Чадварлаг хамт олонтой хамтран ажиллаж байгаадаа баяртай байна 😍
Bolormaa Academy
Таны багийг хөгжүүлэх мэргэжлийн сургалт, ОУ эрхтэй сургагч багш � Харилцаа | Борлуулалт | Манлайлал
06/07/2026
Сургалт амжилттай үргэлжлэж байна ✌️
REMAX 100% in Mongolia агентуудад зориулсан “Амжилттай Борлуулагчийн хөтөлбөр” үргэлжлэж байна. Байнга өөрсдийгөө хөгжүүлж, олон олон амжилттай борлуулалт хийдэг чадварлаг хамт олонд сургалт орж байгаадаа баяртай байна. Бүгдэд нь амжилт хүсье 🙂
Хүндэтгэсэн:
Bolormaa Academy
02/07/2026
🎓 Үйлчилгээний ажилтны сэтгэл зүйн сургалт
Инээмсэглэл бол зүгээр л инээмсэглэл биш — энэ бол сэтгэл зүй.
Судалгаагаар харилцагчтай ажилладаг ажилтнуудын дийлэнх нь өдөр бүр “албадан инээмсэглэл”-тэй ажилладаг бөгөөд энэ нь удаан хугацаанд тэднийг сэтгэл санааны хувьд шавхаж, ажлаас гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг тогтоожээ.
Мөн үйлчлүүлэгч ч гэсэн энэ ялгааг — жинхэнэ, хуурмаг хандлагыг — мэдрэмжийн түвшинд ялгадаг.
Bolormaa Academy-гийн сургалтаар ажилтнууд юу сурах вэ:
🔹 Стресстэй, бухимдсан харилцагчтай тайван, мэргэжлийн түвшинд харьцах арга
🔹 “Дүр эсгэсэн” бус жинхэнэ эерэг харилцаа тогтоох дадал (deep acting)
🔹 Сэтгэл хөдлөлөө удирдах, ажлын шаталтаас (burnout) урьдчилан сэргийлэх ур чадвар
🔹 Багийн дотоод харилцаа, дэмжлэгийг бэхжүүлэх зарчим
Хэнд зориулагдсан: харилцагчтай шууд харьцдаг бүх төрлийн ажилтан — худалдагч, ресепшн, дэлгүүр, банк, зочид буудал, дуудлагын төв гэх мэт.
Ажилтны сэтгэл ханамж өндөр байх тусам үйлчилгээний чанар, харилцагчийн итгэл, компанийн нэр хүнд өснө. Энэ бол зардал биш — урт хугацааны хөрөнгө оруулалт.
📩 Байгууллагадаа зориулсан хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл холбогдоорой:
📞 9404-0468
✉️ [email protected]
#ҮйлчилгээнийСэтгэлЗүй #АжилтныХөгжил
30/06/2026
🌱 ӨСӨН ДЭВЖИХ СЭТГЭЛГЭЭ — Байгууллагын амжилтын түлхүүр
Стэнфордын их сургуулийн профессор Кэрол Двек (Carol Dweck) хийсэн судалгаагаар хүний сэтгэлгээг 2 ангилдаг:
🔹 Тогтсон сэтгэлгээ (Fixed Mindset) — “Чадвар бол төрөлхийн, өөрчлөгдөшгүй” гэж итгэдэг
🔹 Өсөн дэвжих сэтгэлгээ (Growth Mindset) — “Чадвар бол хичээл зүтгэл, сургалтаар хөгждөг” гэж итгэдэг
📊 Судалгаагаар өсөн дэвжих сэтгэлгээтэй ажилтнууд:
✅ Сорилт бэрхшээлийг хүлээж авах магадлал 47%-иар өндөр
✅ Шинэлэг санаа гаргах, эрсдэлд орохоос айдаггүй
✅ Багаар ажиллах, санал хүсэлт хүлээн авах чадвар сайжирдаг
✅ Бүтээмж, ажлын сэтгэл ханамж нэмэгддэг
💡 Бодит кейс: Microsoft компани Сатя Наделла Гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш “Know-it-all → Learn-it-all” буюу “бүгдийг мэддэг → бүгдийг сурахыг хичээдэг” соёл руу шилжсэнээр компанийн зах зээлийн үнэлгээ хэд дахин өссөн нь дэлхий нийтэд алдартай жишээ юм.
🎯 Bolormaa Academy танай байгууллагын ажилтнуудад зориулсан “Өсөн дэвжих сэтгэлгээ” сургалтаараа:
• Тогтсон сэтгэлгээний хязгаарлалтаа таних
• Бэрхшээлийг боломж болгон харах дадал
• Багийн дотоод харилцаа, инноваци дэмжих орчныг бүрдүүлэх аргуудыг практик дасгал, кейс судалгаагаар дамжуулан зааж сургана.
📩 Холбоо барих: ☎ 9404-0468
✉ [email protected]
#ӨсөнДэвжихСэтгэлгээ #БайгууллагынСургалт #ХөгжлийнТренинг
26/06/2026
Сургалт амжилттай 🙂
Аксис капитал ББСБ -ийн ажилтнуудад зориулсан “Харилцагчийн үйлчилгээ” сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Эерэг, эрч хүчтэй, чадварлаг хамт олонд сургалт орсондоо баяртай байна. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье ✌️
Хүндэтгэсэн:
Bolormaa Academy
24/06/2026
“Утсаар Харилцах Урлаг” сургалт 🎓
🔑 Утсаар харилцахад дуу хоолой - БҮХ ЮМ
Харилцаа судлаач Альберт Мехрабианы судалгаагаар хүмүүс хоорондын харилцаанд:
— 7% нь үг
— 38% нь дуу хоолойн өнгө, аялгуу
— 55% нь биеийн хэл
эзэлдэг гэж тооцоолсон байдаг. Утсаар ярихад биеийн хэл харагдахгүй тул дуу хоолойн өнгө, хурд бараг бүх “анхны төрхий”-г тодорхойлно.
📋 6 АЛХАМТ БЭЛТГЭЛ
1️⃣ Дуу хоолойн өнгө, хурд, хэмнэл
2️⃣ Утасны дуудлага авах стандарт
3️⃣ Хэцүү дуудлагатай ажиллах текник
4️⃣ Мэдээлэл зөв авах, өгөх, дамжуулах
5️⃣ Дуудлагыг зөв хаах
6️⃣ Дадлага
💡 Эдгээр ур чадвар танай ажилтнуудад хэрэгтэй бол бидэнтэй холбогдоорой
Утас: 94040468
И-мэйл: [email protected]
#Утсанхарилцаа #Утсаархарилцахурлаг #Харилцаанысургалт #Байгууллагынсургалт
22/06/2026
🤝 Бид бүгд өөр өөр, гэхдээ нэг зорилгоор нэгдэж чадна
Bolormaa Academy-н дараагийн санал болгох сургалт нь “Олон талт ялгаатай байдлыг” хүлээн зөвшөөрч, хүндэтгэх, мөн ажлын байр, нийгмийн орчинд бүгдэд тэгш боломж олгох тухай.
Хэн нэгнийг ойлгох нь үргэлж амар биш, гэхдээ суралцаж болно. Бидэнтэй нэгдээрэй!
📌 Танай байгууллагад дээрх сургалт хэрэгтэй бол бидэнтэй холбогдоорой:
📞 9404-0468
✉️ [email protected]
19/06/2026
Сургалт амжилттай ✌️
НЬЮ ПРОГРЕСС ГРУПП -ийн Дунд шатны удирдлагуудад “Facilitation -ийн арга текникүүд” сургалт орлоо 🙂
Баг хамт олноо удирдах, хурал уулзалтыг үр дүнтэй хийх, цаашлаад бизнес төлөвлөгөө хийхдээ багийн гишүүдийн саналыг хэрхэн авах гээд олон олон аргуудыг практикаар туршиж, хамтдаа суралцлаа. Сургалтад идэвхтэй хамрагдсан та бүхний цаашдын ажилд амжилт хүсье 🙂
Хүндэтгэсэн: Bolormaa Academy
REMAX 100% in Mongolia өнөөдрийн сургалт амжилттай боллоо 😍
Хамтран ажиллахад таатай, эерэг хамт олонд баярлалаа ✌️
Click here to claim your Sponsored Listing.