Lovely family education center

Lovely family education center

Share

Гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан боловсрол

13/08/2018

Анхан шат 동사-227 Үйл үг-227

1. 가다 явах
2. 가져가다 авч явах
3. 갈아타다 дамжин суух
4. 감기에 걸리다 ханиад хүрэх
5. 갔다오다 яваад ирэх
6. 갖다 [갇따]= 가지다 авах(өөрийн болгох, эзэмших), -тай байх
7. 걱정하다 санаа зовох
8. 건너가다 хөндлөх гарах, гаталж явах
9. 걸리다 тээглэх саатах
10. 경험하다 турших үзэх, хийж үзэх
11. 계획하다 төлөвлөх
12. 고르다 сонгох
13. 고장이 나다 эвдрэх
14. 구경하다 үзэж танилцах, сонирхох
15. 구하다 аврах, туслах, олж авах, хүсэх
16. 그리다 зурах
17. 기다리다 хүлээх
18. 기억을 하다 санах, тогтоож авах
19. 기억이 나다 санаанд орох
20. 길이 막히다 зам түгжрэх
21. 깎다 хямдруулах, хасах, бууруулах, тайрах хяргах зүсэх
22. 꺼내다 гаргах, ухаж гаргах
23. 끄다 унтраах
24. 끊다 таслах
25. 끝나다 дуусах
26. 끝내다 дуусгах
27. 끼다 хавчуулагдах, хавчуулах
28. 나가다 гарах
29. 나오다 гарч ирэх
30. 남다 үлдэх
31. 내다(돈) төлөх (мөнгө)
32. 내리다 буух
33. 넣다 хийх(дотор)
34. 노래 дуу
35. 부르다 дуулах, дуудах
36. 노래하다 дуу дуулах
37. 노력하다 хичээх
38. 놀다 тоглох, зугаацах
39. 농구하다 сагс тоглох
40. 눈물이 나다 нулимс гарах
41. 넓다 өргөн
42. 다녀오다 явж ирэх
43. 다니다 явах, зорчих
44. 닫다 хаах
45. 대답하다 хариулах
46. 도착하다 хүрч ирэх
47. 돌아오다 эргэн ирэх
48. 되다 болох
49. 드리다 өгөх /хүндэтгэлийн хэлбэр/
50. 드시다 зооглох, идэх /хүндэтгэлийн хэлбэр/
51. 듣다 сонсох
52. 들어가다 орох /дотор/
53. 떠나다 одох, явах
54. 마시다 уух
55. 마음에 들다 сэтгэлд нийцэх
56. 마치다 дуусгах өндөрлөх төгсгөх
57. 만나다 уулзах
58. 만들다 хийх, бүтээх
59. 말씀 드리다 хэлэх /хүндэтгэлийн хэлбэр/
60. 말하다 хэлэх
61. 먹다 идэх
62. 모르다 мэдэхгүй байх
63. 모으다 цуглуулах
64. 모자라다 дутах
65. 목욕하다 усанд орох
66. 묻다 асуух
67. 물어보다 асууж үзэх
68. 믿다 итгэх
69. 받다 авах
70. 밥 먹다 хоол идэх, будаа идэх
71. 배우다 сурах
72. 벗다 тайлах
73. 보내다 явуулах илгээх
74. 보다 харах
75. 부치다 илгээх
76. 부탁하다 гуйх, хүсэх хүсэлт
77. 빌려주다 зээл өгөх, түр хэрэглүүлэх
78. 빌리다 зээлэх, түр хэрэглэх
79. 빼다 сугалах, мултлах, татах
80. 사고가 나다 осол гарах
81. 사다 худалдан авах
82. 사용하다 хэрэглэх ашиглах
83. 사진을 찍다 зурах дарах
84. 산책하다 салхинд гарах
85. 살다 амьдрах
86. 서다 зогсох
87. 설거지하다 аяга таваг угаах
88. 설명하다 тайлбарлах
89. 소개하다 танилцуулах
90. 수영하다 усанд сэлэх
91. 쉬다 амрах
92. 시작되다 эхлэх
93. 시작하다 эхлэх
94. 시키다 хийлгүүлэх /бусдаар үйлдүүлэх хэв/
95. 식사하다 хооллох
96. 신다 өмсөх /гутал/
97. 싫어하다 дургүйцэх
98. 쓰다 бичих
99. 쓰다(모자) өмсөх /малгай/
100. 씻다 угаах
101. 씹다 зажлах
102. 앉다 суух
103. 안다 тэврэх
104. 알다 мэдэх
105. 알아듣다 ойлгох
106. 어울리다 зохих
107. 여행하다 аялах
108. 연락하다 холбоо барих
109. 연습하다 дасгал хийх
110. 열이나다 халуурах
111. 열다 нээх
112. 예약하다 урьдчилан захиалах, цаг авах
113. 오다 ирэх
114. 오르다 өгсөх
115. 올라오다 өгсөн ирэх
116. 우산을 쓰다 шүхэр барих
117. 운동하다 дасгал хийх
118. 운전하다 жолоо барих
119. 웃다 инээх
120. 울다 уйлах
121. 이사하다 нүүх
122. 이야기하다 ярих
123. 이용하다 хэрэглэх ашиглах
124. 이해하다 ойлгох
125. 일어나다 босох
126. 읽다 унших
127. 잃다 алга болох, алдах
128. 잃어버리다 алга болгох
129. 입다 өмсөх /хувцас/
130. 잊다 мартах
131. 잘하다 сайн байх
132. 잠이 오다 нойр хүрэх
133. 잡수시다 зооглох, идэх
134. 전하다 дамжуулах/ үг хэл, эд зүйл/
135. 전화(를) 걸다 утсаар залгах
136. 전화를 받다 утас авах
137. 전화를 하다 утасдах
138. 조심하다 болгоомжлох
139. 좋아하다 дуртай байх
140. 주다 өгөх
141. 주무시다 унтах, нойрсох
142. 주문하다 захиалах
143. 준비하다 бэлдэх
144. 지나다 өнгөрөх
145. 지내다 өнгөрүүлэх
146. 질문하다 асуулт асуух
147. 짓다 зохиох, нэр өгөх, бүтээх
148. 찾다 хайх, эрэх, олох
149. 찾아가다 хайж явах
150. 청소하다 цэвэрлэгээ хийх
151. 초대하다 урих
152. 축구를 하다 хөлбөмбөг тоглох
153. 출발하다 хөдлөх, гараа , явах
154. 취직하다 ажилд орох
155. 켜다 асаах
156. 콧물이 나다 хамрын нус гарах
157. 타다 суух /тээврийн хэрэгсэлд/
158. 테니스 치다 теннис тоглох
159. 틀리다 алдах, зөрөх , буруу
160. 화나다 уурлах
161. 회의하다 хурал хийх
162. 가볍다 хөнгөн, зөөлөн
163. 감사하다 баярлах, талархах
164. 계시다 байх (있다-гын хүндэтгэлийн хэлбэр)
165. 공기가 맑다 агаар цэнгэг байх
166. 괜찮다 зүгээр, сайн, дажгүй
167. 기분이 좋다 сэтгэл санаа сайхан байх
168. 길다 урт байх
169. 깊다 гүнзгий
170. 깨끗하다 цэвэрхэн
171. 나쁘다 муухай, муу
172. 적다 бага байх
173. 작다 жижиг байх
174. 낮다 намхан
175. 넓다 өргөн
176. 높다 өндөр
177. 다르다 өөр байх
178. 더럽다 бохир заваан
179. 덥다 халуун
180. 따뜻하다 дулаахан
181. 많다 их
182. 맑다 тунгалаг, цэнгэг
183. 맛없다 амтгүй байх
184. 맛있다 амттай байх
185. 멋있다 дэгжин хээнцэр байх
186. 무섭다 айх
187. 미안하다 уучлах
188. 반갑다 баярлах гялайх, таатай байх
189. 밝다 гэгээлэг гэгээн
190. 배가 고프다 гэдэс өлсөх
191. 배가 부르다 гэдэс цадах
192. 복잡하다 төвөгтэй, ярвигтай
193. 부지런하다 хичээнгүй, хөдөлмөрч
194. 불편하다 таагүй, эвгүй байх
195. 비슷하다 ойролцоо, төстэй
196. 비싸다 үнэтэй байх
197. 새롭다 шинэлэг байх
198. 쉽다 амархан байх
199. 슬프다 гуниглах
200. 싫다 дургүй байх
201. 싸다 хямд байх, хямдхан
202. 아름답다 үзэсгэлэнтэй
203. 아프다 өвдөх
204. 어둡다 харанхуй
205. 어리다 бага балчир
206. 없다 байхгүй
207. 예쁘다 хөөрхөн, гоё
208. 위험하다 аюултай
209. 유명하다 нэр хүндтэй, алдартай
210. 이상하다 хачин сонин
211. 있다 байх
212. 재미있다 сонирхолтой байх
213. 조용하다 чимээгүй байх
214. 중요하다 чухал, гол
215. 즐겁다 хөгжилтэй зугаатай
216. 짧다 богинохон
217. 춥다 хүйтэн байх
218. 친절하다 нөхөрсөг, найрсаг
219. 크다 том, өндөр
220. 키가 크다 өндөр байх, өндөр нуруутай
221. 편리하다 тавлаг, тухтай
222. 편안하다 тухтай, эвтэйхэн, амах тайван байх
223. 편하다 тухлаг, тавтай, амар
224. 피곤하다 ядрах
225. 필요하다 хэрэгтэй байх
226. 한가하다 цаг завтай байх
227. 힘들다 тамих тэнхээ барагдах, ядрах, сульдах

13/08/2018

TOPIK гэж юу вэ?

ТОПИК гэдэг нь солонгос хэлний түвшин тогтоох шалгалт юм.

Шалгалтын зорилго:
- Эх хэл нь солонгос хэл биш гадаадын иргэд болон өөр улсад өссөн солонгос иргэдэд солонгос хэл сурахад чиглэл өгөх, солонгос хэлийг дэлгэрүүлэх
- Солонгос хэлний түвшинг тодорхойлох, дүгнэх, тухайн үнэлгээг солонгос дахь сургуульд суралцах болон ажилд орох зэрэгт ашиглах

Шалгалтанд хамрагдах боломжтой хүмүүс:
Эх хэл нь солонгос хэл биш гадаадын иргэд болон өөр улсад өссөн солонгос иргэд бөгөөд
- Солонгос хэлийг суралцаж буй хүн, солонгост суралцахыг хүсэгчид
- Гадаад дотоодод үйл ажиллагаа явуулдаг солонгос компани болон олон нийтийн байгууллагад ажиллахыг хүсч буй хүмүүс
- Солонгосоос өөр улсын сургуульд суралцаж байгаа болон төгссөн солонгос иргэн

Хүчинтэй хугацаа: Шалгалтын дүн гарснаас хойш 2 жил

Шалгалт юунд хэрэгтэй вэ?:
- Гадаад оюутнууд засгийн газрын тэтгэлэгээр суралцах болон бакалаврт элсэн суралцах
- Гадаадын иргэн болон 12 жилийн ерөнхий боловсролыг солонгосоос өөр улсад эзэмшсэн солонгос иргэд их, дээд сургууль, коллежид элсэн суралцах
- Солонгос компанид ажилд орох хүсэлтэй гадаад иргэдийн ажиллах виз авах болон сонгон шалгаруулах, боловсон хүчний стандартыг хангах
- Эмчлэх эрхтэй гадаадын иргэн солонгост үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авах
- Гадаадын иргэн солонгос хэлний багшлах эрхийн шалгалт (2-3-р түвшин) өгөх эрх авах
- Оршин суух эрх авах
- Солонгосын иргэнтэй гэр бүл болсон иргэн виз хүсэх

12/08/2018

/hug therapy/

#Тэврэлтийн талаар 20 гаруй жил судалгаа хийж байгаа Теффани Фильд доктор тэврэлт нь хэвлий дэх хүүхдийн өсөлтөөр зогсохгүй бага, өсвөр насны хүүхдийн хэрцгий ааш, сэтгэл мэдрэлийн янз бүрийн өвчтөн, эдгэшгүй өвчтэй хүмүүст сайнаар нөлөөлөх үр дүнтэй болохыг олж мэджээ.

#Судалгааны үр дүнгээс харвал дутуу төрсөн хүүхдээ зөөлөн гараар байнга массаж хийж өгөхөд жин нь нэмэгдэн бие нь сайжирч массаж хийгээгүй хүүхдээс 7 хоногийн өмнө эмнэлгээс гарч байсан гэнэ. Үргэлжүүлэн массаж хийхэд дотоод эрхтэнүүдийнх нь хөдөлгөөн сайжирч хоол шингээх чавдар нь дээрдэж байжээ.

?👩‍❤️‍💋‍👨💓💞
Арьс, уураг тархи нь эр эм бэлгийн эс учран, өөрчлөгдөж хуваагдах үед эсийн дадхаргад үүсдэг. Тиймээс арьсыг 2 дахь уураг тархи ч гэж нэрлэдэг. Арьс хоорондоо хүрэлцэх үед арьсны мэдрэлийн эс тэрхүү мэдрэмжийг маш хурдан тархи руу дамжуулна. Энэ үед окситоцин гэдэг даавар ялгарна. #Окситоцин даавар нь хүнд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг учраас хайрын даавар гэж нэрлэдэг. Тийм учраас тэврэлдвэл аз жаргалыг мэдэрнэ.
Америкийн алдарт гэр бүл судлаач Б. Сатир өдөрт 4 удаа тэврэлдвэл амьдрах хүчийг олж, 8 удаа тэврэлдвэл жаргалтай болж,12 удаа тэврэлдвэл бие биенээ өсгөдөг гэж бичжээ. Тэгвэл тэврэлт үнэхээр гайхамшигтай байх нь ээ.
#Хайртай хүндээ тэврүүлж байхдаа, хайртай хүнийгээ тэврэхдээ Тэр хүний зүрхний цохилтыг сонсоход тааламжтай зүйл биш гэж үү. Хосууд ч төрөхдөө бие биенээ тэвэрч, үнсэлдэж төрөх нь төрөлтийн өвдөлтийг хялбарчилдаг гэж судлаачид үздэг. Тэврэлт сэтгэл санааг сайхан болгож ганцаардлыг арилган, айдас түгшүүрийг алга болгодог эерэг сайн талтай.
Та яг одоо эхнэр , нөхөртэйгээ тэврэлдээд дараах асуултанд хариулаарай.
• Тэвэрч өгөхөд нөхөр тань яасан?
• Тэвэрч өгсөн надад ямар мэдрэмж төрсөн?
• Тэвэрч өгөхөд хүүхэд тань яасан?
• Хүүгээ тэвэрч байхад надад ямар санагдсан гээд бичээд үзээрэй.
Цэндээ эмчээс 💕💞💓

12/08/2018

Ямар гайхалтай түүх вэ! Үнэхээр сайхан хайрын түүх байна. Нулимс урсан барин уншиж дуулаа.

ЯПОН САМУРАЙД ДУРЛАСАН ОРОС БҮСГҮЙН ТҮҮХ

ОХУ-ын Прогресс тосгоны оршин суугч, 94 настай эмээ Клавдия Новиковаг сүүлчийн замд нь үдэхээр хэдхэн хүн цугларсан байлаа. Түүнд хамаатан садан бараг үлдээгүй, найз нөхөд нь ч хэдийнэ нөгөө ертөнцөд очжээ. Харин орос эмээгийн үхлийн талаар Япон даяар шуугиж, төв телевизээр нь “Ясабүро саны орос эхнэр нас барлаа” хэмээн мэдээлж байв. Клавдия Новиковагийн амьдралын талаар хэдэн арван нийтлэл, ном хэвлэгдэж, кино гаран, жүжиг хүртэл тавигдаж байсан. Энэ эмэгтэй Японд хайр дурлалын бэлэг тэмдэг, хайртынхаа төлөө өөрийгөө золиосолсон жинхэнэ дурлалын жишээ болсон юм. 37 жил хамт амьдарсан нөхрөө эх орондоо харьж, гэр бүлийнхэн, эхнэр хүүхэд дээрээ оч хэмээн Клавдия өөрөө ятгасан байдаг. Ингээд япон самурайд дурласан орос бүсгүйн түүхийг сонирхуулъя.

Клавдия, Ясабүро хоёр 1959 онд танилцжээ. Аль аль нь Сталины үеийн хэлмэгдүүлэлтийг даван туулж, Клавдия улсын хөрөнгө шамшигдуулсан хэргээр долоон жил, Ясабүро Японы тагнуул гэгдэн, арван жил шоронд хоригдоод гарсан байв. Хувийн амьдрал нь ч ээдрээтэй, зовлон зүдгүүр туулсан улсууд уулзсан хэрэг. Клавдия дайнаас өмнө нөхөрт гарч, хүүхэд төрүүлэн, бусдын адил эр нөхрөө дайнаас ирэхийг хүлээж байв. Гэвч түүнийг шоронд хорин, Колымд цөлөхөд нөхөр нь ялтан эхнэртэй байхыг хүссэнгүй, Клавдияг хаяж, шинэ гэр бүлтэй болжээ. Ясабүро Хачиягийн хувь заяа ч мөн л гунигтай. Дэлхийн хоёрдугаар дайны өмнө тэрбээр гэргийн хамт Солонгост амьдарч байв. Хүү, охинтой болж, амьдрал нь ид жигдэрч байтал 1945 оны намар Зөвлөлтийн цэрэг Солонгост орж ирлээ. Тэнд байсан бүх япончуудыг тагнуул хэмээн баривчилж, Ясабүрог мөн л Колымд цөлжээ. Түүнээс хойш тэр гэр бүлийнхнээ дахин харсангүй.

Шоронгоос суллагдсан Ясабүрогийн нэрийг Япон руу буцах цэргийн хоригдлуудын жагсаалтад бичихээ мартаж орхисон тул ЗХУ-д үлдэхээс өөр аргагүй болов. Эхнэр хүүхдүүдээ үрэгдсэн гэж бодож байсан учир Японд буцах гэж ч хичээсэнгүй. Ингээд л Зөвлөлтийн иргэн болж, нэрээ Яков Иванович болгон өөрчилжээ. Клавдия “Бид Брянщин тосгонд анх танилцаж билээ. Ази царайтай, туранхай залуугийн нүдэнд шингэсэн гунигийг хараад зүрх шимширсэн. Хиртэй хувцастай мөртлөө хоолныхоо халбагыг уран зураачийн бийр юм шиг л барьчихсан сууж байсан. Буриад, кыргыз юм болов уу гэж бодож байтал харин япон байж таарсан. 1960 оны эхээр нэг найз маань Алс Дорнодын Прогресс тосгонд урьж, би тэнд очсон. Ясабүро надтай хамт байхыг хүсэж байна гээд л захиа бичдэг байлаа. Гэвч би айгаад дандаа татгалзсан хариу өгдөг байсан. Зөвхөн дотнын найздаа л цэргийн хоригдол байсан хүнтэй захидлаар харилцдагаа хэлж, бусдаас тас нуудаг байсан” гэж хожим нь дурсан ярьсан байдаг. Гэвч Ясабүро самурай хүний шаргуу зангаараа бууж өгсөнгүй, Прогресст хүрээд ирлээ. “Хаалга нээтэл Ясабүро зогсож байна. “Үсчин, мужаан ямар ч ажил байсан хийнэ. Гол нь чамтай л хамт баймаар байна” гэж хэлж байлаа. Эхлээд сахлаа хусчих даа гэж хэлээд шууд бид гэрлэсэн” гэж Клавдия ярьж байлаа.

Тэд 37 жил хамт амьдарсан юм. Ясабүро үсчин, зурагчны ажил хийж, зарим үед зүү төөнүүрээр хүн эмчилнэ. Эхнэртэйгээ хамт хүнсний ногоо тарин, ямаатай болж, зөгийн аж ахуй ч эрхэлж эхэллээ. Баян тансаг биш ч эвтэй найртай, тайван сайхан амьдарч байв. Даанч бурхнаас тэдэнд үр хүүхэд заяасангүй. Ясобүрог эхнэрээ загнаж байхыг энэ 37 жилд тосгоныхон нэг ч удаа харж байгаагүй гэдэг. “Миний Ясабүро шиг эрийг хайгаад ч олохгүй. Архи уухгүй, тамхи татахгүй. Тосгоны хүүхнүүд бүгд надад атаархдаг байлаа” гэж Клавдия нөхрөө магтдаг байв. Тэд нэг өдөр хамтдаа нас барна гэж найдаж, ярилцдаг байжээ. Тэтгэвэрт гарсан хойноо Ясабүро хоёр авс хийж, агуулахдаа хадгалан, хамтдаа өнгөрөх цагаа хүлээж байсан юм. Гэвч тэр авс тэдэнд хэрэг болсонгүй.

Өөрчлөн байгуулалт эхэлж, хүйтэн дайн дуусах үеэр нэг танил нь Прогресс тосгонд амьдарч байгаа хачирхалтай япон эрийн талаар япончуудтай хамт бизнес эрхэлдэг найздаа сонирхуулжээ. Түүний япон түншүүд нутаг нэгтнийхээ сонирхолтой түүхийг сонсоод, гэр бүлийнхнийг нь хайж эхэлсэн байна. Ингээд эхлээд ахыг нь, дараа нь эхнэр хүүхдийг нь олж чадлаа. Эхнэр Хисако нь хүнтэй гэрлэлгүй, Ясабүрог 51 жил хүлээжээ. Хүү нь Солонгост нас барж, охинтойгоо Японд буцан ирсэн тэрбээр жижигхэн байшин барих гэж бүх амьдралынхаа турш мөнгө хураасан байна. Эр нөхрөө амьд эсэхийг мэдэхгүй байсан ч Хисако байшингаа нөхрийнхөө нэр дээр бүртгүүлж, банкинд ч нөхрийнхөө нэрээр данс нээсэн байлаа.

Ясабүрогийн ах, охинтой нь цуг Прогресс тосгонд ирж, эх орондоо харихыг ятгасан ч тэр татгалзлаа. “Би чамайгаа юу гэж орхих вэ. Чи бол миний амьдрал” хэмээн тэр гэргийдээ хэлж байв. Ингээд Клавдия өөрөө нөхрөө эх оронд нь буцаахаар шийдсэн юм. Тэр нөхрөө Орост урт наслахгүй гэдгийг нь мэдэж байв. Ясабүрогийн нуруу өвдөж, бие нь доройтсон байлаа. Харин Японы эмнэлэг настан хөгшчүүлд сайн үйлчилдэг, чанартай. Тэгээд ч түүний япон эхнэр үхэхийнхээ өмнө эр нөхрөө харж, тэврэх ёстой. Клавдия Ясабүрод гадаад паспорт гарган өгч, хадгаламжийн мөнгөө доллараар солиулж, гэр бүл салах өргөдлөө өгсөн байна. Учир нь Орост гэр бүлтэй бол Ясабүро Японд тэтгэвэр авч, өв хөрөнгө эзэмших эрхгүй болох гээд байлаа. 1997 оны гуравдугаар сард Клавдия хайртаасаа үүрд салсан юм. “Хисако бид хоёр түүний хууль ёсны гэргий. Ясабүро бид хоёрыг аз жаргалтай амьдарч байхад Хисако нөхрөө хүлээж байлаа. Тийм болохоор тэр ч гэсэн эр нөхрөө харах эрхтэй. Би түүнийг дайнд үдэж буй мэт л гаргаж өгсөн. Дуу дуулж, инээгээд л, надад ямар хүнд байгааг битгий мэдээсэй гэж бодож байлаа. Орой нь гэртээ ирж, орон дээрээ унаад л уйлж эхэлсэн дээ” гэж тэр ярьсан.

Эх орондоо харьсан Ясабүро түүнд байнга бэлэг илгээн, бямба гариг бүр утсаар ярьж, Японд ирэхийг урьдаг байлаа. Японы нэгэн нэртэй зохиолч Клавдиягийн талаар ном бичиж, кино хийснээр, даруу төлөв орос эмээ Япон даяар алдартай болов. Токиогийн ойролцоох Тоттори мужийн иргэд орос эмээгийн Японд ирэх зардлыг цуглуулах аян зохион байгуулж, улс орон даяараа Клавдияг хүлээж байлаа. Клавдия наян нас хүрсэн хойноо Японд ирэхэд түүнийг үндэсний баатар шиг л хүлээж авсан. Онгоцны буудал дээр тэр хайрт Ясабүрогийнхоо япон эхнэртэй анх уулзсан юм. Эмэгтэйчүүд тэврэлдэн, уйлалдлаа. Тэд нэг нэгнээ дэндүү сайн ойлгож байсан тул орчуулагч хэрэг байсангүй.

Клавдия Японд дахин хоёр удаа ирэхдээ нэгд нь япон хоригдол, орос бүсгүйн хайрын түүхийг өгүүлсэн жүжгийн нээлтэд оролцож байлаа. Ирэх болгонд нь түүнийг Японд үлдээх гэж Ясабүро ятгадаг байсан ч Клавдия зөвшөөрсөнгүй. Япон гэргий нь насан эцэслэсний дараа Ясабүро Прогресс тосгонд эргэн очихыг гуйсан ч тэрбээр зөвшөөрсөнгүй. Учир нь тэр хайртыгаа хүн шиг сайхан амьдраасай гэж хүсэж байв. Клавдия насан эцэс болтлоо ганцаараа амьдарч, хэнээс юу ч гуйхгүй амьдарсан. Тосгоныхон нь түүний талаар “Клава эмээ өнгөрөн өнгөртлөө ногоогоо өөрөө тарьж, түлээгээ хагалдаг байсан” гэж дурсаж байна.

Прогресс тосгоны иргэн Алексей Исаакович нь Клавдия, Ясабүро нартай гучин жил нөхөрлөсөн хүн. Ясабүро Япон руу буцахдаа эхнэрийг минь харж яваарай гэж түүнд захьжээ. Алексей Исаакович найзынхаа захиасыг биелүүлж, сүүлчийн өдөр хүртэл Клавдиятай хамт байсан юм. Тэрбээр оршуулгын ёслолыг зохион байгуулж, Клавдияг нэр хүндтэйгээр үдсэн. Клавдия Леонидовна ямар ч харамсах зүйлгүй, аз жаргалтайгаар нөгөө ертөнцийг зорин одсон. Хайрт Ясабүро нь эх орондоо жаргалтай амьдарч байхад өөр юу түүнд хэрэгтэй гэж. Клава эмээ өнгөрөхдөө нүүрэнд нь инээмсэглэл тодорч, Аригато гэж хэлсэн гэдэг.

Клавдия нас барсан мэдээ Японд гарахад Прогресс тосгонд Наран орноос маш олон захиа ирсэн байна. Түүний нэг нь Ясабүрогийн захидал байлаа. Ясабүро хайртдаа зориулан, яг л амьд мэнд байгаа юм шиг бичсэн байдаг.

“Клавдия хайрт минь. Чамайгаа бурхны оронд одсон мэдээг би авлаа. Үнэхээр гунигтай байна. Би наймдугаар сарын 30-нд 96 насныхаа төрсөн өдрөөр чам руу залгаад утсаар ярьж чадаагүй. Орост чамтайгаа хамт өнгөрүүлсэн 40 жилийн турш чи үргэлж надтай хамт байж, дэмжиж тусалж ирсэн. Үнэхээр их баярлалаа. Чиний ачаар л би эх орондоо харьж, чадсан. Би үүнд чинь үнэхээр их талархдаг шүү. Хоёулаа хамтдаа үхнэ гээд авс хийж байснаа эргэн санаж байна. Хэрэв чаддагсан бол чамруугаа нисэж очин, зүрхэндээ чанга гэгч нь тэврэхсэн. Тайван унт даа, хайрт Клавдия минь. Чиний Ясабүро...”

Эх сурвалж: Сугар

12/08/2018

1-p . Бүлэг. ГЭР БҮЛ ДИВААЖИНГИЙН ТӨВ ЗАГВАР

2) ГЭР БҮЛ НЬ ЕРТӨНЦИЙН ХАЙРЫГ ТАНИУЛАХ СУРГАЛТЫН МАТЕРИАЛ

...Бид огторгуй ертөнцийн хайрыг суралцахгүйгээр амьдрах боломжгүй. Бурхан сурах бичиг эсвэл судар мэтийг бүтээж “Чи өвөө эмээгээ хайрла. Газар дэлхий дээрх өвөө эмээ чинь сүнсэн ертөнцөд байгаа өвөө эмээ нарыг төлөөлж ирсэн тул тэднийг хайрласнаар бүгдийг хайрлаж байгаа” гэж сануулан хэлдэг.

Түүний дараа “Чи ээж аавдаа чин сэтгэлээсээ хайртай байх үйл явц нь энэ дэлхийн үй түмэн ээж аавыг төлөөлөн буй хайрын сурах бичгийн загвар болгосноор бүгдийг хайрлах нөхцөлийг бүрдүүлэх болно.Мөн эр хүнийхээ хувьд эмэгтэйг хайрласнаар дэлхийн эрчүүд дэлхийн эмэгтэйчүүдийн төлөөллийг хайрлаж буйд тооцогдох болно” гэдэг.
Мөн түүний дараа “Өөрийнхөө хүү охидоо хайрласнаар бүх хүү охидыг хайрласанд тооцогдох болно” гэдэг. Тиймээс гэр бүл гэдэг дадлага хийх дасгал сургуулилтын газар.

Судар бичигт өгүүлснээр дэлхий бол хайрын дадлага сургалтын талбай гэдэг ч, энэ дадлагыг хийсэн хүмүүнд “Одоо гадагшаа гараад өөрийнхөө өвөө эмээгийнхээ оронд өрөөлийн эмээг хайрлаж чадах уу?” гэхэд “Чадна”(yes) гэхийн бол энэ нь дэлхийг аврах юм. (130-273,1984.2.5)....

제1장 가정은 천국의 중심 모형

2) 가정은 우주의 사랑을 접할 수 있는 사랑의 교재

...우리는 우주의 사랑을 배우지 않고는 살 수 없습니다. 하나님은 교본이나 경전과 같은 것을 만들어 ‘네 할머니 할아버지를 사랑하라. 지상에 있는 할머니 할아버지는 영계의 할머니 할아버지를 대표해서 보냈기 때문에 그 할머니 할아버지를 사랑하는 것은 전체를 사랑하는 것으로 해주겠다.’라고 공약하는 것입니다.

그다음에는 ‘네가 어머니 아버지를 지극히 사랑하는 것은 이 세계의 수많은 어머니 아버지를 대표하는 교본과 같이 사랑하는 모델로 삼았으니 전체를 사랑했다는 조건으로 삼아 주겠다.또 남자로서 여자를 사랑했다는 것은 세계의 남자가 세계의 여자를 대표적으로 묶어 사랑했다는 것으로 세워 주겠다.’라고 합니다.

또 그다음은 ‘네 아들딸을 사랑한 것으로 전체 아들딸을 전부 사랑했다고 해주겠다.’라고 하는 것입니다. 그러므로 가정은 그 훈련을 받는 훈련소입니다.

경전에 의한 세계 사랑의 훈련 과정인데, 그 훈련을 받은 사람에게 ‘이제는 세상에 한번 나가 네 할아버지 할머니 대신 세상 할머니 할아버지를 사랑할 수 있느냐?’ 할 때 ‘그렇습니다.’ 한다면 세계를 구할 수 있는 것입니다. (130-273,1984.2.5)....

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatur?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address

Bayangol District
Ulaanbaatur
976