Imperial Italian School

Imperial Italian School

Share

Хүмүүжлээр манлайлж, мэдлэгээр жигүүрлэсэн, Монголын бахархал-Дэлхийн иргэн.

17/06/2026

Боловсролын яамнаас Монголын шатрын холбоотой хамтран хэрэгжүүлж буй Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг нэвтрүүлэх санаачлагыг IMPERIAL ITALIAN SCHOOL дэмжин, сурагчдынхаа оюуны хөгжил, стратеги сэтгэлгээ, төвлөрөх чадварыг хөгжүүлэх зорилгоор сургууль дээрээ Шатрын тэнхим байгууллаа.

Шатар бол зөвхөн тоглоом биш — хүүхдийн логик сэтгэлгээ, тэвчээр, асуудлыг зөв шийдвэрлэх чадвар болон манлайллын суурийг төлөвшүүлдэг оюуны спорт юм.♟️✨

17/06/2026

IMPERIAL ITALIAN SCHOOL ЭЛСЭЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. 🇮🇹✨

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн ажлын өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд сургууль дээр хүрэлцэн ирж, сургуулийн орчин, сургалтын хөтөлбөр, хоол, багш нар болон арга зүйчдийн үйл ажиллагаатай танилцах боломжтой.

Хүүхдийнхээ ирээдүйн боловсролын орчныг өөрийн нүдээр харж, бодитоор мэдрэх үнэ цэнтэй боломжийг бүү алдаарай.

👨‍👩‍👧‍👦 Та хүрэлцэн ирснээр:

✓ Туршлагатай багш нарын арга зүй, хүүхэдтэй ажиллах хандлагатай танилцана
✓ Олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрийн онцлог, давуу талыг дэлгэрэнгүй мэдэж авна
✓ Орчин үеийн, аюулгүй, хүүхдэд ээлтэй сургалтын орчныг биечлэн үзнэ
✓ Сурагчдын өдөр тутмын амьдрал, хоол, нэмэлт хөгжлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авна
✓ Сургуультай холбоотой бүх асуултдаа газар дээр нь хариулт авна

✨ Хүүхдийнхээ боловсролын эхлэлийг зөв орчноос эхлүүлээрэй.

📍IMPERIAL ITALIAN SCHOOL
⏰ Ажлын өдрүүдэд 09:00–18:00

15/06/2026

IMPERIAL ITALIAN SCHOOL бэлтгэл бүлгийн 2-р ээлжийн бяцхан сурагчид маань баяраа тэмдэглэж, эцэг эхчүүддээ сурсан мэдсэнээ тайлант өдөрлөгөөрөө бахархалтайгаар толилууллаа.
Imperial Italian School-ийн төгсөгчид болсон бяцхан сурагчиддаа халуун баяр хүргэе. Та бүхний сурах зам үргэлж гэрэлтэй, мөрөөдөл нь том, ирээдүй нь амжилтаар дүүрэн байх болтугай. 🤍
Энэхүү онцгой өдрийг хамтдаа бүтээлцсэн багш нар, эцэг эхчүүд болон бидэнд итгэл хүлээлгэсэн бүх гэр бүлүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Photos from Imperial Italian School's post 12/06/2026

Imperial Italian School-ийн Сэтгэл зүйч, бэлтгэл бүлгийн сурагчдын эцэг эхчүүдтэй хамтран анхны сургалт, уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
2026.06.15-ны өдөр 12:00 цагаас зохион байгуулагдах дараагийн сургалтад хамрагдах хүсэлтэй эцэг эхчүүд та бүхэн доорх холбоосоор орж бүртгэлийн маягтыг бөглөнө үү.
📌 Бүртгэлийн холбоос: https://forms.gle/i1SgxU76rJNPG2uU9

Энэхүү сургалтын үеэр эцэг эхчүүд маань
-Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогийг ойлгох,
-Сургуульд дасан зохицох үйл явцыг дэмжих,
-Хүүхэдтэйгээ үр дүнтэй харилцах арга барил эзэмших,
-Эерэг хүмүүжлийн арга зүйг хэрэгжүүлэх,
-Хүүхдийн сэтгэл хөдлөлийг зөв таньж дэмжих талаар -Мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөө мэдээлэл авлаа.

Сургалтад идэвхтэй оролцсон нийт эцэг эхчүүддээ талархал илэрхийлж, хүүхэд бүрийн хөгжил, төлөвшлийн төлөөх хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийг хүсэе.

Mobile uploads 12/06/2026

Imperial Italian School Боловсролын яамнаас олгосон сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө 2026 оны 2 дугаар сард lisence.mn дээрээс цахимаар хүлээн авч, 2026 оны 6 дугаар сард тусгай зөвшөөрлийн эх хувийг албан ёсоор гардан авлаа.

Нийслэлийн ерөнхий боловсролын Пийс Империал сургууль

03/06/2026

IMPERIAL ITALIAN SCHOOL-ийн сургуулийн орчин, сургалтын хөтөлбөр, хоол, багш, арга зүйчдийн үйл ажиллагаатай танилцах нээлттэй өдөрлөг энэ амралтын өдрүүдээр болох гэж байна. Мөн эцэг эхчүүд та бүхэн ажлын өдрүүдээр 09:00-18:00 цагийн хооронд сургууль дээр ирж уулзалт хийх боломжтой 🇮🇹✨
Та хүүхдийнхээ ирээдүйн боловсролын орчныг өөрийн нүдээр харж, бодитоор мэдрэх боломжийг бүү алдаарай.
ӨДӨРЛӨГ БОЛОХ ХУГАЦАА-06.06,06.07-ны 11:00 болон 15:00 цагуудаас
📌 Өдөрлөгт бүртгүүлэх:
https://forms.gle/ZN6ErzD8pKG81FBg8
👨‍👩‍👧‍👦 Эцэг эхчүүд оролцсоноор:
✓ Туршлагатай багш нарын арга зүй, хүүхэдтэй ажиллах хандлагыг шууд мэдэрнэ 👩‍🏫
✓ Олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрийн онцлог, давуу талыг дэлгэрэнгүй ойлгоно 📚
✓ Орчин үеийн, аюулгүй, хүүхдэд ээлтэй сургалтын орчинтой биечлэн танилцана 🏫
✓ Сурагчдын өдөр тутмын амьдрал, нэмэлт үйл ажиллагааны талаар мэдээлэл авна 🍽️🎨⚽
✓ Сургуультай холбоотой бүх асуултдаа газар дээр нь хариулт авна 💬
⏳ Суудал хязгаартай тул та яг одоо бүртгүүлж, өөрийн оролцоог баталгаажуулаарай!

Photos from Imperial Italian School's post 29/05/2026

IMPERIAL цэцэрлэгийн төгсөлтийн тайлан тоглолтын зургуудаас… 🤍

Бяцхан үрс, эрхэм эцэг эхчүүд, багш нарийн маань хичээл зүтгэл, хайр, итгэл, идэвхтэй оролцооны ачаар төгсөлтийн тайлан тоглолт маань илүү гэрэлтэй, утга учиртай сайхан болж өнгөрлөө. ✨

IMPERIAL гэр бүлийн нэг хэсэг болсон та бүхэндээ баярлалаа. 🎓🌟

25/05/2026

Imperial Italian School-ийн сургуульд бэлтгэх хөтөлбөрийн 2-р ээлжийн бяцхан сурагчид маань анхны хичээлдээ орлоо… 🤍
Бяцхан сурагчдадаа сурлагын өндөр амжилт, чин сэтгэлийн баяр хүргэе… ✨

20/05/2026
Want your school to be the top-listed School/college?

Telephone

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00