14/07/2026
📢 “НУТГИЙН ИРЭЭДҮЙ” ХӨТӨЛБӨРИЙН 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ “Нутгийн ирээдүй” хөтөлбөр нь 2025–2028 онд аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх салбаруудад шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, орон нутгийн мэргэжилтэй боловсон хүчнийг бүрдүүлэх зорилготой. 🎓 2026–2027 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй төгсөх болон төгсөхийн өмнөх курсын оюутнуудыг бүртгэж байна. 📌 Тавигдах шаардлага
✅ Хэнтий аймгийн байнгын оршин суугч байх
✅ Орон нутагт нэн хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж байх
✅ Бусад төсөл, хөтөлбөр, сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдаагүй байх
✅ Голч дүн 2.5 ба түүнээс дээш байх
📑 Бүрдүүлэх материал
• Анкет •
Оршин суугаа газрын тодорхойлолт
• Иргэний үнэмлэхийн хуулбар (эсхүл E-Mongolia лавлагаа)
• 3×4 хэмжээтэй цээж зураг – 2 хувь
• Өргөдөл
• Өмнөх хичээлийн жилийн дүнгийн баталгаажсан хуулбар
📚 Сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдах боломжтой орон нутагт нэн хэрэгцээтэй мэргэжлүүд
🟦 Боловсрол
Англи хэлний багш Математикийн багш Химийн багш
Физикийн багш
Бага ангийн багш Мэдээлэл зүйн багш Хими-биологийн багш Хөгжмийн багш Сургуулийн өмнөх боловсролын багш Биологийн багш
Орос хэлний багш
🟥 Эрүүл мэнд
Сувилагч
Их эмч
Бага эмч
Нарийн мэргэжлийн эмч (Хүүхдийн эмч, Дүрс оношилгооны эмч, Мэдээгүйжүүлгийн их эмч, Гастроэнтеролог, Эх барих, эмэгтэйчүүдийн эмч, Диализын эмч, Сэтгэцийн эмч, Хавдар судлалын эмч, Эмгэг судлалын эмч) Статистикч эмч Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер Лаборант
Нийгмийн эрүүл мэндийн ажилтан
🟨 Инженер
Барилгын инженер Дулааны инженер
КИП, автоматикийн инженер
Зам, автотээврийн инженер
Химич,
микробиологич лаборант Инженер (ерөнхий) Мэдээллийн технологи
🟩 Нийгэм, эдийн засаг Нийгмийн ажилтан
Сэтгэл зүйч
Нягтлан бодогч
Төрийн удирдлага
🟫 Газрын харилцаа Газар зохион байгуулагч
Газрын кадастрын мэргэжилтэн
🌿 Байгаль орчин
Байгаль орчны чиглэл
🐎 Мал аж ахуй
Малын их эмч, (мал аж ахуйн чиглэл )
🎭 Соёл, урлаг
Дуучин
Бүжигчин
Гоцлол хөгжимчин Драмын жүжигчин
🗓 Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг дуустал
📍 Материал хүлээн авах газар:
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс.
Холбоо барих утас 98104646. (Цаасан хэлбэрээр хүлээн авна.) 📌 Жич: Ирүүлсэн материалыг ажлын хэсэг үнэлж, ярилцлага хийсний үндсэн дээр сонгон шалгаруулж, оюутан-эцэг эх-АЗДТГ -гэрээ байгуулж хөтөлбөрт хамрагдана.