Дэлхийн багш ТББ

Дэлхийн багш ТББ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дэлхийн багш ТББ, Education, Baynzvrh dvvreg, .

31/12/2025

Эрхэм танд морилон ирж буй 2026 оны мэндийг дэвшүүлж сайн сайхныг хүсье.

30/12/2025

💎 Дэлхийн багш төвийн үүсгэн байгуулагч, тэргүүн Сугирын Отгонтуяа “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Otgontuya Sugir эрхэм багшдаа халуун баяр хүргэж, Монголыг бүтээх их үйлсэд нь амжилт хүсье.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан баярт өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын ГАВЬЯАТ БАГШ хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгээр шагнуулж буй ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХӨВСГӨЛ СУМЫН ХАРЬЯАТ С.ОТГОНТУЯА багшдаа халуун баяр хүргэе!
С.Отгонтуяа багш боловсролын салбарт эрдмийн үрийг тарьж, эх хэл, уран зохиол, өв соёлын сургалтыг хослуулан, багш, сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Эрхэм Гавьяат багшид халуун баяр хүргэе!
"Монголчууд үеэс үед багшийг хүндлэн дээдэлж ирсэн. Монголын ирээдүй хойчийг ёс суртахуунтай, эрдэм мэдлэгтэй, өв уламжлал, ёс заншлаа эрхэмлэдэг эх оронч, нийт иргэншлийн үнэт зүйлсийг хүндэтгэдэг дэлхийн иргэн болгон төлөвшүүлэх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж яваа эрхэм хүмүүс бол БАГШ билээ.

21/12/2025

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХӨВСГӨЛ СУМАНД АЖИЛЛАЛАА.
"Хүчирхэг сумыг хамтдаа бүтээе" уриатай Хүний хөгжлийг дэмжих хөтөлбөрөөр 2025.12.18,19-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ЗДТГ, ИТХ, ЕБ-ын сургууль, СӨББ болон төрийн бус байгууллагууд, нийт ард иргэдэд зориулсан сургалт уулзалтыг зохион байгууллаа.

23/11/2025

💎 Дэлхийн багш төвийн үүсгэн байгуулагч, тэргүүн С.Отгонтуяа:
Цагийн цагт хүний төлөө сэтгэл зориулах чин зоригтой нь багш болдог

🫶Багшаа хүндлэхгүй, сонсож чадахгүй шавьд эрдэм өгөх хэцүү, иймд эцэг эхчүүд суурь хүмүүжлийг нь зөв тавих чухал
🫶Тэтгэлгийн эзэн, онц сурлагатны аав ээж биш хүний ээж аав, багш гэдгээ санаж явбал хүүхдүүд дотроосоо ургана
🫶Их далайн эрэг дээр очсон хүн шанаганыхаа хэрээр л хутгаж авдаг
🫶Тестийн дүн гаргах төдийгөөр багшийн ажлыг бодож болохгүй
🫶Багш хүнд мэдлэг, ур чадвараас гадна мэдрэмж, шавь нараа анирдах чадвар чухал

📌Peak.mn сайт “Хүний багш” контентынхоо энэ удаагийн дугаарт "Дэлхийн багш хамтын хүч" ТББ-ын /Дэлхийн багш ТББ /тэргүүн С.Отгонтуяа багшийг урьж ярилцлаа. Тэрбээр гоц авьяастны хэмээн алдаршсан 93 дугаар сургуулиас ажлын гараагаа эхэлж өдгөө 28 дахь жилдээ боловсролын салбарт ажиллаж байна.

15/11/2025

Мөдхөн 4, 5-р ангийнхнаа аваад "Боролдой" хөтөлбөртөө явна.

Манай сургуулийн уламжлалт хөтөлбөрүүдийн нэг. Сургуулийн эрдэм шинжилгээний удирдагч асан Ц.Няндаг багшийн маань "Хөдөлмөр сургалтыг хослуулан хүүхдийг хүмүүжүүлэх" ажлын үргэлжлэл.

Биднийг зочин багш нар минь, Дөрвөнжин ах, Лхагважав эгч минь хүлээж байгаа. Аргалантын хөх уулс, алсрах уудам хөндий, бодол, зүрх ариулсан задгай цэнхэр салхи, босон суун жиргэх бяцхан болжморууд... хүлээж байгаа.
Монгол төрх, монгол ухаан, монгол яриа, монгол амьдрал, монгол сэтгэл хүлээж байгаа.

Бид хүүхдүүдийнхээ хэлдгээр "Жинхэнэ монгол"-доо очно. Тэнд "Монгол хүн болох гэж" суралцана.

Мөдхөн манай "Боролдой" хөтөлбөр эхэлнэ...
2019 он 🤗

Photos from Дэлхийн багш ТББ's post 08/11/2025

🌎“Дэлхийн багш хамтын хүч” төрийн бус байгууллагаас “Монгол бадрахуй” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.
2025 оны 11-р сарын 01-ний өдөр анхны сургалтаа зохион байгууллаа.
🍁Навч яаж шарладгийг, намар ямар олон өнгөтэй болохыг, нүцгэрсэн модод навчсаа санаж байна уу гэлтэйг, намрын сүүл сард ч нялх ногоон навч ургаж байдгийг, Нямсүрэн найрагчийн “Дөрвөн цаг”-т гардагчлан “Модны мөчирт шувуу навчны оронд суух сайхан” гэдгийг, чухамдаа хүний амьдрал ч навч адил байж магадыг, чулуу ч бас ярьдгийг ... мэдэж, мэдэрч, мэдрэмж, бодлоо хуваалцаж ярилцсан сайхан өдөр байлаа.
💎Анхны сургалтын зочин оролцогч: Хан-Уул дүүргийн ЕБ-ын 26-р сургуулийн 2003 оны 10Б ангийнхан
Хөтөлбөрийг санаачлагч С.Отгонтуяа багшийн анхны шавь нарт багшаа зорин ирж хөтөлбөрт хамрагдсанд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе 🥰

Want your school to be the top-listed School/college?

Telephone

Website