Хэнтий аймгийн Хэрлэн сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль

  • Home
  • Mongolia
  • Undur Khan
  • Хэнтий аймгийн Хэрлэн сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль

Хэнтий аймгийн Хэрлэн сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль Хан Хэнтийн Ууган сургуулийн үндсэн хуудас.

25/08/2026
📚✨ 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 1-Р АНГИЙН БАГШ НАРЫН ТАНИЛЦУУЛГА.Хан Хэнтийн ууган Хэрлэн 1-р сургуулийн 2026–2027 он...
25/08/2026

📚✨ 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 1-Р АНГИЙН БАГШ НАРЫН ТАНИЛЦУУЛГА.

Хан Хэнтийн ууган Хэрлэн 1-р сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилд 1-р анги даан ажиллах багш нарын танилцуулгыг хүргэж байна. 🎒📖

👩‍🏫 1. Пүрэвдорж овогтой ЭНХЖАРГАЛ

🎓 “Боловсрол судлал”-ын магистр
🏆 Боловсролын тэргүүний ажилтан
🏅 Тэргүүлэх зэрэгтэй
📚 Боловсролын байгууллагад 32 дахь жилдээ ажиллаж байна.

⸻

👩‍🏫 2. Цэрэнпунцаг овогтой ГАНЦЭЦЭГ

🎓 Бакалавр
🏆 Боловсролын тэргүүний ажилтан
🏅 Тэргүүлэх зэрэгтэй
📚 Боловсролын байгууллагад 29 дэх жилдээ ажиллаж байна.

⸻

👩‍🏫 3. Цог овогтой МАРТ

🎓 Бакалавр
🏆 Боловсролын тэргүүний ажилтан
🏅 Тэргүүлэх зэрэгтэй
📚 Боловсролын байгууллагад 19 дэх жилдээ ажиллаж байна.

⸻

👩‍🏫 4. Баад овогтой ГАНЧИМЭГ

🎓 “Боловсрол судлал”-ын магистр
🏅 Тэргүүлэх зэрэгтэй
📚 Боловсролын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байна.

⸻

👩‍🏫 5. Энхболд овогтой АЛТАНЗУЛ

🎓 Боловсрол судлалын магистр
🏆 Боловсролын тэргүүний ажилтан
🏅 Тэргүүлэх зэрэгтэй
📚 Боловсролын байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байна.

⸻

👩‍🏫 6. Базаррагчаа овогтой ЭНХЗАЯА

🎓 Бакалавр
📚 Боловсролын байгууллагад 7 дахь жилдээ ажиллаж байна.
📖 1-р анги даан ажиллах туршлагатай.

⸻

🎒 Бяцхан сурагчдынхаа сургуулийн анхны алхмыг хамтдаа эхлүүлж буй эрхэм багш нартаа шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе.

📚 2026–2027 оны хичээлийн жилд нь амжилт хүсье!

ХЭРЛЭН 1-Р СУРГУУЛЬ🤗📣

Есдүгээр сарын 1-ээс ЕБС-иудад сошиал медиа ашиглахыг хориглоно.
24/08/2026

Есдүгээр сарын 1-ээс ЕБС-иудад сошиал медиа ашиглахыг хориглоно.

23/08/2026

🌿 АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Гэр бүл, хайртай дотнын хүмүүстэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлж, инээд хөөр, аз жаргалаар дүүрэн сайхан мөчүүдийг бүтээж, амралтын өдрүүдээ ая тухтай өнгөрүүлээрэй. 💙

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, амар амгаланг хүсье. 🌿

Гэр бүлээрээ сайхан амраарай! 🤍

21/08/2026

📚СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

“Монгол хүүхдийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх” үндэсний санаачилгын хүрээнд 2026–2027 оны хичээлийн жилд “Суралцагч бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн чанартай, үр дүнтэй хичээл, сургалтын үйл ажиллагаагаар суралцахуйн тэгш, идэвхтэй оролцоо, суралцахуйн ахиц, сайн сайхан байдлыг дэмжиж, мэдлэг, чадвар, хандлагад бодит ахиц гаргах” зорилгыг дэвшүүлж байна.

🎯 15 ЗОРИЛТ

Зорилт 1. Суралцагч бүрийн мэдлэг, чадварын хоцрогдлыг оношлон тодорхойлж, дутуу эзэмшсэн сургалтын агуулгыг нөхөн эзэмшүүлэх зорилтот сургалт, дэмжлэгийг үр дүнтэй хэрэгжүүлж, суралцахуйн хоцрогдлыг бууруулах;

Зорилт 2. Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанар, үр нөлөөг сайжруулж, суралцагч бүрийн тэгш оролцоо, сурч болон ерөнхий чадамжийн хөгжлийг дэмжих;

Зорилт 3. Чадамжид суурилсан сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг нэгдүгээр ангиас эхлэн үндэсний хэмжээнд чанартай хэрэгжүүлж, суралцагчийн оролцоо, идэвхтэй суралцахуйг дэмжин ерөнхий чадвар, сурах арга барилыг хөгжүүлэх;

Зорилт 4. Суралцагчийн авьяас, сонирхол, хэрэгцээ, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаанд нийцсэн төрөлжсөн ахлах сургуулийг хөгжүүлж, сургалтын сонголт, чанарыг сайжруулах;

Зорилт 5. Суралцагчийн уншиж ойлгох, мэдээлэл ашиглах, шүүн тунгаах, асуудал шийдвэрлэх чадварыг бүх хичээл, сургалтын үйл ажиллагаанд хөгжүүлж, бие даан суралцах арга барилыг төлөвшүүлэх;

Зорилт 6. Бага ангид шатрын сургалтыг хөгжүүлж, суралцагчийн анхаарал төвлөрөл, асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх болон оновчтой шийдэл гаргах чадварыг хөгжүүлэх;

Зорилт 7. Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагын ахицыг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага цахим систем ашиглан тогтмол хянаж, үр дүнд үндэслэн сургалтын чанарыг сайжруулах хариу арга хэмжээг хэрэгжүүлэх;

Зорилт 8. Багшийн чадамжид суурилсан мэргэжлийн хөгжил, сургалтын тогтолцоог нэвтрүүлж, орчин үеийн арга зүй, дижитал технологи, хиймэл оюунд суурилсан сургалт, үнэлгээний чиглэлээр багшийн чадавхыг бэхжүүлж, шинээр төгссөн болон залуу багшийн ажлын байран дахь мэргэжлийн хамтран суралцахуйг дэмжих;

Зорилт 9. Ялгаатай хэрэгцээтэй суралцагч бүрийн онцлогт тохирсон боловсролын дэмжлэг, үйлчилгээг өргөжүүлж, чанартай боловсрол эзэмших боломж, хүртээмжийг нэмэгдүүлэх;

Зорилт 10. Суралцагчдын нийгэм, сэтгэл хөдлөлийн чадвар (өөрийгөө ойлгох, бусдыг ойлгох, сэтгэл хөдлөлөө зохицуулах, эерэг харилцаа, хамтын ажиллагаа), сайн сайхан байдлыг дэмжих арга зүйг багшлах, цэцэрлэг, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа, соёлд нэвтрүүлэн хэвшүүлж, харилцан хүндэтгэл, аюулгүй байдлыг эрхэмлэсэн хүүхэд хамгааллын ээлтэй орчныг бүрдүүлэх;

Зорилт 11. Цэцэрлэг, сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг холбогдох эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж, товлолт насны хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэх, шаардлагатай дэмжлэг, үйлчилгээнд холбон ажиллах;

Зорилт 12. Эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдийнхээ суралцахуйг нь дэмжих, хөгжүүлэх чадавхыг бэхжүүлж, гэр бүл, цэцэрлэг, сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хүүхдийн боловсрол, хөгжилд гэр бүлийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх;

Зорилт 13. Эцэг эх, асран хамгаалагчдад бүтээлч уншлагын арга зүйн дэмжлэг үзүүлж, хүүхдэдээ тогтмол ном уншиж өгөх дадал хэвшлийг төлөвшүүлэн сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриа, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих;

Зорилт 14. Цэцэрлэг, сургуулийн удирдлага, менежментийн үр нөлөө, бие даасан байдлыг бэхжүүлж, итгэлцэл, хамтын хариуцлагад суурилсан сургалтын чанарын удирдлага, арга зүйн дэмжлэгийг сайжруулах;

Зорилт 15. “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний санаачилгыг үе шаттай хэрэгжүүлж, цэцэрлэг, сургуулийн орчин, үйл ажиллагаанд эрчим хүч, усны хэмнэлт, хог хаягдлын менежмент, эрүүл ахуй, аюулгүй байдал, дижитал хэрэглээний зөв дадал, сайн туршлагыг нэвтрүүлэн хэвшүүлэх.

📎 Зорилго, зорилтыг бүрэн эхээр нь PDF хэлбэрээр үзэх:
👉 [https://drive.google.com/file/d/1AzoeS6oh7a_MMmnWqUzgLjfML57oWRNx/view?usp=sharing]

20/08/2026

❗️ЕБС-ийн сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, Фэйсбүүк, групп чат ашиглахыг хязгаарлахтай холбогдуулан аймаг, нийслэлийн Боловсролын газар болон ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнууд албан харилцаанд албан ёсны цахим хаягийг ашиглах чиглэл хэрэгжиж байна.

🤗 Үүнтэй холбогдуулан Google for Education төслийн багийн зүгээс багш, удирдах ажилтнуудад зориулан албан харилцаанд ашиглах MOES цахим хаяг руу шилжих арга зүйн сургалт зохион байгуулна.

👇 Та бүхэн дараах өдрүүдээс аль нэгийг сонгон сургалтад хамрагдана уу.

📅 08 дугаар сарын 21-ний өдөр
⏰ 17:00–18:00

📅 08 дугаар сарын 28-ны өдөр
⏰ 17:00–18:00

💻 Сургалтад хамрагдах холбоос:
https://meet.google.com/kxq-brjy-fsa

19/08/2026

ХҮҮХДИЙГ ХАЛУУН ЗҮЙЛСЭЭС ХАМГААЛЖ ТҮЛЭГДЭХ ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮНДСЭН АРГУУД

Гал тогооны аюулгүй байдал
🍜🍲Хоол хийх үед: Тавган дээрх хоол, цайны савны бариулыг дотор тал руу нь харуулж тавих. Хоол хийж байх үед хүүхдийг плитканаас доод тал нь 1 метрийн зайд байлгах.

🫗Шингэн зүйлс: Халуун цай, шөл, кофег ширээний ирмэгт тавихгүй байх. Ширээний бүтээлэг ашиглахаас татгалзах (хүүхэд бүтээлэгнээс татаж халуун зүйл дээрээсээ асгах эрсдэлтэй).

Биедээ тэврэх: Халуун хоол, цай барьсан үедээ хүүхдийг тэврэх эсвэл ойртуулахаас зайлсхийх.

Цахилгаан хэрэгсэл ба ус

🔌Утас ба залгаас: Буцалгагч (чайник), индүү, үсний индүү зэрэг хэрэгслийн цахилгааны утсыг доош унжуулахгүй, хүүхдийн гараас хол байлгах. Ашиглаж дуусмагц шууд залуураас нь салгаж, хөргөх.

Усны температур: Хүүхдийг усанд оруулахдаа эхлээд хүйтэн усаа хийж, дараа нь халуун усаа нэмж тохируулах. Усны температурыг тохой эсвэл шууны дотор талаараа заавал шалгах.

Гэрийн бусад аюулгүй байдал

Зуух: халаагуур, пийшингийн урдуур хамгаалалтын хаалт эсвэл хашилт хийж өгөх.

📝Сануулга ба дадал: Хүүхдэд "халуун", "аюултай" гэдэг үгийг ойлгуулж, халуун зүйлд хүрэхээс өмнө анхааруулах дадалтай болгох хэрэгтэй.❗

19/08/2026

Оюунлаг сурагчдаа баяр хүргэе 🤗❤️

19/08/2026
19/08/2026

Address

Чингис хот
Undur Khan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хэнтий аймгийн Хэрлэн сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category