26/05/2026
МЭТГЭЛЦЭЭНИЙ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
✍️⏰Боловсролын яам, Отгонтэнгэр их сургууль, Debate Mongolia, Монголын Карл Попперын Мэтгэлцээний Нийгэмлэг хамтран Боловсролын сайдын ивээл дор зохион байгуулсан КАРЛ ПОППЕРЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ улсын аварга шалгаруулах ХI тэмцээнд улсын хэмжээнд 118 баг оролцсоноос манай сургуулийн “Melody оf Wisdom” мэтгэлцээний клубын 2 баг амжилттай өрсөлдөж шилдэг 64 болон 32 багт үлдэж чадлаа.
👏🙌🫶 Мэтгэлцээний клубын суралцагчид маань энэ жил өмнөх жилийн амжилтаа ахиулан, олон зүйлд суралцаж, өөрсдийгөө хөгжүүлж, туршлага хуримтлуулав.
✅Багаар ажиллах чадварт суралцлаа.
✅Логик сэтгэлгээг хөгжүүллээ.
✅Цагтаа багтааж илтгэж сурлаа.
✅Хайчин асуулт боловсруулж сурлаа.
✅Асуудлаа нотолгоонд суурилан тайлбарлаж сурлаа.
✅Тоо баримт ашиглан няцааж сурлаа.
✅Илтгэх ур чадвар сайжирлаа.
🤗🤗🤗Манай мэтгэлцээний клубын суралцагчид нь 2 дахь жилдээ хичээллэж байгаа ч өөрсдийгөө үргэлж сорьж, шинэ зүйлд тэмүүлж байдаг билээ. Хамт олноо төлөөлөн улсын уралдаанд амжилттай оролцсон 11а ангийн суралцагч Э.МИЧИДМАА, Д.ОЮУНДАРЬ, Б.УЛАМБАЯР, Б.ЭРХСАРАН, Д.ЗОЛЗАЯА, Д.ЦЭНДСҮРЭН нар болон суралцагчдаа зөв мэтгэлцэх ур чадварт суралцуулж хөгжүүлж байгаа багш Н.НАРАНЧИМЭГ нартаа халуун баяр хүргэж, дараа дараагийн олон уралдаан тэмцээнд нь амжилт бүтээлийн дээдийг хүсье.
МЭТГЭЛЦЭЭН БОЛ ӨРСӨЛДӨӨН БУС СОЁЛ ЮМ.
Сургуулийн захиргаа
2026.05.26