Охидууд нямбай шүү❤️
А ангиллын сургалтанд цаг давхцуулахгүй ганцаарчлан бэлдэж бна.
Чд 5-р хороо Хуульчдын ордон. 211, 212.
99003585.
Төлбөр 500к
Тоонот жолооны курс
А В С Д СЕ М болон мэргэшсэн ангиллуудаар өдөр бүр элсэлт авч байна.
А ангиллын элсэлт өдөр бүр авч бна. 7 хоногт 2 удаа дадлагат гарна. Хүн тус бүр дээр цаг гаргаж , тулж заана. 99003585
Үнэээн😂😂
Эрчүүд:
1. Машиныхаа тоосыг байнга арчина
2. Ойр ойрхон угаалгана
3. Ямар нэг дуу чимээ гарвал арилгаж байж санаа нь амрана
4. Машинруугаа очих болгондоо тойрч харна.
5. Зураас гарвал гэтэж очиж хуруугаараа тэмтэрч үзээд арчиж үзнэ, яаж арилгахаа өдөржин бодно.
6. Донсолгоог байнга гаргаж өчүүхэн чулууг тойрч гарна.
7. Эхнэрээсээ илүү машинаа хайрладаг эрчүүд олон.
Эмэгтэйчүүд: 😛😛😛
1. Машинаа шавартай зууралдсаны дараа угаалгын газарлуу явна.
2. Бараг арчихгүй, арчвал урд салхины шил жолооч талын хаалгаа л арчина.
3.Машинд нь бгаа ямар ч дуу чимээг олж сонсохгүй.
4. Зураас гарсаныг хэзээ ч олж харахгүй.
5. Донсолгоог тойрохгүй, өнгөрсөн хойно нь хэлээ гаргана.
6. Тос маслаа солих тухай ойлголт байхгүй
7. Нөхрөөсөө илүү машинаа хайрладаг эмэгтэйг хаанаас ч хайгаад олохгүй.
8. Гэсэн хэдий ч эрчүүд эмэгтэй хүн унаж байсан гэнгүүт амархан авчихдаг.
9. Эрчүүд машиндаа суугаад ар тал харах гэж толио тааруулдаг бол эмэгтэйчүүд уруулаа будах гэж өөрлүүгээ толио тааруулдаг.
19/01/2026
🔴 АСАХГҮЙ бол БҮҮ ХҮЧИНД!
Хөлдсөн бол яах вэ?
1. Машинаа шууд асаалгүй түлхүүрээ ACC байрлалд тавьж, их гэрлээ 20-30сек асаа. Ингэж царцсан аккумуляторт ачаалал өгч доторх электроныг хөдөлгөөнд орууна. Үүний дараа асаах үйлдэл хийвэл үр дүнтэй.
2. Түлхүүр түлхэн стартерыг эргүүлэхдээ хэт удаан дарж болохгүй. Үүнээс болж аккумуляторын цэнэг болоод стартер доторх ороомог халж муу нөлөө үзүүлнэ. Тиймээс стартерыг 10 сек-с илүү эргүүлэх хэрэггүй.
3. Хүйтэнд асаах оролдлогыг хэт олон хийсний дараа заавал моторын тосоо шалгана. Учир нь шатах камерт цацагдсан бензин тэсрэхгүй үлдэж цилиндрийн ханыг дагаж урсан тосны кастерт моторын тостой холилддог.
4. Хэрэв бензин, моторын тостой холилдсон бол тосны тослох чанарыг муутгана. Үүнээс үүдэн дараачийн удаа та машинаа гадаа хүйтэнд хонуулахад хөдөлгүүр тас зуурч, асалт муудах болно. Шалгахдаа шүпний үзүүрт байгаа тосыг үнэрлэн бензин үнэртэж байгаа эсэхээр нь мэдэж болно.
5. Хүйтэнд машин асаах үйлдэл хийхийн өмнө хааз дээр тултал гишгэж байгаад түлхүүрээ түлхэн асаах үйлдэл хийвэл хөдөлгүүрийн асалт сайн болно. Учир нь энэ үйлдэл нь бензин насосны даралтыг сайжруулан, түлхүүр түлхэхэд форсунка дээр бензин цацалт бэлэн байх болно.
❌Өглөө асахгүй чирүүлж ирсэн Hybrid, бензин хөдөлгүүртэй автомашинуудын 10-с 6 нь хөргөлтийн шингэн хөлдөж царцсан байна.
✅Хэрвээ таны машин асахгүй байвал мэргэжлийн байгууллагад хандаарай.
Эх сурвалж:Cardoctormn
Тоонот жолооны сургууль нь А, В, С, Д, СЕ, М болон мэргэшсэн ангиллууддаа өдөр бүр элсэлт авч байна.
Хаяг: ЧД, 5-р хороо, Хуульчдын ордон 211 тоот
Утас: 99083570 99003585 99503586
25/12/2025
❤️❤️❤️
28/11/2025
Тоонот авто сургууль 2025.12.01ны өдрөөс ЧД 5-р хороо. Хуульчдын ордны 211, 212 тоотод үйл ажиллагаагаа явуулах тул суралцагчид та бүхэн тус хаягаар ирж сургалтандаа хамрагдана уу.
99083570. 99003585. 89783585.
24/09/2025
Дандаа урам өгдөг хөөрхөн шүү❤️.
Welcome Toonot . 99003585. 99083570
21/07/2025
Элсэлт авч эхэллээ✍️
Тоонот-д сурснаар бүх зүйл маш тодорхой бөгөөд цэгцтэй, цаг хугацаандаа ажил явагддаг.
1- Давтан сургалтын төлбөр авдаггүй😊 Хичнээн удаан сурсан ч нэмж төлбөр авахгүй. Гэхдээ хичээсэн хүнд удах шаардлага байдаггүй.
2- Урьдчилсан шалгалтыг 40 асуултаар л авдаг😍
Бэлдсэн хүүхэддээ итгэлтэй байдаг учраас цагийг нь үрэхийг хүсдэггүй.
3- Ном , цахим хичээл бүгдийг төлбөрөөс нь шийдэж өгдөг, цахим хичээлийн хугацаа нь дуусвал дахиад л аваад өгнө🤩
Харин номоо ариг гамтай хэрэглэж байгаад дүрмэндээ тэнцхээрээ дараагийн дүү нартаа шилжүүлж өгдөг.
Ном бол мод шүү дээ🤗
4- Дүрмийн хичээл ажлын 5 өдөр өглөө 08с эхлээд ордог, цагаа өөрөө сонгоно🙂
Усаа уугаа л, хичээлдээ анхаараад л байвал муундаг 🥰
5- Хотын жолооны хичээл даваа, мягмар, лхагва, пүрэв гаригуудад
08, 12, 15 цагуудад 2 машин дээр өдөрт 24 хүүхдийг бэлддэг☺️
Хотын жолоонд 5 гарсан одоо болоо гэсэн соёл байхгүй, сурах гэж ирсэн , сургаж байж л сална даа😅
6- Баасан гаригт бүх хүүхэд өөрийн сонгосон цагаараа бүтэн өдөр зөвхөн авто дромын сургалтанд хамрагдана 😍
Гоё зогсоол таарсан ч ухрахаас айгаад явчихаж болохгүй шүү дээ🤭
7-Элсэлтээ өдөр бүр авдаг, анги бүрдүүлэх гэж хүлээлт үүсгэдэггүй, ирсэн өдрөөсөө л багшын удирдлага доор суралцаад эхэлнэ🥰
Хаяг: ЧД 5-р хороо Ялалт плаза 408 тоот. ( баянбүрдийн тойргоос Гэсэр сүм рүү уруудах замд төрийн банктай барилга)
99083570, 99003585.
ДҮРМИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД‼️
Бүртгэл хяналтын төв нь хуучин байрнаас нүүж төмөр замын автовокзалын чанх хойнт Этүгэн зочид буудлын баруун талд хуучин Тоса төвийн 2, 3 давхарт нүүж Зөвшөөрөл үйлчилгээний төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа тул суралцагсдаа сайн зааж өгч “Ариг банк” тай хаалгаар ороод 2 давхарт гэж тайлбарлаж өгөөд явуулах шаардлагатай байгааг тус тусын дотоод грүпп чатандаа мэдээллийг сайтар дамжуулж хамтран ажиллана уу. Хуучин байранд иргэд ихээр очиж бухимдал, чирэгдэл үүсгэхгүй байх тал дээр анхаарна уу.
Жолооны эрхээ хасуулсан иргэд дахин сургалт, шалгалт өгөх шаардлагагүй боллоо. Эрх хассан хугацаа дуусмагц автоматаар сэргэх юм. Энэ шийдвэр 2025 оны 2 дугаар сарын 13 ны өдрөөс хэрэгжиж эхлээд байна‼️
Contact the school
Telephone
Website
Opening Hours
| Monday | 08:30 - 19:00 |
| Tuesday | 08:30 - 19:00 |
| Wednesday | 08:30 - 19:00 |
| Thursday | 08:30 - 19:00 |
| Friday | 08:30 - 19:00 |