02/02/2026
Өглөөний мэнд! Эбэ Матт хоёрынхоо пэйж дээр ээж нь нэг зүйл хуваалцъя! Гадаад оронд монгол улсаа таниулах зүйл гэвэл үнэндээ монголын маань хөдөө нутаг л байна. Мал аж ахуйн амьдрал, зах хязгааргүй сайхан тал нутаг эдгээр л мэдээж гадны хүмүүсийн сонирхол. Цаашлаад бодоод сууж байхад хөдөө сайхан нутагт мал аж ахуйн соёлд өссөн хүүхдүүдэд олон сайн зүйлс бий болдог юм байна.
Саруул ухаан, амьдралд хандах нарийн мэдрэмж, хүнтэй харьцах харилцаа мөн цаашлаад хөдөө өссөн хүүхдүүдэд ямар ч төрлийн харшил гэдэг зүйл алга. Эрүүл мэнд талаасаа ч оюун ухаан талаасаа ч гайхамшиг бол хөдөө нутагт л бий юм байна. Хотод буй хүүхдүүд үнэндээ бас дутмаг байнаа. Янз бүрийн харшилтай байна. Нүдний хараа муу байна. Амьдралын ухаан суухдаа муу байна. Гэр ахуйн ажилд муу оролцож байна. Хүний амьдрал ер нь зөвхөн мэргэжил боловсрол эзэмших юм бол л болно цаашаа амьдарч чадна гэж бодох нь маш буруу байна. Хүүхдүүд багаасаа ажил хөдөлмөрт суралцаж байж хүний оюун бодол хүртэл тэлж, маш өндөр мэдрэмжтэй болж амьдралын олон асуудалд ухаан гаргаж, даван туулах ч чадварт суралцах боломжтой. Зөвхөн янзан бүрийн дугуйлан, сургалт дамжаанд явуулснаар тэр хүүхэд мундаг болох биш байна. Болж өгвөл мал аж ахуй, хөдөө нутагт тодорхой хэмжээнд хослуулах нь хүүхдийн олон чадварт нөлөөлж байна. Эцэг эхчүүд нэг уужуухан суугаад тунгаагаад бодоод үзнэ биздээ. Тиймээс цаашид манай Эбэ Матт маань орон нутагт чиглэсэн англи хэлний видео бичлэгүүд ихээр гаргах төлөвлөгөөтэй байна. Биднийг нэгэн сайхан малчин айл урих юм бол бид дуртай очоод бичлэг хийж Youtube сувагаа нээх хүсэлтэй байнаа. Монголын үрс уудам тал нутаг шигээ ухаан саруул өсөх болтугай! Дэлхийн хэл болсон англи хэлээр монгол сайхан нутаг минь олон хүмүүст танигдаж улам ихээр хөгжих болтугай!