээн зөвшөөрч буй бүх үйл явцыг харуулсан SEL (social emotional learning) чиглэлийн ном.
12/24/2023
Ном унших нь амьдралд тохиолдох олон таагүй зүйлээс холдох боломжийг олгодог хорогдох байрыг өөртөө бий болдог. Могам (1874-1964)