Хэн нэгэнийн ааш зан гэнэт өөрчлөгдөж гэрийнхээ тавилгыг шинэчилмээр санагдаад интернетээс, эсвэл өөрийн төсөөллөө мурий сарий ч хамаагүй цаасан дээр буулгаад, эсвэл 8 настай хүүхдээрээ зураг сараачуулаад очсон ч нүд булаам тавилга болгон хувиргадаг авъяаслаг залуучууд байдаг юм байна.
Тавилгын бизнест хувьсгал хийхээр ESENTEI компаны залуучууд ажиллаж байна.
Дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологийг Монголдоо оруулж ирээд ажиллаж буй С.Энхтүвшин захиралын ажил үйлстэй танилцлаа.
Сэтгэл дүүрээд гарав.
Утас нь: 75074949, 88104377 юм байна шүү
ЖДҮ-г томруулах санаачилага
Монголын Тэнгэр Үзэлтний Нэгдсэн Холбооны тэргүүн, Тэ?
11/05/2023
Шингэн хүнсний зах зээл дээр шинээр мэндлэн гарч буй эрүүл мэндийн "ДАРХЛАА+-" ундааны талаар энэ удаагийн нэвтрүүлгээ бэлтгэв
Дархлаа . Зах зээл дээр тэсрэлт хийхээр зэхэж буй нэгэн шинэ ундааг өлгийдөн авлаа
02/03/2023
ЗАЛЛАГА
Цаг нь болоход цас ханзарч яргуй нүдэлдэг. Цаг нь болоход хад чулуу ч хагаран бутарч тоос болон замхардаг. Цаг нь болоход хөх тамгатны үрЭс нойрноосоо сэрж хүмүүний ертөнцийг засаглаж хөвчин дэлхийд Монголын энх тайван, амар амгаланг тогтоодог.
Одтой тэнгэр орчсон хүнд хэцүү цаг үе өөрөө сайн цагийн эхэн байдаг орчлонгийн жам буй.
Өнөөгийн самуун цагийг гарз хохирол багатай гэтэлж тэр сайн цагийг дөтөлүүлэхийн төлөө бидний нөхөд эвлэлдэн нэгдэж Тэнгэрийн Эрин Сэргэн Мандалт Намыг үүсгэн байгуулах анхдугаар хурилдайгаа хуралдуулах товоо зарлан тунхаглаж байна.
Бид байгалийн эрхийн төлөө эвлэлдэн нэгдэж байна
Бид хөх тамгатны эзэн эрхийн төлөө эвлэлдэн нэгдэж байна
Бид Монгол түмэнийхээ хамтын хариуцлагын төлөө эвлэлдэн нэгдэж байна
Бид хосолмол ухамсартай сэргэн мандсан сэрэнгэ үрЭсийнхээ төлөө эвлэлдэн нэгдэж байна
Бид Монгол үндэстний тархины тусгаар тогтнолын дархлаа болсон ТЭНГЭР үзэл дээрээ эвлэлдэн нэгдэж байна.
Бидний үнэт зүйл үзэл санааг ойлгож дэмждэг, Монголоо сэргээн мандуулах их үйл хэрэгт хувь нэмэрээ оруулах чинхүү хүсэл тэмүүлэлтэй 18 нас хүрсэн Монгол улсын иргүн хэн боловч ТЭСМН-ыг үүсгэн байгуулах анхдугаар их хурилдайд оролцох эзэн эрхтэй.
Тэнгэрийн Эрин Сэргэн Мандалт Намыг үүсгэн байгуулах анхдугаар хурилдай 2023 оны 03 сарын 11-ны өдөр 12,00 цагаас МҮЭСТО-нд зохион байгуулагдана.
Хурлын төлөөлөгчдөө бүртгэж мандат олгох ажил өнөөрдрөөс эхэлж байна.
Холбоо барих утас: 99772722, 94666979, 88007347
Хаяг: Чингэлтэй дүүрэг. Тусгаар тогтнолын талбай. Тэнгис кино театр МН тауэр. 1202,1203 тоот
Өнөөдрийг хүртэл явсан зам мөрийнхөө тухай товч хүүрнэвэл.
Тэнгэрийн Эрин Сэргэн Мандалт намыг үүсгэн байгуулах шалтгааны талаар мэдэхийг хүсвэл хэрэгт дурлаж болноо.
ИХ МОНГОЛ УЛСАА ЭРГЭН СЭРГЭЭН МАНДУУЛАХЫН ТӨЛӨӨ ХЭМ, ДЭМЭЭ ӨРГӨХ ХЭН БҮХЭН МӨРЛӨВӨЛ ЗОХИХ ЭВ ЭЕИЙН ЖАЯГ
ЭВИЙН ДОР ХҮЧ БУУЛГАХ 9 ЖАЯГ
1. “Би”-гээ өргөхгүй
2. Дорд үг хэрэглэхгүй
3. Бүү өвд
4. Алагчлахгүй
5. Олны дунд шүүхгүй
6. Оршихуйгаа хохироохгүй
7. Их үйлэнд хоёр санаатан хэрэггүй
8. Бүлхэмээ дордлохгүй
9. Бүлхэмдээ булхайгүй бай
ИХ НЭГДЭЛИЙГ ҮҮТГЭХ 9 ЖАЯГ
1. Тунгааж ярь
2. Сонсох эрдэм сод оюуны эх
3. За бол андхай
4. Манлайл
5. Өр хаана мөр тэнд
6. Ихэсээ хүндэл
7. Оролдлогыг дэмнэ
8. Үйлийг дүүргэ
9. Үйлдэх үйл, өр, мөрийнхөө эзэн бай
ЖАЯГАА ЗӨРЧВӨЛ ӨӨРӨӨ ЗАЙ БОЛ
06/11/2022
ТАНЫ СЭТГЭЛИЙГ ЮУ ЗОВООЖ БАЙНА
Өглөөний мэнд
Манай багийнхан хүмүүсийн сэтгэлийг хамгийн их зовоож байгаа 100 асуудлыг тодруулан гаргаж түүнийг хэрхэн зөв зохистой шийдвэрлэх боломж, гарц гаргалгааг олох судалгааг хийх, шийдэх арга аргачлалыг боловсруулах хөтөлбөр дээр ажиллахаар төлөвлөж байгаа.
Энэхүү ажилаа эхнээсээ зөв өнцөгөөс эхэлж, зөв хөл дээрээ босож, зөв шийдвэр гаргахын тулд аль болох олон хүний сэтгэлийг чилээж байгаа асуудлуудыг олж илрүүлэн гаргах шаардлага байна.
Иймд таны сэтгэлийг зовоож байгаа асуудлуудаа хувийн, хувьсгалын, ажлын албаны, үр хүүхдүүдийн, улс орны, төрийн, төрийн бус гэх мэт бүх асуудлуудаа коммент хэсэгт бичиж үлдээвэл их тус болох байна.
Эхлээд аль болох олон хүний үгийг сонсож асуудлуудаа илжүүлнэ. Дараа нь бүх асуудлуудаа бүлэглэнэ. Дараа нь шийдлийн хувилбарыг боловсруулна. Дараа нь асуудлуудаа дэс дараалалаар нь шийдвэрлэх, хийж хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
Ерөнхийдөө нэг иймэрхүү юм бид бодож байна.
Та юу гэж бодож байна
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
| Saturday | 09:00 - 17:00 |
| Sunday | 09:00 - 17:00 |