Amjilt Cyber School

Amjilt Cyber School

Share

БИД БЭЛЭН! 🚀

Photos from Amjilt Cyber School's post 21/05/2026

ҮР ДҮНГЭЭ АМЖИЛТААР БАТАТГАВ ✨

Амжилт Кибер сургуулийн 12-1 ангийн сурагч Л.Сарангэрэл маань олон улсын шалгалт, улсын болон олон улсын олимпиад, их сургуулийн тэтгэлгийн амжилтаараа өөрийн мэдлэг, чадвар, хичээл зүтгэлийг бахархалтайгаар харуулж чадлаа. 🌍

Сарангэрэл маань олон улсын нэр хүндтэй их сургуулиудаас нийт 1,281,980,879₮-ийн тэтгэлгийн санал авч, дэлхийн боловсролын дараагийн том хаалгыг нээлээ.

DePaul University — 128,000$
The University of Hong Kong — 224,000 HK$
University of Pittsburgh — 125,000$
University of Debrecen — 320,000₮
Szeged University — 54,000$

Энэ бол олон жил хуримтлуулсан мэдлэг, сахилга бат, зорилготой суралцсан хандлага, өөртөө тавьсан өндөр шаардлагын бодит илэрхийлэл юм. 🏆
SAT 1440
IELTS 7.5
HSK 3 — 282 оноо

Түүний амжилтын замнал үүгээр зогсохгүй.
Copernicus олон улсын математикийн олимпиадын хүрэл медаль, улсын орос хэлний олимпиадын мөнгөн медаль, “Ирээдүйн инженер” улсын олимпиадын амжилт, улсын хиймэл оюуны олимпиадын амжилт гээд олон талын чадвараа баталсан бахархам амжилтууд үргэлжилсээр байна. 💫

Өндөр оноо, олон улсын их сургуулийн урилга, тэрбум төгрөг давсан тэтгэлэг гэдэг санамсаргүй ирдэг зүйл биш.
Үүний ард өдөр бүрийн давтлага, багш нарын чиглүүлэг, гэр бүлийн итгэл, хамгийн гол нь сурагчийн өөрийн хичээл зүтгэл байдаг.

Амжилт Кибер сургуулийн хувьд сурагч бүр өөрийн мөрөөдөл, өөрийн боломж, өөрийн ирээдүйн замаа тодорхойлж, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болж байгаагийн нэг тод жишээ нь Сарангэрэл байлаа.

Энэ бол “би чадна” гэсэн итгэл хэрхэн бодит үр дүн болдгийн баталгаа юм. ✨

Сарангэрэлдээ халуун баяр хүргэе. 🎉

15/05/2026

1–5-р ангид элсэн суралцах хүүхэдтэй эцэг эхчүүддээ бүрэн мэдээлэл өгье. 📚

7277 6060

Амжилт Кибер сургууль нэг ээлжээр хичээллэдэг, өдөр өнжүүлэхтэй, сургуулийн автобустай бөгөөд хүүхдүүд өдөрт 2 удаа хооллодог. Хичээлээ тараад секц, дугуйландаа хамрагдах боломжтой бөгөөд 15 төрлийн секц дугуйлангийн сонголт сургалтын төлбөртөө багтсан байдаг. ✅

Манай сурагчид 1-р ангиасаа англи хэл, 3-р ангиасаа хятад хэл үзэж, математик, программ, график дизайн зэрэг хичээлүүдийг багаасаа судалдаг. Мөн хоцрогдолтой сурагчидтай тулж ажиллан, хичээл бүр дээр нь төлөвлөгөө гаргаж ахиулдаг. 🌱

15/05/2026

NEXTGEN OLYMPIAD – Олон улсын тэмцээний амжилт 🌏✨

Австрали улсад төвтэй, олон улсын сурагчдад зориулсан NextGen Olympiad-д манай сурагч амжилттай оролцлоо.

Тус олимпиад нь Math, English, Science, Public Speaking чиглэлээр зохион байгуулагддаг бөгөөд online болон global гэсэн 2 шаттайгаараа онцлог юм. 10-1 ангийн сурагч Баясгалан маань өөрийн мэдлэг, логик сэтгэлгээ, ур чадвараа сорин оролцож, мөнгөн медалийн болзол биелүүллээ. 🥈
Баясгалан болон бэлтгэсэн багш Ж.Пүрэвсүрэн нартаа халуун баяр хүргэе. 👏

Амжилтын түүхүүд үргэлжилсээр байна.

15/05/2026

Сурагч Х.Тэмүүлэн маань хүссэн сургуулиудаасаа 4 жилийн нийт 200,000 долларын тэтгэлэг авч байсан амжилтын түүхээ та бүхэнтэй хуваалцаж байсан билээ. 🏆

Тэгвэл өнөөдөр Тэмүүлэн маань их сургуулийнхаа анхны жилээ эхлүүлж, 1-р курсийн оюутан болон Шанхай хотоос бидэнд өөрийн богино бичлэгээ илгээжээ. 🌏✨

Тэмүүлэндээ цаашдын сурлага, шинэ орчин, шинэ аялалд нь өндөр амжилт хүсье. 🚀
Бидний амжилтын түүхүүд үргэлжилсээр.

13/05/2026

📌БҮРТГҮҮЛЭХ: 7277 6060

Хүүхдэдээ сайн сургууль хайж байгаа эцэг эхчүүддээ нэгэн сургуулийг танилцуулъя. 📚Гадаад хэл, орчин үеийн программ, график дизайн, математикийн хичээл гээд цогц хөтөлбөртэй. ✨

Эрүүл үдийн хоол, 25 төрлийн секц дугуйлан, хоцрогдол дээр ажиллах төлөвлөгөө, гадаад багш, сургуулийн автобус гээд хүүхдэд хэрэгтэй бүх зүйл нэг дор бүрдсэн Амжилт Кибер сургуулийг танилцуулъя. 💜

Photos from Amjilt Cyber School's post 13/05/2026

“Бүртгэл эхэлсэн үү?” гэж маш олон эцэг эхчүүд асууж байна. 👀

Амжилт Кибер сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн бүртгэл аль хэдийн эхэлсэн бөгөөд салбарууд дээр зарим ангиудын СУУДАЛ БҮРЭН ХААГДСАН байна. 📚
Элсэлттэй холбоотой нэгдсэн мэдээллийг та бүхэндээ хүргэе. ✨

Бага ангийн хувьд
Манай бага ангийн сурагчид багаасаа зөв суралцах арга барил, хэлний суурь, технологийн ойлголттой болж эхэлдэг.
1-р ангиасаа англи хэл үздэг.
3-р ангиасаа хятад хэл үздэг.
Программ, график дизайн зэрэг хичээлүүдийн суурийг бага ангиасаа тавьж эхэлнэ.

Хоцрогдолтой сурагчидтай тулж ажиллаж, хичээл бүр дээр нь төлөвлөгөө гаргадаг. 🌱
Мөн хүүхдүүд нэг ээлжээр хичээллэдэг, өдөр өнжүүлэхтэй, өдөрт 2 удаа хооллодог, сургуулийн автобустай.

Хичээлээ тараад секц, дугуйландаа хамрагдах боломжтой бөгөөд 15 төрлийн секц, дугуйлангийн сонголттой ба сургалтын төлбөртөө багтсан байдаг. ✅

Ахлах ангийн хувьд
Ахлах анги бол хүүхдийн мэргэжил сонголт, их сургууль, тэтгэлэг, олон улсын шалгалт, ирээдүйн чиглэлээ тодорхойлох хамгийн чухал үе.
Манай сургууль ахлах ангийн сурагчдыг зөвхөн хичээлд нь биш, дараагийн алхам бүр дээр нь чиглүүлж ажилладаг.
Мэргэжил сонголт дээр зөвлөгөө өгдөг.
Гадаад их сургууль, тэтгэлгийн мэдээлэл өгдөг.
IELTS, SAT, Duolingo, HSK зэрэг олон улсын шалгалтад бэлтгэдэг.

CV, portfolio, сертификат бүрдүүлэхэд нь чиглүүлдэг.
Python, JavaScript, веб, аппликейшн, Photoshop, Illustrator зэрэг ирээдүйд хэрэгтэй чадваруудыг эзэмшүүлдэг. 🎓
Мөн сургалтын төлбөрөө хуваан төлөх боломжтой тул эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролыг илүү төлөвлөгөөтэйгөөр шийдэх боломжтой. ✨

Хүүхдийнхээ ангид сул суудал байгаа эсэхийг шалгуулах болон дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 7277-6060 утсаар холбогдоорой. 📞

13/05/2026

1–5-р ангид элсэн суралцах хүүхэдтэй эцэг эхчүүддээ бүрэн мэдээлэл өгье. 📚

Манай сургуулийн бага ангийн онцлог нь хүүхдүүд нэг багшаар бүх хичээлээ заалгаад явах биш, гүнзгийрүүлсэн хичээлүүд дээрээ мэргэжлийн багш нараар хичээлээ заалгах боломжтой байдаг. ✨

Хамгийн гол нь манай сурагчид 1-р ангиасаа англи хэл, 3-р ангиасаа хятад хэл үздэг. Мөн математик, программ, график дизайн зэрэг хичээлүүдийг багаасаа судалж, дунд ангид орохдоо аль хэдийн сайн суурьтай болсон байдаг. 🌱

11/05/2026

Сургалтын төлбөр дотор яг юу багтдаг вэ? 💜

Амжилт Кибер сургуульд таны төлж буй сургалтын төлбөр зөвхөн үндсэн хичээлийн төлбөр биш. Энэ бол хүүхдийн өдөр бүр суралцах, хөгжих, хоцрогдлоо нөхөх, өөрийн авьяасаа нээх, олон улсын хөтөлбөрөөр суралцах боломжийг нэг дор багтаасан цогц хөгжлийн систем юм. ✨

Нэг төлбөрийн хүрээнд хүүхэд тань:

25 төрлийн секц дугуйланд хамрагдана.
Хоцрогдол дээр ажиллах төлөвлөгөөтэй суралцана.
Олон улсын Кембриджийн хөтөлбөрөөр хичээллэнэ.
Математик, график дизайн, программ хангамж, англи, хятад хэлний гүнзгийрүүлсэн хөтөлбөрт хамрагдана.
Олимпиад, уралдаанд бэлтгэх боломжтой. ✅

Өөрөөр хэлбэл манай сургалтын төлбөрт хүүхдийн мэдлэг, чадвар, сонирхол, ирээдүйн боломжийг зэрэг хөгжүүлэх бүх хөтөлбөр багтсан юм. 🌱

Сургалтын төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7277-6060 утсаар холбогдоорой. 📞

08/05/2026

Эмгэнэл
Цэндсүрэн овогтой Ганхүү
1991–2026

Амжилт Кибер сургуулийн Программ хангамж, Математик, Мэдээлэл зүйн багш Цэндсүрэнгийн Ганхүү нь тэнгэрийн оронд одож, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Ц.Ганхүү багш маань боловсролын салбарт олон жил тасралтгүй ажиллаж, 52-р сургууль, Орчлон сургууль, 40-р сургууль болон Амжилт Кибер сургуульд Математик, Мэдээлэл зүй, Программ хангамжийн чиглэлээр мэдлэг, ур чадвараа харамгүй зориулж, олон олон шавь төрүүлсэн чадварлаг багш, үнэтэй боловсон хүчин байлаа.

Тэрээр дүүргийн мэдээлэл зүйн олимпиадын 6 удаагийн аварга, нийслэлийн мэдээлэл зүйн олимпиадын 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальт амжилтын эзэн бөгөөд Баянзүрх дүүргийн “Мэдээллийн технологи – 2024” олимпиадад багшийн төрөлд хүрэл медаль хүртэж, мөн Монгол Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдсан JAVA программчлалын улсын олимпиадад ЕБС-ийн багш нарын ангилалд Амжилт Кибер сургуулиа төлөөлөн оролцож гутгаар байрт шалгарсан бахархалт амжилттай багш байв.

Ц.Ганхүү багш маань зөвхөн мэргэжлийн өндөр ур чадвартай багш байгаад зогсохгүй, чин шударга зантай, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, хамт олондоо түшигтэй, шавь нартаа үлгэр дуурайлал болсон нэр хүндтэй, бахархам хүн байлаа. Түүний заах арга зүй, хичээл зүтгэл, мэдлэг боловсрол, шавь нарынхаа төлөө гэсэн сэтгэл нь Амжилт Кибер сургуулийн хамт олон, үе үеийн сурагчдын зүрх сэтгэлд мөнхөд хоногшин үлдэх болно.

Гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, ахан дүүс, анд нөхөд, шавь нар болон ойр дотныхонд нь Амжилт Кибер сургуулийн хамт олны зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.

Таны минь хүнлэг сайхан сэтгэл, шударга хичээнгүй зан, өөдрөг хүсэл тэмүүлэл, ачлал хайр бүхэн бид бүхний зүрх сэтгэлд үүрд мөнх орших болно.

Ум сайн амгалан болтугай.
Амжилт Кибер сургуулийн хамт олноос

07/05/2026

ЖИЛ БҮР 800 ОНОО АВДАГ😱❤

🌱Өнөөдрийн хүүхдүүд бүгд нэг түвшнээс эхэлдэггүй. Зарим нь уншихдаа сайн ч бичихдээ сул, зарим нь ойлгож байгаа ч өөрийгөө илэрхийлэхдээ хүндрэлтэй байдаг. Ялангуяа монгол хэлний суурь чадвар дээр хоцрогдол ихэссэн энэ үед хүүхэд бүртэй өөр арга барилаар ажиллах шаардлагатай болсон.✨

Тиймээс бид эхлээд хүүхдийн түвшинг таньж, дараа нь унших, ойлгох, бичих, ярих чадварыг нь бага багаар ахиулдаг. 📚

05/05/2026

Амжилт Кибер Сургуулийн бүжгийн клуб 💃🕺

Амжилт Кибер Сургууль хүүхдийг зөвхөн хичээлээр бус, өөрийгөө илэрхийлэх, тайзан дээр гарах, багаар ажиллах, өөртөө итгэх чадвараар нь хөгжүүлэхийг зорьдог. Үүний нэг жишээ бол сурагчдын идэвхтэй хамрагддаг Бүжгийн клуб юм. ✨

Бүжиг бол зүгээр нэг хөдөлгөөн биш. Хүүхэд хөгжмийн хэмнэл мэдэрч, биеэ зөв удирдаж, тайзны соёлд суралцаж, өөрийгөө илүү чөлөөтэй илэрхийлж эхэлдэг урлагийн нэг хэлбэр юм. 🎶

Бүжгийн клубт сурагчид хамтлаг бүжиг, modern dance, performance, тайзны хөдөлгөөн зэрэг чиглэлээр суралцаж, сургуулийн арга хэмжээ, баяр ёслол, уралдаан тэмцээнд оролцох боломжтой. Ингэснээр хүүхэд зөвхөн бүжиглэж сурахаас гадна сахилга бат, хариуцлага, багаар ажиллах, бусдын хэмнэлийг мэдрэх чадвараа хөгжүүлдэг. 🌟

Тайзан дээр гарах бүрд хүүхэд өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, алдаанаасаа суралцаж, илүү зоригтой, нээлттэй нэгэн болж төлөвшдөг. Бүжгийн клуб бол хүүхдийн хөдөлгөөн, мэдрэмж, илэрхийлэл, бүтээлч байдлыг нэг дор хөгжүүлдэг онцгой орчин юм. 🚀

Амжилт Кибер Сургуульд хүүхэд зөвхөн сурдаггүй, харин өөрийгөө нээж, хөгжүүлж, илүү итгэлтэй болж өсдөг. 📚✨

Want your school to be the top-listed School/college?

Telephone

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 17:00
Friday 09:00 - 18:00