Эм зүйч Сугараа

Эм зүйч Сугараа

Share

Эмийн зөв хэрэглээ, эрүүл мэндийн боловсролыг энгийнээр тайлбарлах- Эм зүйч Сугараа

15/06/2026

Жирэмсний үед витамин шууд ууж болох уу? 🤰💊
"Жирэмсэн болсон тул олон витамин ууна", "Найзынхаа ууж байгааг дагаад уучихъя" гэх нь маш аюултай алдаа юм 🛑
Зарим витамины илүүдэл нь хэвлийд байгаа бяцхан ургийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг 😱❌
Витамин дур мэдэн уухын аюул:
• Витамин А илүүдэл ➡️ Урагт гажиг үүсгэх эрсдэлтэй ⚠️
• Витамин Д, Кальци хэт ихсэх ➡️ Хүүхдийн бөөр, судас гэмтэнэ
• Комплекс витамины замбараагүй хэрэглээ ➡️ Элэг, бөөрөнд ачаалал өгнө 📉
💡 Жирэмсний үе шатаар витаминыг зөв сонгох нь:
1️⃣ Эхний 3 сард ➡️ Фолийн хүчил (Мэдрэлийн гуурсны гажгаас сэргийлнэ) 🧠
2️⃣ Дунд 3 сард ➡️ Төмөр, Кальци (Цус багадалтаас сэргийлж, яс шүдийг дэмжинэ) 🦴3️⃣ Сүүлийн 3 сард ➡️ Витамин Д, Омега-3 (Хүүхдийн тархины хөгжил, жинд тусална) 👶
👩‍⚕️ Эм зүйчийн зөвлөгөө:Заавал цусаа шинжлүүлж, хяналтын эмчийн заавраар өөрт хэрэгцээтэй тунгаар ууж байгаарай. Бусдыг дагаж дур мэдэн ууж болохгүй шүү.
Эрүүл мэнддээ ухаалаг хандацгаая
✨Танд асуух зүйл байвал Comment хэсэгт үлдээгээрэй! 👇 #эмзүйчсугараа #жирэмсэнээжүүдэдзөвлөгөө #жирэмснийвитамин #эрүүлмэнд #зөвхэрэглээ

15/06/2026

Жирэмсэн үед ханиадны эм, өвдөлт намдаах эмийг шууд ууж болох уу?
🤰⚠️"Бие өвдөөд байна, зүгээр биз" гээд урьд нь уудаг байсан эмээ шууд уух нь маш аюултай алдаа юм
🛑Учир нь таны уусан эм бүр ихэсээр дамжин, хэвлийд байгаа бяцхан ургийн хөгжилд шууд нөлөөлдөг 😱
❌ Дур мэдэн эм хэрэглэхийн аюул:•
Антибиотик ➡️ Ургийн өсөлтийг саатуулна 🛑• Ибупрофен ➡️ Ургийн зүрх судас, цусанд сөрөг нөлөөтэй
💊🩺• Ханиадны олон найрлагат сироп ➡️ Урагт гажиг үүсгэх эрсдэлтэй
⚠️• Буруу эм хэрэглэх ➡️ Дутуу төрөх
📉💡 Эм зүйчийн зөвлөгөө:
Заавал хяналтын эмчээсээ асууж, зөвшөөрөл авах
🩺Зайлшгүй үед хамгийн аюулгүй Парацетамолыг эмчийн заасан тунгаар уух
💊Эмийн сангаас эм авахдаа "Жирэмсэн" гэдгээ эм зүйчид заавал урьдчилж сануулах 👩‍⚕️
Эрүүл мэнддээ ухаалаг хандацгаая ✨
Танд асуух зүйл байвал Comment хэсэгт үлдээгээрэй! 👇 #эмзүйчсугараа #жирэмсэнээжүүдэдзөвлөгөө #жирэмсэнүеийнэм #эрүүлмэнд #зөвхэрэглээ

Photos from Эм зүйч Сугараа's post 15/06/2026

Өвдөг, үе мөчний витаминыг хэрхэн зөв сонгож, хэрэглэх вэ? 🦴💊
Нас ахих тусам, эсвэл спортоор хичээллэх, илүүдэл жингээс шалтгаалж өвдөг, нуруу, үе мөчний мөгөөрс элгэдэж өвдөлт үүсдэг. Энэ үед бид мөгөөрс сэргээх, үений шингэн нөхөх зорилгоор Глюкозамин (Glucosamine) болон Хондроитин (Chondroitin) хэрэглэдэг.
Эмийн сангаас Глюкозамин авах үед хайрцаг дээр нь "Sulfate" эсвэл "Hydrochloride (HCl)" гэсэн хоёр өөр бичиг байдаг. Эдгээр нь хоёулаа үе мөчний эмчилгээнд хэрэглэгддэг ч өөр өөрийн гэсэн онцлогтой.
🧪 1. Глюкозамины 2 өөр хэлбэрийн онцлог:
Глюкозамин Сульфат (Sulfate): Найрлага дахь хүхэр нь мөгөөрсний уян хатан чанарыг хариуцдаг уураг нийлэгжихэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Үе мөчний архаг өвдөлт, элэгдлийг бууруулахад олон улсад хамгийн өргөн хэрэглэгддэг хэлбэр юм.
Глюкозамин Хлорид (Hydrochloride): Сульфат хэлбэрээ бодвол нэг капсулд агуулагдах цэвэр глюкозамины тун нь илүү өндөр байдаг. Түүнчлэн далайн гаралтай хавч, сам хорхойноос харшилтай хүмүүст ургамлын гаралтай хлорид хэлбэр нь илүү тохиромжтой бөгөөд аюулгүй байдаг байна.
🍽️ 2. Ходоод хамгаалах ба уух цаг:
Глюкозамин нь ходоодны салстыг цочроох магадлал өндөр байдаг тул хэзээ ч өлөн үедээ ууж болохгүй. Өглөө, өдөр, оройн хоолны дараа шууд уух нь хамгийн аюулгүй. Насанд хүрсэн хүний өдрийн тун нь 1500мг байдаг бөгөөд үүнийг нэг дор уухаас илүү өдөрт 3 хувааж уувал шингэц нь илүү сайн байна.
🚨 ЧУХАЛ САНАМЖ:
Глюкозамин нь амино-сахар (amino-sugar) тул цусан дахь глюкозын хэмжээ, инсулины эсэргүүцэлд нөлөөлөх магадлалтай. Тиймээс чихрийн шижинтэй буюу сахарын өвчтэй хүмүүс үе мөчөө эмчилнэ гээд дур мэдэн ууж болохгүй, заавал эмчийн заавраар тунг нь тааруулах ёстойг анхаарна уу.
Үе мөчөө эрүүл, уян хатан байлгаж, зөв витаминыг зөв цагт нь ууцгаая!
Энэхүү хэрэгтэй mэдээллийг аав ээж, гэр бүлийнхэндээ Share хийж, хэрэгтэй үедээ харахын тулд Save хийж аваарай. ✨
#үемөч #глюкозамин #хондроитин #мөгөөрсөнбагц #өвдөгнийөвдөлт #эрүүлмэнд #зөвхэрэглээ #аминдэм

Photos from Эм зүйч Сугараа's post 15/06/2026

Үсээ дээрээс нь биш, үндсээс нь тэтгэе! 💇‍♀️🌱
Намар, хаврын улиралд эсвэл стресс, хоолны дэглэмээс шалтгаалж үс маш ихээр унах тохиолдол гардаг. Бид үнэтэй шампунь, маск хэрэглээд ч үр дүн өгөхгүй байгаа бол асуудал таны бие дотор, амин дэмийн дутагдалд байна гэсэн үг.
Үс уналтыг зогсоож, өтгөрүүлж ургахад туслах
ТОП 3 амин дэмийг танилцуулж байна:
🧬 1. Биотин (Витамин В7) – Үсний уураг
Үсний уян хатан чанарыг сайжруулж, шинээр үс ургах үйл явцыг хурдасгадаг. Бусад В-ийн төрлийн витаминуудын адил хоолыг энерги болгодог тул өглөө уухад хамгийн тохиромжтой.
💎 2. Цайр (Zinc) – Тэнцвэржүүлэгч
Цайр нь үсний эд эсийг нөхөн төлжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Анхаарах зүйл: Цайрыг хоосон ходоодонд уувал дотор муухайрах, ходоод өвдөх сөрөг нөлөөтэй тул заавал өдрийн хоолныхоо дараа ууж хэвшээрэй.
🩸 3. Төмөр (Iron) – Тэжээгч
Хүний биед төмөр дутагдахад цусны улаан эсүүд үсний уутанцарт хангалттай хүчилтөрөгч, тэжээл хүргэж чадахаа байдаг. Үүнээс болж үс амьгүй болж, амархан унадаг. Төмрийг өглөө өлөн үедээ уувал шимэгдэлт нь хамгийн өндөр байна.Үсээ эрүүл, өтгөн, торгомсог байлгахын тулд зөв амин дэмийг, зөв цагт нь ууцгаая!
✨Энэхүү хэрэгтэй мэдээллийг үс уналтаас болж санаа зовж буй найздаа Share хийж илгээгээрэй! ❤️
#үсуналт #биотин #цайр #төмөр #үсарчилгаа #эрүүлмэнд #зөвхэрэглээ #витамин

Photos from Эм зүйч Сугараа's post 15/06/2026

Арьсаа гаднаас нь биш, дотроос нь чийгшүүлж залуужуулъя! 💧үүнээс илүү үр дүнтэй хослол гэж үгүй
Бид арьсаа гоё болгохын тулд үнэтэй серум, тос гаднаас нь зөндөө түрхдэг. Гэвч арьсны эрүүл, толигор байдлын суурь нь дотоод чийгшил байдаг бөгөөд үүнийг ууж хэрэглэх амин дэмээр нөхөх нь хамаагүй урт хугацааны үр дүн өгдөг.
Өнөөдөр арьс арчилгааны дэлхийн чиг хандлага болж буй Гиалуроны хүчил болон Витамин С-ийн хослолын тухай мэдээллийг хүргэж байна.
💧 1. Гиалуроны хүчил гэж юу вэ?Энэ нь хүний биед байгалиасаа байдаг, усыг өөртөө соронзон мэт татдаг бодис юм. Нас ахих тусам бидний бие үүнийг үйлдвэрлэх нь багасдаг учраас арьс хуурайшиж, уян хатан чанараа алдаж, үрчлээтэж эхэлдэг. Ууж хэрэглэснээр арьсыг дотроос нь "пүнтэйсэн" гоё чийглэг болгоно.
🍊 2. Витамин С ямар үүрэгтэй вэ?Хүчтэй антиоксидант тул арьсыг хөгшрөлтөөс хамгаалахаас гадна, гиалуроны хүчлийг биед илүү сайн шингэж, идэвхтэй ажиллахад нь тусалдаг хамгийн шилдэг түнш юм.
🚨 Эм зүйчийн санамж:
Гиалуроны хүчил ууж байгаа үед ус маш сайн уух хэрэгтэй! Хэрэв та өдөрт хангалттай ус уухгүй бол уусан гиалуроны хүчил чинь арьсны гүнээс усыг татаж, арьсыг улам хуурайшуулах сөрөг нөлөө үзүүлж магадгүй. Тиймээс өдөрт 2 лирээс дээш ус уухаа мартаж болохгүй шүү.
Энэхүү постыг арьс арчилгаандаа анхаардаг найздаа Share хийж, дараа үзэхийн тулд Save хийгээрэй! ✨
#арьсарчилгаа #гиалуроныхүчил #витаминс #гоосайхан #эрүүлмэнд #зөвхэрэглээ #дотоодчийгшил

Photos from Эм зүйч Сугараа's post 15/06/2026

Коллаген уухаас өмнө үүнийг заавал мэдэж аваарай! 💖✨
Охид бүсгүйчүүд маань арьсаа залуугаар нь хадгалах, үс хумсаа чангалах гээд коллаген маш их уудаг болсон. Гэвч уух дүрмээ мэдэхгүйгээс болоод ямар ч үр дүн үзэхгүй, мөнгөө дэмий үрэх тохиолдол их байна.
❌ Хамгийн түгээмэл алдаа: Коллагеныг хоолны дараа шууд уух, эсвэл халуун зүйлд найруулж уух. Энэ үед коллагены бүтэц алдагдаж, биед шимэгдэх хувь нь маш багасдаг.
💡 Эм зүйчийн зөвлөгөө:
1️⃣ Ходоод хоосон байх үед уух: Өглөө боссон даруйдаа эсвэл орой унтахын өмнө (оройн хоолноос 2 цагийн дараа) уувал ходоодны хүчил коллагены амин хүчлүүдийг хамгийн хурдан задлаж, арьсанд тань хүргэнэ.
2️⃣ Витамин С-ээр дэмжих: Витамин С нь коллагеныг биед шингэхэд "хурдасгуур" болж өгдөг. Коллаген сонгохдоо найрлагад нь Витамин С байгаа эсэхийг заавал шалгаарай.
3️⃣ Шошго унших: Арьсандаа зориулж ууж байгаа бол шошгон дээр нь "Type 1 & 3" болон "Hydrolyzed" гэсэн бичиг байгааг хараарай. Үе мөчний коллаген огт өөр байдаг шүү.
Та одоо ямар коллаген ууж байна вэ?
Тунг нь зөв ууж байгаа эсэхээ мэдмээр байвал Comment хэсэгт витаминыхаа нэрийг үлдээгээрэй, эм зүйч нь тусалъя! 👇 #эмзүйчсугараа #коллаген #арьсарчилгаа #гоосайхан #витаминс #эрүүлмэнд #зөвхэрэглээ

15/06/2026

Д витамин ихэдвэл хүүхдийг хордуулдаг уу? 👶⚠️
"Манай хүүхдийн шүд нь цухуйхгүй байна, Д витаминыг нь ихэсгэчихье", "Д витамин дархлаа дэмждэг тул өндөр тунгаар өгье" гэсэн яриа ээжүүдийн дунд маш их байдаг. Гэвч энэ нь маш аюултай алдаа юм.
🛑 Д витамины илүүдэл яагаад аюултай вэ?
Витамин Д нь тосонд уусдаг тул биеэс амархан гадагшилдаггүй, элэг болон өөхөн эдэд хуримтлагддаг. Тун нь хэтэрвэл цусан дахь кальцийн хэмжээг хэт ихэсгэж, хүүхдийн бөөр, судсыг гэмтээж эхэлдэг байна.
Хүүхдэд Д витамин ихэдсэнийг илтгэх шинж тэмдгүүд:
Хүүхэд шалтгаангүйгээр хөхөө хөхөхгүй байх, хоолонд дургүйцэх
Ойр ойрхон бөөлжих, суулгах эсвэл өтгөн хатах
Маш их цангаж, ойр ойрхон шээх
Уцаарлаж, нойрондоо муудах
💡 Эм зүйчийн зөвлөгөө:
Хүүхдэдээ урьдчилан сэргийлэх тунгаар (өдөрт 400-800 IU) өгч байгаа бол аюулгүй. Харин хүүхдийн Д витамин дутагдалтай байна гэж бодож байвал өндөр тунтай эм уулгахаасаа өмнө заавал цусыг нь шинжлүүлж, эмчийн заавраар тунг нь тогтоолгоорой.Эрүүл мэнддээ ухаалаг хандацгаая.
Танд асуух зүйл байвал Comment хэсэгт үлдээгээрэй! 👇 #эмзүйчсугараа #ээжүүдэдзөвлөгөө #хүүхдийнэрүүлмэнд #витаминд #эрүүлмэнд #зөвхэрэглээ

15/06/2026

Антибиотик ууж буй хүүхдэд ашигтай бактерийг хэзээ өгөх вэ? 💊🦠
Хүүхэд өвдөөд антибиотик уух үед гэдэс нь хямарч, суулгах тохиолдол маш их байдаг. Үүнээс сэргийлж ээжүүд пробиотик буюу ашигтай бактери хамт өгдөг нь маш зөв. Гэхдээ ХЭЗЭЭ өгөх вэ гэдэг дээр том алдаа гаргадаг.
❌ Буруу хэрэглээ: Антибиотик болон ашигтай бактерийг нэг дор, эсвэл дараалуулаад шууд өгөх. Энэ үед антибиотик нь ходоодонд орсон сайн бактериудыг шууд устгаж, ямар ч үр дүнгүй болгодог.
💡 Эм зүйчийн зөвлөгөө буюу 2 цагийн дүрэм:
1️⃣ Антибиотик уулгаснаас хойш багадаа 2 цагийн дараа ашигтай бактерийг өгнө. (Энэ хугацаанд эм ходоодноос цааш шингэж өнгөрсөн байдаг).
2️⃣ Антибиотик уух курс эмчилгээ дууссаны дараа ч хүүхдийн гэдэсний микрофлор бүрэн сэргэтэл ашигтай бактерийг дахин 7-14 хоног тасралтгүй уулгаарай.
3️⃣ Хүүхдийн дархлааны 70% нь гэдсэнд байдаг тул гэдсийг нь хамгаалах нь хамгийн чухал шүү.
Энэхүү хэрэгтэй зөвлөгөөг бусад ээжүүддээ тус болох үүднээс Share хийж, хэрэгтэй үедээ харахын тулд Save хийж аваарай! ❤️
#эмзүйчсугараа #ээжүүдэдзөвлөгөө #хүүхдийнэрүүлмэнд #антибиотик #пробиотик #ашигтайбактери #гэдэснийэрүүлмэнд

15/06/2026

Хүүхдийн халууны эмийг халбагаар биш, жингээр нь өгөөрэй! 👶🌡️
Хүүхэд халуурах үед аав ээжүүд сандарсандаа халууны эмийг буруу тунгаар өгөх тохиолдол маш их гардаг.
🛑 Хамгийн том алдаа: Насаар нь бодох
Эмийн хайрцаг дээр "2-3 насанд 5мл" гэж бичсэн байдаг нь зөвхөн дундаж баримжаа юм. Хэрэв таны хүүхэд үеийнхнээсээ жин багатай эсвэл илүү жинтэй бол энэ тун буруудна. Тун багадвал халуун нь буухгүй таныг сандаргана, тун хэтэрвэл хүүхдийн эмзэг элэг, бөөрөнд ачаалал өгнө.
💡 Эм зүйчийн зөвлөгөө:
1️⃣ Хүүхдийнхээ одоогийн яг байгаа жинг заавал мэддэг байх.
2️⃣ Халууны эмийг авахдаа эм зүйчээс "Манай хүүхэд Х кг жинтэй, хэдэн мл-ээр өгөх вэ?" гэж заавал асууж, тэмдэглэж аваарай.
3️⃣ Гэрийн цайны халбагаар хэзээ ч бүү өг. Зориулалтын хэмжээстэй тариур (шприц) хэрэглэж сураарай.
Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө энэхүү постерийг гэр бүлийнхээ чат групп рүү Share хийж, хэрэгтэй үедээ харахын тулд Save хийгээд аваарай. ❤️
#эмзүйчсугараа #хүүхдийнэрүүлмэнд #халууныэм #зөвтуг #ээжүүдэдзөвлөгөө

Photos from Эм зүйч Сугараа's post 15/06/2026

Витаминаа үр дүнгүй уухаа зогсооцгооё! 🛑
Цус багадалтаас болоод төмрийн бэлдмэл ууж байгаа ч үр дүн өгөхгүй байна уу? Тэгвэл та уух цаг болон хослолоо буруу сонгосон байж магадгүй.
⚠️ ТӨМӨР + КОФЕ/ЦАЙ: Кофенд агуулагдах полифенол, танин зэрэг бодисууд төмөртэй нэгдэж, биед шимэгдэх боломжгүй хүнд нэгдэл үүсгэдэг.
⚠️ ТӨМӨР + КАЛЬЦИ: Эдгээр эрдэс бодисууд нь ходоод, гэдсэнд нэг ижил "хаалгаар" шимэгддэг тул Кальци нь Төмрийгөө шахаад өөрөө түрүүлж шимэгдчихдэг.
💡 Эм зүйчийн зөвлөгөө:Төмрийг өглөө өлөн үедээ Витамин С-тэй хамт уувал хамгийн сайн шимэгдэнэ. Харин кофе болон кальцийг багадаа 2-4 цагийн зайтай хэрэглээрэй.Энэхүү мэдээллийг одоо яг витамин ууж байгаа найздаа Share хийж илгээгээрэй!
✨ #эмзүйчсугараа #эрүүлмэнд #витамин #төмрийнбэлдмэл #зөвхэрэглээ

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00