06/08/2024
Доорх судалгаанд хүүхдийн эмч найз нөхөд, ах эгч багш нар минь цаг зав гаргаад оролцоод өгөөрэй.
Сайн байцгаана уу
Миний бие Ганбатын Мандухай нь Швейцарын Берний Их Сургуулийн докторантурын оюутан юм. Докторын судалгааны ажлыг эхлүүлэх зорилгоор "Монгол улсын хүүхдийн амьсгалын замын нийтлэг өвчлөлүүд, оношилгоо, эмчилгээний асуудал"-г тодруулах зорилготой урьдчилсан ярилцлага явуулах юм. Судалгааны ажил албан ёсоор 2025 оны зун эхэлнэ.
Энэхүү ярилцлага нь албан ёсны ёс зүйн хорооны зөвшөөрөл аваагүй, урьдчилсан судалгаа болохыг анхаарна уу
Ярилцлагыг зөвхөн хүүхдийн уушгины эмч, хүүхдийн эмч, хүүхдийн практикт ажилладаг ерөнхий мэргэжлийн 10-15 эмчийг хамруулна
Ярилцлага явагдах хэлбэр: цахимаар эсхүл утсаар
Ярилцлагын хугацаа: 30-40 мин
Ярилцлагын урамшуулал: 50 000 төгрөг
Хэрэв та энэхүү ярилцлагад оролцохыг хүсвэл дараах линкийг бөглөнө үү. Мөн хүүхдийн практикт ажилладаг байхыг анхаарна уу.
Миний бие та бүхэнтэй утас болон email-ээр холбогдон цагийг баталгаажуулна.
Та бүхэнд хамтран ажилласанд баярлалаа.
Хүүхдийн эмч нарын урамшуулалтай ярилцлага
Сайн байцгаана уу Миний бие Ганбатын Мандухай нь Швейцарын Берний Их Сургуулийн докторантурын оюутан юм. Докторын судалгааны ажлыг эхлүүлэх зорилгоор "Монгол улс....
30/03/2024
Happy doctors day!
Thank you to all the doctors.
21/03/2024
WORLD DOWN SYNDROME DAY
With us, Not for us
Тэдний төлөө бус, тэдэнтэй хамт байцгаая!!!
Зарим мама нар төрөхдөө 21-р хос хромосом(II) нь нэгээр илүү төрчихдөг байгаа(III).
За тэгээд мэдээж хэрэг илүү хромосом бол илүү их мэдээллийг агуулж байгаа юм. Тиймээс биднээс ялгаатай өсч хөгжиж, юмсыг ялгаатай ойлгодог байгаа шүү.
20/11/2020
#СУДАЛГААНЫ ФАЙЛД НЭР ӨГӨХ НЬ !!!
-------------------------------------------------------------------------
СУДАЛГААНЫ ДАТА МЕНЕЖМЕНТИЙН ХАМГИЙН ЭНГИЙН МЭТ БОЛОВЧ МАШ ЧУХАЛ ХЭСЭГ БОЛ ӨГӨГДӨЛ БОЛОН БУСАД ФАЙЛЫГ ЗОХИСТОЙ НЭРЛЭХ, ХАДГАЛАХ ЮМ.
----------------------------------------------------------------------- #ФАЙЛЫН НЭРШЛИЙН СТАНДАРТ
СУДАЛГААНЫ ФАЙЛУУДЫГ ТОГТВОРТОЙ НЭРЛЭХ БУЮУ НЭГ СУДАЛГААНЫ ФАЙЛУУД БҮГД ИЖИЛ ФОРМАТТАЙ НЭРТЭЙ БАЙХ (COVID19_prevention г.м)
ФАЙЛЫН НЭР БОГИНО БАЙХ ШААРДЛАГАТАЙ (< 25 тэмдэгт ашиглах)
ФАЙЛЫН НЭРЭНД ТУСГАЙ ТЭМДЭГЛЭГЭЭ, ЗАЙ АВАХААС ЗАЙЛСХИЙХ
ҮГ ЭСВЭЛ УТГА ХООРОНД “ _ / “ ТЭМДЭГТ АШИГЛАХ
ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХДЭЭ ISO 8601: YYYYMMDD ФОРМАТ АШИГЛАХ
ЗАССАН ХУВИЛБАР БҮРИЙГ ОРУУЛЖ НЭРЛЭХ (COVID19_prevention_1)
СУДАЛГААНЫ ФАЙЛЫГ НЭРЛЭХ ФОРМАТЫГ ТОДОРХОЙ
ТОГТООЖ БАГИЙН ГИШҮҮД БАРИМТАЛДАГ БАЙХ.
------------------------------------------------------------------------
ФАЙЛЫН НЭР
ОН САР ӨДӨР: COVID19_20201120 (ФАЙЛЫГ АНГИЛАХ, ЯЛГАН ТАНИХАД ХЯЛБАР)
ТОВЧ ТОДОРХОЙЛОЛТ (COVID19_PREV)
БАЙРШИЛ (COVID19_UB)
ТӨСЛИЙН НЭР/ДУГААР (COVID19_WHO)
ТҮҮВЭР (COVID19_URBAN)
АНАЛИЗ (COVID19_RISK_OR)
ФАЙЛЫН ХУВИЛБАР (COVID19_WHO_2)
-----------------------------------------------------------------
Илүү ихийг эндээс: www.zaigal-institute.mn
10/11/2020
СУДАЛГААНЫ АСУУМЖАА ХӨГЖҮҮЛЬЕ.
--------БОГИНО ХУГАЦААНЫ СИСТЕМТЭЙ МЭДЭЭЛЭЛ----------
------------------------------------------------------------------------
СУДАЛГААНЫ АСУУМЖИЙН ХҮЧИН ТӨГӨЛДӨР, НАЙДВАРТАЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АРГАЧЛАЛ (IBM SPSS, STATA)
------------------------------------------------------------------------ #СУРГАЛТЫН АГУУЛГА, ХӨТӨЛБӨР:
- Судалгааны асуумж хөгжүүлэх үе шат
- Судалгааны ОУ-ын стандарт асуумж
- Судалгааны асуумж шинээр боловсруулах
- Судалгааны асуумж орчуулах аргачлал
- Асуумжийн бүтэц, агуулгын стандарт
- Асуултын хэлбэрийн төрөл, анхаарах асуудал
- Асуумжийн хүчин төлөгдөр байдлыг үнэлэх, сайжруулах
- Асуумжийн найдавртай байдлыг үнэлэх, сайжруулах
- IBM SPSS, STATA програм ашиглан үнэлэх дадлага
- ХИЧЭЭЛИЙН БИЧЛЭГИЙГ 7 ХОНОГ НӨХӨЖ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ
----------------------------------------------------------------------
ХЭЗЭЭ: 2020.11.14 – 13:00 PM [ХИЧЭЭЛИЙН БИЧЛЭГИЙГ 7 ХОНОГ НӨХӨЖ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ]
ХААНА: ZOOM APP / IGTV
ТӨЛБӨР: 20,000₮
УТАС: +976 8060 5566
----------------------------------------------------------------------
#БҮРТГҮҮЛЭХ:
ТӨЛБӨР: 20 000₮
ХААН БАНК: 540 035 5011, ЭРДЭНБИЛЭГ НАСАНТОГТОХ
ГҮЙЛГЭЭНИЙ УТГА: утас, имэйл хаяг
-----------------------------------------------------------------------
26/10/2020
ХЭВЛЭЛИЙН ТОЙМ БЭЛТГЭХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ [Literature review]
---------------------------------------------------------------------------------
СУРАЛЦАХ УР ЧАДВАР:
- Судалгааны санааг хөгжүүлэх
- EndNote программ дээр ажиллах
- Ишлэл татах
- Ном зүй бэлтгэх
- Олон улсын судалгааны өгүүлэл хайх
- Төлбөртэй өгүүлэлийг төлбөргүй унших аргууд
- Судалгааны таамаглалын дагуу өгүүлэл цуглуулах,
датбааз үүсгэх аргачлал
--------------------------------------------------------------------------------
ХӨТӨЛБӨР, АГУУЛГА
- Хэвлэлийн тоймын хэрэгцээ шаардлага, ач холбогдол
- Хэвлэлийн тойм бэлтгэх үе шат
- Хэвлэлийн тойм бичих аргачлал, төлөвлөлт
- Судалгааны зорилгод тохирох түлхүүр үг үүсгэх
- Судалгааны өгүүлэл хайх аргачлал, эх сурвалж
- Судалгаанаас ишлэл татах арга зүй
- Ном зүй бэлтгэх, загвар сонгох [APA, VANCOUVER etc]
- EndNote танилцуулга, хэрэглээ, ач холбогдол
- EndNote ашиглаж хайлт хийх арга зүй
- EndNote ашиглаж судалгааны датабааз үүсгэх
- EndNote ашиглаж ишлэл, ном зүй бэлтгэх
- Нэмэлт зөвлөгөө, асуулт хариулт нээлттэй
- Хичээлийн бичлэгийг 7 хоног давтан үзэж дадлага хийх
----------------------------------------------------------------------------------
ХЭЗЭЭ: 2020.11.01 – 13:00 PM
ХААНА: ZOOM APP / IGTV
ТӨЛБӨР: 30,000₮
УТАС: 8030 1290, 8060 5566
-----------------------------------------------------------------------------------
БҮРТГҮҮЛЭХ: http://zaigal-institute.mn/product/41620
1. Хаан банкны 5225477823, Эрдэнэбилэг Насантогтох эзэмшигчтэй дансанд төлбөрийг байршуулах
2. Гүйлгээний утгад имэйл хаяг, утасны дугаар оруулах.
-----------------------------------------------------------------------------------
20/10/2020
,
Цаг хэмнэдэг, ажлын хурд нэмдэг нууцаасаа хуваалцья...
--------------------------------------------------------------------
"MS Excel" програмын графикийг сэтгүүлийн шаардлагад нийцсэн чанартай зураг болгон хадгалах аргачлал
---------------------------------------------------------------------
Шинжлэх ухааны сэтгүүлүүд судалгааны өгүүллийн зургийн чанарыг анхаарч өндөр шаардлага тавьдаг. Тиймээс бид танд MS excel програм дээр хийсэн графикийг өндөр нягтрал, чанартай зураг хэлбэрээр хувирган хадгаладаг " ’s XL Toolbox" хэрэглэхийг програмыг санал болгож байна.
-----------------------------------------------------------------
Давуу талууд:
1. Үнэ төлбөргүй, татаж авахад нээлттэй
2. Нэмэлт үйлдэл шаардахгүй MS excel дээр шууд өргөтгөл байдлаар уншдаг.
3. Хэрэглэхэд маш хялбар
4. Windows MS excel 2007-оос хойшхи бүх систем дээр асуудалгүй ажилладаг.
5. Графикийг PNG, TFI, EMF зэрэг өргөтгөлөөр хадгалах боломжтой.
-----------------------------------------------------------------------
Татах линк: https://www.xltoolbox.net/
-----------------------------------------------------------------------
Хүндэтгэсэн: Daniel’s XL Toolbox хэрэглэгч.
Daniel's XL Toolbox
Daniel's XL Toolbox is a free Add-In for Excel(R): Provides high-res graphic export, improved ANOVA with posthoc testing, smart custom error bars, spread scatter, formula builder, stratification, and much more.
20/10/2020
Олон улсын шинжлэх ухааны сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх нь судлаачдын карьерт чухал нөлөө үзүүлэх болсон. Судлаачид хуурамч шинжлэх ухааны сэтгүүлийн тоо нэмэгдэж мөнгө, цагаар хохирсон талаараа мэдээлсээр байна. Тиймээс энэ удаагийн нийтлэлээ сэтгүүлийн чанар, хуурамч эсэхийг хэрхэн шалгах талаар бэлтгэн хүргэж байна.
Шинжлэх ухааны сэтгүүлийн чанарын үзүүлэлт, шалгах аргачлал
Судлаачид хуурамч шинжлэх ухааны сэтгүүлийн тоо нэмэгдэж мөнгө, цагаар хохирсон талаараа мэдээлсээр байна. Тиймээс энэ удаагийн нийтлэлээ сэтгүүлийн чанар, хуура...