MAND studio, CA

Website Contact the school

MAND студи нь одоогоор Калифорни мужийн San Francisco хотод байрлалтай, 2008 оноос эхлэн чөлөөт цагаараа Aмерикад буй Mонголчууддаа зориулан олны танил хүмүүс болон эгэл жирийн гялалзсан амжилт гарган яваа манай олон залуусыг бусдад таниулах, тэднийг дэмжих зорилгоор нэвтрүүлэг, сурвалжлагa, чөлөөт ярилцлагыг хийж толилуулсаар ирлээ. Студийн маань үндсэн зорилго бол чөлөөт ярилцлага билээ.

*2006 оны Сан Франциско хотод болсон Даншиг наадмын дүрс бичлэгийг UBS TV-д зориулан бэлдэн гаргаж, орон даяар түгээж байсан.
*2008 онд Мэдээлэл цахим хуудастай хамтран ажиллаж байсан. Мөн Орлоо цахим хуудастай хамртан ажиллаж байна.
*2010 онд Монгол Наадамаа сурталчлах зорилгоор, Сан Франциско Наадамыг англи хэл дээр, Сакраменто хотын Наадам, Америк дах Монголчуудын дунд зохиогдсон Шагайн тэмцээн, хөл бөмбөгийн тэмцээн зэргийг сурвалжлан гаргаж байсан.
*2010 онд Чингис хааны үзэсгэлэнгийн үйл ажиллагааг дэмжин, англи хэл дээр теле ярилцлага гаргасан. Мөн Монгол коммунити дунд зохиогдож байгаа зарим үйл ажиллагаа, Оюутнуудийн үйл ажиллагааг дэмжиж ярилцлага, сурвалжлага хийж ирсэн.
*2010-2011 онд Сакраменто хотын олон нийтийн кабелийн телевизийн чөлөөт продюcсерээр ажлынхаа чөлөөт цагаар хамтран ажиллаж, Сакраменто хотын Comcast/Surewest Channel 17, 18 and AT&T U-Verse сувгаар студийн бэлтгэсэн нэвтрүүлэгүүд хүрсэн.
*2011 ond UC Berkeley, Stanford их сургуулын Pan Asia-Монголын соёлын өдрүүдийн 6 цуврал гаргаж олонд хүргэсэн.
*2014-2015 онд Mongolia foundation-ий үйл ажиллагааг дэмжин мэдээлэлийн албаар ажилласан. Venice Biennale-ийн Mонгол уран бүтээлчдийн сурталчилгаа санхүүжилт олох мэдээлэл бүхий видео хамртан хийcэн.
2015 оноос одоог хүртэл UC Berkeley дах Монгол Судлал программын албан ёсны гэрээт мэдээлэлийн албаар ажиллаж байна.
*2017 онд Бай Ареа Монголчуудийн холбооний үйл ажиллагааг дэмжин "Нүүдэлчдийн Соёл" цуврал лекцээс олонд хүргэж байна.
*Бусад хувь хүмүүстэй онцлон ярилцага хийж ирсээн.
2017 оноос Лос Анжелес хот дах Монголчуудын үйл ажиллагааг дэмжин Наадам, хүүхдийн баяр, хүүхдийн шинэ жил, Утгын чимэг зэрэг олон нийтийн арга хэмжээнд мэдээллийн спонсороор ажиллаа. Мөн 2020 онд Лос Анжелес дах Монголчууд нэртэй дуунд видео клип хийлээ.
2018 оноос одоог хүртэл UC Berkeley дах Tang Center for Silk Road Studies-ын албан ёсны гэрээт мэдээлэлийн албаар ажиллаж байна.
2018 оноос одоог хүртэл UC Berkeley дах Center for Buddhist Studies-ын албан ёсны гэрээт мэдээлэлийн албаар ажиллаж байна.
2020 оноос одоог хүртэл UC Berkeley дах Institute if East Asian Studies-ын албан ёсны гэрээт мэдээлэлийн албаар ажиллаж байна. Location: USA, California
Channel 1: http://m.youtube.com/user/tsmandy
Channel 2: https://www.youtube.com/user/tsmand

Биднийг дэмждэг Таньд баярлалаа.

10/11/2026
10/11/2026

Weather was perfecto 👌

10/09/2026

🎥🤩

Studio maani UC Berkeley iin Institute of East Asian Studies iin U.S.-Taiwan Next Generation program tai hamtran erhemuu...
04/19/2026

Studio maani UC Berkeley iin Institute of East Asian Studies iin U.S.-Taiwan Next Generation program tai hamtran erhemuudiig media 🎥 training hiij baigaa surgaltiin zurag avalt amjilttai bolson bilee. Uund yariltslaga, camera d bichlegend herhen oroh, asuultand onovchtoi tsegtstei hariulah zereg turshlagad suraltsdag bilee.

Comprehensive media training through intensive workshops on op-ed writing, interviews, and on-camera skills, designed to equip participants with the tools to confidently engage with the media and effectively communicate one’s expertise on Taiwan to a global audience.

Evan Dawley - U.S.- Taiwan Next Generation Working Group - Media Training - IEAS, UC Berkeley

Studio maani UC Berkeley iin Institute of East Asian Studies iin U.S.-Taiwan Next Generation program tai hamtran erhemuu...
04/19/2026

Studio maani UC Berkeley iin Institute of East Asian Studies iin U.S.-Taiwan Next Generation program tai hamtran erhemuudiig media 🎥 training hiij baigaa surgaltiin zurag avalt amjilttai bolson bilee. Uund yariltslaga, camera d bichlegend herhen oroh, asuultand onovchtoi tsegtstei hariulah zereg turshlagad suraltdag bilee.

Comprehensive media training through intensive workshops on op-ed writing, interviews, and on-camera skills, designed to equip participants with the tools to confidently engage with the media and effectively communicate one’s expertise on Taiwan to a global audience.

Chiaoning Su, U.S.- Taiwan Next Generation Working Group - Media Training - IEAS, UC Berkeley

📍🎥 Бэрклейгийн их сургууль дээр "Номын хувьсал ба материаллаг соёл хадгалалт" сэдвээр 3/6-3/7/2026 ны 2 өдрийн арга хэмж...
03/08/2026

📍🎥 Бэрклейгийн их сургууль дээр "Номын хувьсал ба материаллаг соёл хадгалалт" сэдвээр 3/6-3/7/2026 ны 2 өдрийн арга хэмжээ амжилттай явагдлаа. Тус сургуулын Зүүн Азийн номын санд хадгалдаг Монгол судрууд, Төвд судрууд, ховор номын цуглуулгыг тусгай зөвшөөрлийн дагуу оролцсон олонд үзүүлж сонирхууллаа. Мөн эртний ном сударыг хэрхэн хадгалах, засварлах, сэргээдэг талаар мэргэжилтнүүдийн өгсөн мэдээлэл лекцээс гадна Fulbright болон Торгоны Зам Судлалын Танг төвийн хамтарсан Америкын ахлах, дунд насны хичээлийн хөтөлбөрт тусгах зорилгоор багш нарыг бэлдэх сургалтууд Лондон болон Улаанбаатарт өнгөрсөн жилүүдэд явагдсан билээ. Сая өнгөрсөн зун Монголд 10 аад хүнтэй багш нарын грүп очиж, дунд сургуулийн монгол багш нарт үе шаттай сургалтууд оруулж туршлагаа солилцсон билээ.
Эдгээр багш нар Монголын Төв Номын сан дээр зочлон очиж Монгол эртний ном судартай биечлэн танилцан, Монгол орноор аялан, энэ тухайгаа ирээд сурагчиддаа тайлагнах, сонирхуулах, мөн хичээлийн програмдаа тусгаж, сурагчиддаа гардан сургалт хийх зэрэг заах арга барилаа дээшлүүлж өргөжүүлж байгаа юм байна. Хот хотоос ирсэн багш нар гарсан үр дүнгээ өөр хоорондоо туршлага солилцох мөн мэргэжлийн консерветор, профессор нараас суралцан гардан сургалт зэрэгт хамрагдлаа.
Энэ шугмаар Доктор О. Ангарагсүрэн Бэрклейгийн их сургуулын Консерватор лабарторт түр ажиллах анхны зочин эрдэмтнээр ажиллахаар болж байна. Тэрээр Монголын Төв номын сангын ховор ном судар сэргээдэг цөөн тооны мэргэжилтний нэг юм байна. Энэ арга хэмжээнд Сан Франциско хотноо суугаа консул, дэд консулууд ирж дэмжсэнийг оролцогчид болон зохион байгуулагч Торгоны Зам Судлалын Танг төв болон Зүүн Ази Судлалыэ хүрээлэнгийн удирдлагууд талархаж хүлээн авлаа. Мөн Бэй Ареа-д оршин суугч Монголчууд хүрэлцэн ирж сонирхон оролцлоо.

🎥😍
03/07/2026

🎥😍

Address

Berkeley, CA

Alerts

Be the first to know and let us send you an email when MAND studio, CA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to MAND studio, CA:

Shortcuts

Share