Увс Цагаанхайрхан ЕБС

Увс Цагаанхайрхан  ЕБС Багш ажилчид, эцэг эх, сурагчид

Багш таныг ажлын байранд урьж байна. Сонгон шалгаруулалт 2026 оны 09 сарын 11-ний өдрийн 14 цагт явагдана.
07/09/2026

Багш таныг ажлын байранд урьж байна.
Сонгон шалгаруулалт 2026 оны 09 сарын 11-ний өдрийн 14 цагт явагдана.

Багш  таныг ажлын байранд урьж байна. Сонгон шалгаруулалт 2026 оны 08 сарын 26-ны өдрийн 14 цагт  явагдана.
21/08/2026

Багш таныг ажлын байранд урьж байна.
Сонгон шалгаруулалт 2026 оны 08 сарын 26-ны өдрийн 14 цагт явагдана.

2026.04.10ХИЧЭЭЛИЙН  СУДАЛГААНЫ ИЛТГЭЛ СУРГУУЛИЙН  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  ЗОРИЛГО: Багшийн ажлын байрны хөгжил, бүлгий хамтын ажил...
18/05/2026

2026.04.10
ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААНЫ ИЛТГЭЛ СУРГУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
ЗОРИЛГО: Багшийн ажлын байрны хөгжил, бүлгий хамтын ажиллагааг сайжруулах, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг холбон судалгаа, шинжилгээний ур чадварыг хөгжүүлэх, идэвхжүүлэхэд чиглэнэ.
Монголын Хичээлийн судалгааны нийгэмлэгээс уламжлал болгон зохион байгуулдаг улсын илтгэлийн уралдаанд өөрийн оролцож байсан туршлага, арга зүйн хүрээндээ багш нартаа зааж, зөвлөн ажиллав. Үүний дүнд сургууль дээрээ анхны удаа 1-р шатны хэлэлцүүлгийг хийж , МБНБ-ийн 4 бүлгийн судалгааны ажлын тайлагнахыг сонслоо. 4 бүлгийн хүрээнд илрүүлсэн асуудал дээрээ тулгуурлаж ямар арга зүй, аргачлалаар ажиллаж байгаа болон сэтгэл судлалын онолд тулгуурласан рубрик үнэлгээ боловсруулах зэрэг боломжит санаа, оноог үйл ажиллагаатай нь холбож зөвлөн чиглүүлж ажилалаа.
Багш нарынхаа судалгаа шинжилгээний ажилд нь амжилт хүсье.
МБНБ -ийн оролцоо 87.5%

2026.04.13- 28.АХМАД БАГШИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ :    Математикийн багш, сургалтын менежер, ахмад багш Д.Гэрэлхүү төрөлх су...
14/05/2026

2026.04.13- 28.
АХМАД БАГШИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ :
Математикийн багш, сургалтын менежер, ахмад багш Д.Гэрэлхүү төрөлх сургуульдаа зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллав.
Математик, мэдээллийн технологийн багш нартай хамтран ажиллаж ажлын төлөвлөлтөө тухайн багш нарын асуудал дээр тулгуурлан гаргаж зөвлөгөө чиглүүлэг өгч ажилалаа.
Тус үйл ажиллагааны хүрээнд :
7-р ангийн Математик хичээлд сууж , сайжруулах зөвлөгөө өгч ажилласан.
6-р ангийн Математик хичээлээр түвшин тогтоох шалгалт авч асуудлыг гаргаж, хэрхэн ажиллаж болох талаар саналаа хэлж, сонсож харилцан саналаа хуваалцан зөвлөгөө, туршлагаа түгээн дэлгэрүүлсэн.
Анги удирдсан багш нарын үйл ажиллагаанд зөвлөн тусалж ажилласан.
Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө гаргах, хоцрогдлыг арилгах, сурах арга барил эзэмшихэд нь сургалт, зөвлөгөө хүргэх зэргээр залуу багш нартаа хамтран ажиллав.
7а ангийн түүхийн хичээлд сууж, хэлэлцүүлэг хийж, хамтран ажилласан .
Багш нартаа зөвлөгөө өгч хамтран ажилласан багшдаа баярлалаа.
Багш, сургалтын менежер Д.Гэрэлхүү таньдаа баярлалаа. Эрүүл энхийг хүсье

2026.04.13.Мэргэжил, арга зүйн цаг: Ажлын байрны сургалт: Сургуулийн захирал Д.Цэрэннадмид " 5 C  ажлын байрны эмх цэгц"...
13/05/2026

2026.04.13.Мэргэжил, арга зүйн цаг:
Ажлын байрны сургалт:
Сургуулийн захирал Д.Цэрэннадмид " 5 C ажлын байрны эмх цэгц" агуулгаар сургалт хийж, удирдамж гарган хугацаат аяныг зарлав.
Статистик, үнэлгээ хариуцсан менежер Л. Норолхойжав " Тэгш хамруулах модуль -1 сургалт зохион байгуулсан.
Багш нарын мэргэшлийн зэргийн заалтад холбогдох ойлголтуудыг мөн өгөв.
Түүх, нийгмийн багш Б.Оюунбилэг " Оюуны зураглал ба бүтээлч аргууд " агуулгаар тус тус зохион байгуулав.
Багш, удирдлагууддаа ажлын амжилт хүсье.
Нийт хамрагдалтын оролцоо 100% .

2026.05.04. Мэргэжил арга зүйн цаг: "ЗААХ АРГАЧ ЗЭРЭГТЭЙ БАГШИЙН ТЭРГҮҮН ТУРШЛАГА"  үйл ажиллагааны энэ удаагийн хөтөч з...
13/05/2026

2026.05.04. Мэргэжил арга зүйн цаг:
"ЗААХ АРГАЧ ЗЭРЭГТЭЙ БАГШИЙН ТЭРГҮҮН ТУРШЛАГА" үйл ажиллагааны энэ удаагийн хөтөч заах аргач зэрэгтэй, түүх, нийгмийн ухааны багш Б.Оюунбилэг:
Туршлагын нэр : " Багш ажлын байрандаа цахим ур чадвараа хөгжүүлэх боломж, арга зам" агуулгаар танилцуулав.
2025 онд хиймэл оюуны үндэсний аяны 1-р шатанд тэнцэн амжилттай төгссөн.
2026 онд "Багш нарт зориулсан цахим ур чадварыг нэмэгдүүлэх GOOGLE WORKSPACE FOR EDUCATION онлайн сургалтын 6 үеийг амжилттай суралцаж төгссөн.
Заах аргач зэрэгтэй, математикийн багш Б.Мөнхцэцэг 2025-2026 оны хичээлийн жилд хиймэл оюуны үндэсний аянд нэгдэж " Үндэсний хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөрт тэнцэн амжилттай суралцаж байгаа.
Туршлагын нэр : "Хиймэл оюуныг сургалтад ашиглах арга зүйд суралцах боломж" агуулгаар тус тус арга зүйн санаагаа хуваалцлаа.
Цахим ур чадвараар манлайлах, түүвэрлэх үйлсэд нь амжилт хүсье.
Нийт багш нарын хамрагдалт 80%

2026.04.20. Мэргэжил, арга зүйн цаг: "ЗААХ АРГАЧ ЗЭРЭГТЭЙ БАГШИЙН ТЭРГҮҮН ТУРШЛАГА"  хуваалцах үйл ажиллагаа. Заах аргач...
13/05/2026

2026.04.20. Мэргэжил, арга зүйн цаг:
"ЗААХ АРГАЧ ЗЭРЭГТЭЙ БАГШИЙН ТЭРГҮҮН ТУРШЛАГА" хуваалцах үйл ажиллагаа.
Заах аргач зэрэгтэй, бага ангийн багш Д.Оюунсүрэн " Цээжээр зөв, цэвэр, сайхан бичүүлж сургах арга зүй"
Заах аргач зэрэгтэй, бага ангийн багш Ц.Цэрэндулам " Ойлгон унших арга зүйг дэмжин хөгжүүлэх арга зүйн санаа" агуулгын хүрээнд тус тус арга зүйн санаагаа мэргэжил нэгт багш нартаа хуваалцлаа.
Тус үйл ажиллагаанд багш нарын оролцоо 88% байлаа.
Цаашид арга зүйн санаагаа баяжуулан бусдад түгээн дэлгэрүүлэх, дагуулах, манлайлах үйлсэд нь өндөр амжилт хүсье.

13/05/2026

2026-03 сар: ЭЦЭГ ЭХИЙН 7 ХОНОГИЙН АЯН
Хүсэж буй хүүхдийн дүр төрх: Өөртөө итгэлтэй, зорилгод тэмүүлсэн бүтээлч хүүхэд.
Хүсэж буй эцэг эхийн дүр төрх: Харилцъя, хамтаръя, дэмжье хүрээнд бид бүхэн хамтран ажилладаг.
Юуны өмнө хүндэт эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ баярлалаа.
Сурагчдын хөгжил, төлөвшил, сурлагын ахицад гэр бүл- сургуулийн хамтын ажиллагаа чухал байдаг билээ. Энэ улирлын хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцож, хүүхдүүдээ дэмжин хамтран ажилласан та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүүхэдтэйгээ хамтдаа суралцаж, хамтдаа бүтээсэн мөч бүхэн тэдний дурсамж, хүмүүжил, ирээдүйд үнэт хөрөнгө болон үлдэх юм. Цаашид ч хүүхдийнхөө хөгжил, аз жаргалын төлөө хамтдаа үргэлжлүүлэн алхах болно. Бидэнд үргэлж тусалж, дэмжин ажилладаг та бүхэндээ баярлалаа.

2026.05.04.Багш нарын мэргэжил, арга зүйн цаг: Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн  нэг гол чиглэл бол сурагчийн сурлаг...
13/05/2026

2026.05.04.Багш нарын мэргэжил, арга зүйн цаг:
Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн нэг гол чиглэл бол сурагчийн сурлагын чанар дээшлүүлэх , хоцрогдолгүй сургах байдаг. Тийм ч учраас энэ удаа сургалтын менежер Д.Оюунчимэг миний бие дараах агуулгаар хэлэлцүүлгээ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн агуулга:
"СУРАГЧДЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫН ХОЦРОГДЛЫГ АРИЛГАХ АРГА ЗАМ "
ЗОРИЛГО: Сурагчдын хоцрогдлын шалтгааныг тодорхойлж, багш нарын хамтын шийдэл боловсруулах.
МБНБ-ээрээ: 1-2-р анги, 3-4-р анги, 5-р анги, 6-7-р анги, 8-9-р анги гэсэн ангилалаар анги удирдсан багш нар, хичээл зохион байгуулагч багш, удирдлагууд хамтран асуудлыг хэлэлцэн тодорхойлж, цаашид ажиллах чиглэлийн менежментийн зураглалаа тодорхой болгосон тул хэрэгжүүлж ажиллах асуудал үлдлээ.
Мэргэжил, арга зүйн цагтаа идэвхтэй оролцож, саналаа хэлэлцүүлсэн багш нартаа баярлалаа. Нийт оролцоо 80% байлаа.

2025.12.30"Зорилго-Асуудал- Чадвар- Шийдэл- Дүр төрх"  тодорхойлох нь хэлэлцүүлгийг сургалтын менежер Д.Оюунчимэг, " Дис...
02/01/2026

2025.12.30
"Зорилго-Асуудал- Чадвар- Шийдэл- Дүр төрх" тодорхойлох нь хэлэлцүүлгийг сургалтын менежер Д.Оюунчимэг, " Дислекстэй хүүхдийн суралцах чадварыг дэмжих арга зүй " бага ангийн багш П.Эрдэнэцэцэг нар сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгээр багш бүр ангидаа хамгийн түгээмэл тулгардаг 3-5 асуудал тодорхойлох, .Энэ асуудал нь Хичээлийн явцад, хичээлээс гадуурх үйл ажиллагааны аль үед илүү илэрч байна вэ?, баг дотроо гаргасан асуудлаа ярилцан нэгтгэжчухал асуудлыг тодруулсан. Эдгээр асуудал ямар чадвар дутуугаас үүсэж байна вэ? Чадварыг зан төлөв биш, суралцах боломжтой арга зүйгээр тодорхойлоход чиглүүлсэн.
Бид сурагчдынхаа дараах чадваруудыг хичээлээр, хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар дэмжихэд чиглэж ажиллахаар эрэмбэлсэн болно.Үүнд:
* Анхаарал төвлөрөлт
* Бие дааж ажиллах
* Өөрийгөө илэрхийлэх
* Уншиж, ойлгох
* Мэдлэгээ хэрэглээ болгох
* Багаар ажиллах
Энэ бүх чадварыг дэмжин хөгжүүлэхэд суралцагчийн өөртөө итгэлтэй суралцагч байх бидний хүсэж буй хүүхдийн дүр төрх тодорхой болох юм. Суралцагчдынхаа сайн сайхан байдал, суралцах соёлыг төлөвшүүлэх их үйлсэд бүхий л ажил, амьдралаа зориулж яваа багш нартаа шинэ ондоо эрүүл энх, амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Нийт багш нарын 79.1% амжилттай оролцлоо. Баярлалаа.

Address

᠎Увс Цагаанхайрхан сум
Ulaangom

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Увс Цагаанхайрхан ЕБС posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category