Алхимич номын клуб

Алхимич номын клуб

Share

“Ном унших дадал гэдэг нь Харвардын дипломоос ч чухал” Билл Гейтс

05/11/2025

“Аялал үргэлжилсээр… Номтой подкастын 2-р дугаар 🎙️❤️”

05/11/2025

~ “ #Багш аа, би маш олон ном уншсан... Гэхдээ тэднийхээ ихэнхийг мартчихсан байна. Тэгэхээр унших шаардлага байна уу?” хэмээн нэгэн сониуч шавь асуужээ.
#Багш нь дуугарсангүй. Зүгээр л нам гүмхэн түүн рүү харан инээмсэглэн суулаа.
#Хэд хоногийн дараа тэд голын хөвөөнд хамт сууж байхдаа гэнэт өвгөн багш:
~ “Би цангаж байна. Тэнд байгаа хуучин шүүлтүүрээр жаахан ус авчраач” хэмээжээ.
#Шавь нь гайхсан харцаар багшийгаа ширтэв.
“Нүх сүв дүүрэн тэр шүүлтүүрт ус тогтоно гэж үү? Яавч боломжгүй зүйл шүү дээ...” гэж бодсон ч маргалдсангүй.
#Тэр шүүлтүүрийг авч, ус хутгах гэж оролдов.
Нэг удаа... хоёр удаа... дахин дахин...
Энд тэнд, өөр өөр газраас ус хутгах гэж хичээж, бүр нүхнүүдийг хуруугаараа таглахыг ч оролдов. Гэвч юу ч болсонгүй, ганц ч дуслыг авч чадсангүй.
#Эцэст нь ядарч сульдан, бухимдан шүүлтүүрийг багшийн хөлд тавив.
~ “Уучлаарай, би чадсангүй. Энэ чинь бүтэхгүй юм байна" гэж ундууцан хэлэв.
#Багш нь намуухан инээмсэглээд:
~ “Чи бүтэлгүйтээгүй ээ. Хар даа, тэр шүүлтүүрийг... “ гэв.
#Шавь доош харвал хуучин, тоостой, харласан шүүлтүүр нь гялалзтал цэвэрхэн болсон байлаа. Ус тогтож үлдсэнгүй, гэхдээ дахин дахин хутгаснаар шүүлтүүрийг угааж, гялтгануулжээ.
#Багш нь зөөлөн дуугаар хэлэв:
~ “Ном унших гэдэг ийм л зүйл. Уншсан бүхнээ санах албагүй. Мэдлэг чинь ус шиг урсаж оддог мэт санагдавч, тэр хооронд оюун санаа чинь сэргэж байдаг. Сэтгэл чинь ариусдаг, бодол чинь сэлбэгддэг. Тэр ус шиг үгс дотроос чинь шинэ амьсгал төрүүлдэг.
Чи анзаарахгүй байж болох ч, унших зуурт чи өөрөө дотроосоо өөрчлөгдөж байдаг юм”
#Ном уншихын жинхэнэ утга нь мэдлэгээр дүүрэхэд бус, харин сэтгэлээ угааж, оюунаа ариусгахад оршдог билээ.

05/11/2025

Номноос мэдлэгийг дэлгэцнээс мэдээллийг олж авдаг...

02/11/2025

🥳🥳🥳ШҮЛЭГ ЦЭЭЖЛЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Шүлэг цээжлэх нь хүүхдийн ажлын ой, анхаарал төвлөрөл, дараалал тогтоох зэрэг суралцахуйн хамгийн чухал чадваруудыг хөгжүүлдэг.

🧠 Ажлын ой гэж юу вэ?

"Ажлын ой" гэдэг нь хүүхэд тухайн мөчид анхаарлаа төвлөрүүлж, мэдээллийг түр хадгалаад түүн дээр бодох чадварыг хэлдэг.
Жишээлбэл, багш "Улаан харандаагаа ширээн дээр тавиарай, дараа нь цэнхэрийг хэрэглээрэй" гэж хэлэхэд хүүхэд хоёр үйлдлийг дарааллаар нь хийж чадвал энэ нь ажлын ой идэвхтэй ажиллаж байгааг илтгэнэ.

Энэ чадвар бол хүүхэд сургуульд амжилттай суралцах оюуны суурь юм. Учир нь хүүхэд шинэ үсэг, тоо, дүрэм зэрэг мэдээллийг түр хадгалж, дарааллаар нь хэрэглэх чадвар аажмаар бүрэлддэг.

Шүлэг цээжлэх нь ажлын ойг тоглоомын хэлбэрээр, сэтгэл хөдлөлтэй хослуулан хөгжүүлэх байгалийн арга юм.

Хүүхэд шүлэг цээжлэхдээ
• үгийн дарааллыг тогтоож,
• хэмнэлийг хадгалж,
• дүрслэн бодож,
• анхаарал ба ажлын ойгоо зэрэгцүүлэн дасгалжуулдаг.

Судалгаагаар ажлын ой сайн хөгжсөн хүүхдүүд анхаарал төвлөрүүлэх, заавар дагах, унших, бичих, тооцоолох чадварт илүү амжилт гаргадаг нь батлагдсан байдаг.

Мөн насанд тохирсон шүлэг сонгох нь их чухал. Тухайлбал,
• 2-3 насанд: богино мөртэй, хэмнэлтэй, амьдралд ойр үгтэй шүлэг. Тоглоом, бөмбөг, нохой, муур, бие эрхтэнтэй холбоотой.

3-4 насанд: давталттай, дүрслэлтэй, хөдөлгөөн дагуулсан шүлэг. Цас, бороо, нар, амьтад, гэр бүл.

4-5 насанд: дүр, мэдрэмж давамгай, өгүүлбэрийн бүтцийг анзааруулсан шүлэг. Сэтгэл хөдлөл, найз, амьтад, байгаль, эрүүл мэнд ахуйтай холбоотой.

5-6 насанд: утга санаа, ёс суртахууны өнгө орсон, дууны хэмнэл сайтай шүлэг. Миний найз, багш, байгаль орчин, тусламж, гэр бүлийн тухай.

Боловсрол судлалын судалгаагаар ажлын ой болон анхаарал төвлөрөл нь суралцахуйн гол хөдөлгүүр бөгөөд шүлэг цээжлэх нь эдгээр чадварыг идэвхжүүлэх үр дүнтэй аргуудыг нэг болох нь нотлогдсон байдаг. (Gathercole & Alloway, 2008; Cowan, 2014)

Г.Төмөрзаяа

Photos from Алхимич номын клуб's post 30/10/2025

ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ ЭНДЭЭС ЭХЛЭНЭ!

28/10/2025

Ахмад багш Д. Цагаанхүү #номуншихсоёлтүгээе❤️

28/10/2025

#номуншихсоёлтүгээе ❤️

28/10/2025

#НомУншихСоёлТүгээе ❤️

28/10/2025

“Манай анхны номтой подкаст, аялал эндээс эхэлж байна!”❤️
#НОМ

Want your school to be the top-listed School/college in Uliastay?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Завхан, Улиастай, Жинс баг, Төв номын сан
Uliastay