22/09/2026
У Р И А Л Г А
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛЖ, ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙГ УСТГАЯ
✅ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, холбоо, клуб, иргэн, уран бүтээлч, тамирчин, дасгалжуулагч, зохион байгуулагч, ажил олгогч Та бүхэнд хүүхдийн эрх, эрүүл мэнд, аюулгүй байдал, нэр төрийг эрхэмлэн, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд манлайлж, ажиллах уриалгыг гаргаж байна.
📌 Та бүхнийг:
1.Хүүхдийг ”насанд хүрээгүй хүн” ажиллуулахыг хориглосон ажлын байранд хөдөлмөр эрхлүүлэхгүй байх;
2.Урлагийн тоглолт, кино, нэвтрүүлэг, зураг авалт, сурталчилгаа, уралдаан тэмцээн, спортын бэлтгэл, тэмцээн, аялал жуулчлалын арга хэмжээ болон бусад үйл ажиллагаанд хүүхэд оролцуулахдаа хүүхдийн эрх, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах;
3.Хүүхдийн нас сэтгэхүйд сөрөг нөлөө үзүүлэх дээрэлхэлт, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан аливаа ном, сонин хэвлэл, контент, кино, нэвтрүүлэг туурвихгүй байх;
4.Цахим орчинд хүүхдийн нэр төр, хувийн нууц, үзэл бодол, эрхэм чанарыг хүндэтгэж, зураг, дүрс, дуу хоолой, хувийн мэдээллийг ил тод нийтлэхгүй байх;
5.Байгууллага бүр Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг бүрэн хориглож, байгууллагын дотоод дүрэм, журам, гэрээнд тусган мөрдүүлэхийг УРИАЛЖ БАЙНА.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ-ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ