Нүүдэл Стратеги - Nuudel Strategy

Нүүдэл Стратеги - Nuudel Strategy Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Нүүдэл Стратеги - Nuudel Strategy, Education, Ulaanbaatar.

Таны бизнесийн өсөлтийг юу саатуулж байна вэ? 🔍
AI, ур чадвар, туршлагаа орлого болгохыг хүсэж байна уу?🚀

СИСТЕМТЭЙ БИЗНЕС ӨСӨЛТ

AI эринд орлого, бизнес, систем бүтээх нүүдэлчний стратеги

👇 Эндээс эхэл:
facebook.com/groups/nuudel.caravan Орчин үеийн бизнес
технологид тулгуурласан,
үүсгэн байгуулагчаасаа бага хамааралтай,
хурдан томорч чаддаг байх ёстой.

👉 Энд бид:
• Бизнесийн систем ба стратеги
• AI-г бизнесэд ашиглах бодит жишээ
• Сэтгэлгээ ба чиглэл
• Мини кемп, сургалт, арга хэмжээ

👉 Туршлага солилцож, дагаж, сурч, хэрэгжүүлнэ.

18/07/2026

AI-г зөв ашиглавал жижиг бизнес ч том брэнд шиг харагдаж чадна.

Энэхүү REEL бол манай хийж буй бодит төслийн нэг жишээ.

🎯 Зорилго:

* Скролл зогсоох
* Сэтгэгдэл үүсгэх
* Organic reach нэмэх
* Брэндийг илүү дурсамжтай болгох

Энэ бичлэгийг:
AI хэрэгслүүд + маркетингийн стратеги + storytelling-ийг хослуулан бүтээсэн.

Зөв стратегитай AI л үр дүн авчирдаг.

Хэрэв та өөрийн бизнесээ AI ашиглан өсгөхийг хүсэж байвал Нүүдэл Стратегийг дагаарай.

Монголчуудын ДЕСПИНА ХАТАНAI ашиглан, түүхэн эх сурвалжаас сэдэвлэн Мария Палайологинагийн уран сайхны дүрийг бүтээлээ.Т...
11/07/2026

Монголчуудын ДЕСПИНА ХАТАН

AI ашиглан, түүхэн эх сурвалжаас сэдэвлэн Мария Палайологинагийн уран сайхны дүрийг бүтээлээ.

Тэр бол Византийн эзэн хаан VIII Михаилын гэрлэлтээс гадуур төрсөн охин байв.

1265 онд хоёр их гүрний холбоог бататгахын тулд түүнийг Хүлэгү хаантай гэрлүүлэхээр Константинополиос (Odoogiin Istanbul) алс дорно зүгт үджээ.

Гэвч Марияг замд явах зуур Хүлэгү хаан нас барсан байлаа.

Түүний аялал тэнд дууссангүй.

Мария Хүлэгү хааны хүү, Монголын Ил хаант улсын захирагч Абага хааны хатан болж, харийн ордонд өөрийн итгэл үнэмшил, нэр төрөө хадгалан амьдарчээ.

Монголчууд түүнийг

ДЕСПИНА ХАТАН

хэмээн хүндэтгэн дууддаг байв.

Абага хааныг нас барсны дараа Мария Константинопольд эргэн ирж, ордны амьдралаас татгалзан Мелания нэртэй гэлэнмаа болжээ.

Тэр сүм хийдийг сэргээн, амьдралынхаа үлдсэн хугацааг шашин, буяны үйлд зориулсан байна.

Өнөөдөр Истанбулын Фенер дүүрэгт орших

“Монголчуудын Гэгээн Мариагийн сүм”

түүний ер бусын амьдралын дурсгалыг хадгалсаар байна.

Византийн эзэн хааны охин.
Монголын Ил хаан Абагагийн хатан.
Хоёр ертөнцийг холбосон эмэгтэй.

Дараагийн удаа — Мария Монгол бүжгээр мэндчилнэ!

10/07/2026

AI бол зөвхөн бизнесийн хэрэгсэл биш, түүх, өв соёл, бахархлаа шинэ хэлээр амилуулах боломж юм.

Баруунд "Монголчуудын хатан” хэмээн алдаршсан
Мария Палайологинагийн Наадмын мэндчилгээг хүлээн авна уу.
AI Creative by:
Нүүдэл Стратеги - Nuudel Strategy

10/07/2026

Нүүдэл Стратеги багийнхан Наадмын босгон дээр
“Монголчуудын гүнж” хэмээн яригддаг Византийн хааны охин Мария Палайологинаг AI-ийн хүчээр та бүхэнд танилцуулж байна.

Мария бол зөвхөн нэг түүхэн нэр биш.
Тэр бол Византын, Монголын эзэнт гүрний түүхийг холбосон сонирхолтой дүр юм.

AI-ийн тусламжтайгаар бид түүхээ шинэ хэлбэрээр амилуулж,
мартагдсан дүрүүд, сэтгэлгээ, өв соёлоо өнөөдрийн хэлээр дахин ярьж эхэлж байна.

Хэрвээ та Марияг илүү таньж,
түүнээс Монголчуудын түүх, сэтгэлгээ, бахархлын
тухай сонсохыг хүсвэл
энэ хуудсаа дагаарай.

Та бүхэн агуу түүхээрээ бахархаж,
дэнж хотойтол сайхан наадаарай!

#НүүдэлСтратеги #МарияПалайологина

25/06/2026

AI-д итгэх үү, эсвэл байгууллагын ажилтанд уу?

Истанбулд Grok-оос:

"M11 метро одоо ажиллаж байна уу?" гэж асуув.

Grok:
👉 "Ажиллаж байгаа. Гэхдээ засвараас болоод орой 8 хүртэл явж байна."

Дараа нь:

"Энэ мэдээллийг хаанаас баталгаажуулах вэ?" гэж асуухад,

Grok:
👉 "153 руу залга. Эсвэл ....дугаар руу холбогд."

Би 153 руу залгатал:

👉 "Энэ шугамыг Туркийн Төмөр Зам хариуцдаг" гэв.

Төмөр зам руу залгав.

👉 "Метро ажиллахгүй байгаа" гэв.

Ингээд би автобус + таксигаар дамжин хүнээ гаргаж өгөв.

Харин буцаж явахдаа хартал...

🚇 Метро ажиллаж байв!

Миний гаргасан алдаа юу байсан бэ?

❌ AI-аас зөвхөн хариулт авч зогссон.

✅ Харин:

"Энэ мэдээлэл яг ямар албан ёсны эх сурвалж дээр үндэслэсэн бэ? Линкийг нь өг."

гэж асуух ёстой байжээ.

AI бол гайхалтай туслагч.

Гэхдээ бодит ертөнцөд:

Итгэ. Гэхдээ шалга!

AI-г зөв ашиглаж цаг, мөнгөө хэмнэх, мөн AI-г орлого, бизнесийн боломж болгох бодит туршлага, стратегиудыг авахыг хүсвэл энэ хуудсыг дагаарай.

#ХиймэлОюун #Истанбул

12/06/2026

Истанбул хотноо болж буй World EF арга хэмжээ, үзэсгэлэнд оролцож байна.

Эндээс харахад AI-ийг бизнесийн хэрэглээ талаас нь авч үзвэл биднээс нэг их тасраад явчихсан зүйл алга аа.

Харин AI-г ашиглан орлого бий болгож, бизнесээ өсгөж байгаа олон арван бодит жишээ харж байна.

Маргааш орой буюу 6 сарын 13-нд, УБ-ын цагаар 21:00 цагаас энэ улирлын сүүлийн “Бизнесийн ГАЛ” ( #4)-аа зохион байгуулах гэж байна.

Энэ удаа:
✅ AI-аар орлого олох боломжууд
✅ Бодит бизнесийн жишээнүүд
✅ Бизнесээ өсгөх шинэ чиглэлүүдийн талаар ярилцана.

Оролцох хүсэлтэй бол доор “3” гэж бичээрэй.

Тэнд Уулзацгаая.

11/06/2026

Цахим худалдаа(еСommerce) ба AI ертөнцөд шинэлэг юу болж байна гэдгийг сонирхохоор Станбул Worldef-d ирлээ.

Удахгүй энэ хуудсаараа сонин содон мэдээлэл хуваалцана.

09/06/2026

🔥 AI ЭРИНД ОРЛОГО БА БИЗНЕС ӨСӨЛТ
Чиглэл, санал, маркетинг, систем

AI-аар гоё зураг бүтээх нэг хэрэг.

Харин санаагаа дүрслэн харуулж, түүнийгээ бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ, орлогын боломж болгон хөгжүүлэх нь өөр хэрэг.

Энэ богино бичлэгт бид Монгол гэрийн санаа болон хувцасны хээг AI-аар хэрхэн дүрслэн харуулж, эцсийн бүтээгдэхүүн бүтээхэд ашигласнаа хуваалцлаа.

AI өөрөө орлого биш. Харин:

👉 зөв санаа
👉 бодит хэрэгцээ
👉 бүтээгдэхүүн, үйлчилгээ
👉 маркетинг
👉 борлуулалт
👉 систем

гэсэн хэсгүүдтэй зөв холбогдсон үед орлого бүтээх хүчирхэг хөшүүрэг болж чадна.

Өнөө оройн “Бизнесийн ГАЛ”-аар бид:

✅ Ур чадвар, туршлагаа орлого болгох боломж
✅ AI-аар бүтээгдэхүүн, контент бүтээх
✅ Дижитал бүтээгдэхүүн, онлайн үйлчилгээ хөгжүүлэх
✅ Маркетинг ба борлуулалтыг системтэй холбох
✅ Одоо байгаа бизнесээ өсгөхөд AI ашиглах
✅ Бодит орлого олж буй хүмүүсийн жишээ

зэрэг сэдвийг ярилцана.

📅 2026 оны 6 сарын 13
🕘 Оройн 21:00 цагаас
🌏 Улаанбаатарын цагаар

Хэрэв та:

✔️ ур чадвараа орлого болгох
✔️ шинэ орлогын эх үүсвэр бий болгох
✔️ бизнесээ системтэй өсгөх
✔️ AI-г бодит ажилдаа ашиглах

хүсэлтэй бол өнөө орой цагаасаа хоцролгүй оролцоорой.

🔥 БИЗНЕСИЙН ГАЛ
Мэдээлэл → Ойлголт → Хэрэгжилт → Орлого

31/05/2026

Энэ бол Нүүдэл Сэдгэлгээ амьд байгаагийн нотолгоо.
Жангарын магтаал хайлж буй хүүхдүүдээс бид нэг зүйлийг харж байна: өв соёл бол өнгөрсөн биш, харин ирээдүй бүтээх стратегийн үндэс юм.
Нүүдэл соёл → Нүүдэл сэдгэлгээ → Нүүдэл стратеги → Орчин үеийн өсөлт

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нүүдэл Стратеги - Nuudel Strategy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share