09/06/2026
🎓✨ 2025–2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯР ✨🎓
🏆 Toya Хүүхэд Хөгжлийн Академийн Хэнтий салбарын хаврын элсэлтийн
🧮 Basic B (BB)
🧮 Elementary A (EA)
түвшнийг амжилттай төгссөн 16 сурагчдаа халуун баяр хүргэе!
🌱 Соробан сампин бол богино хугацааны сургалт биш, харин тэвчээр, сахилга бат, тууштай байдлыг шаарддаг хөгжлийн аялал юм.
Соробан сампингийн чадвар нэг түвшнээр хэмжигдэхгүй. Хүүхэд бүр тууштай хичээллэж, шат дараатай ахиснаар өөрийн боломжоо нээж, өндөр түвшний ур чадвар эзэмшдэг. Өнөөдрийн BB, EA түвшний төгсөгчид маань цаашид ч хичээл зүтгэлээ үргэлжлүүлэн, олон хүүхдийн мөрөөдөл болсон Grand Level хүртэл амжилттай суралцана гэдэгт итгэлтэй байна.
🏆 Grand Level-д хүрдэг хүүхдүүд бусдаас илүү авьяастайдаа биш, харин өдөр бүр бага багаар ахиж, хэзээ ч бууж өгөлгүй тууштай хичээллэсний үр дүнд хүрдэг. Өнөөдрийн төгсөгчид маань ч мөн энэ замналаа үргэлжлүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.
МӨН
🧩⚡ Speed Cube (Хурдны шоо)-ны ангийн
төгсөгч болсон 2 сурагчдаа баяр хүргэе!
Хүүхэд бүр өөрийн гэсэн хурдаар өсөж хөгждөг. Харин өнөөдрийн энэ амжилт бол тэдний хөдөлмөр, эцэг эхийн дэмжлэг, багш нарын уйгагүй зүтгэлийн хамтын үр дүн юм.
👏 Нийт төгсөгчдөдөө цаашдын сурлага, амьдралд нь өндөр амжилт хүсье.
🌱 Өнөөдрийн амжилт бол маргаашийн агуу мөрөөдлийн эхлэл.
📚☀️ Мөн 2026 оны зуны сургалтын бүртгэл үргэлжилж байна.
Хүүхдүүдийн маань амжилтын замнал тасралтгүй үргэлжилж,
зуны сургалт 6-р сарын 15-нд эхэлнэ.
👏 Хүүхэд бүрээрээ бахархаж байна.
👏 Эцэг эхчүүд болон дэмжин ажилласан бүх хүмүүстээ талархал илэрхийлье.
📍 TOYA Хүүхэд Хөгжлийн Академи – Хэнтий салбар
#ХэнтийСалбар #ТөгсөлтийнБаяр #ХүүхдийнХөгжил #Бахархал #АмжилтынЭхлэл 🎓🧮🧩🏆
09/06/2026
☀️🎓 ЗУНЫ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР – 2026 🎓☀️
Хүүхдийнхээ зуны амралтыг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсэж байна уу?
🧮 TOYA Хүүхэд Хөгжлийн Академи Соробан сампин
♟️ Шоо, шатар
📚 Гадаад хэл
гэсэн 3 чиглэлийн сургалтыг нэг дороос авах боломжтой!
✨ Хүүхэд тань:
🔹 Тооцоолох чадвараа хөгжүүлнэ
🔹 Логик сэтгэлгээ, төлөвлөлтөө сайжруулна
🔹 Анхаарал төвлөрөл, ой тогтоолтоо нэмэгдүүлнэ
🔹 Англи хэлний харилцааны чадвараа ахиулна
🔹 Найз нөхөдтэй болж, өөртөө итгэх итгэлтэй болно
👧👦 БАГЦ-1 (4–8 нас)
📅 06/15 – 07/10
👦👧 БАГЦ-2 (9–11 нас)
📅 06/15 – 07/10
🕘 Өглөөний болон үдээс хойших ангиудтай
📅 Ажлын 5 өдөр, өдөр бүр хичээллэнэ
🎯 Зуны сургалтын хөтөлбөрийн агуулга.
🧮 TOYA Хүүхэд Хөгжлийн Академи-н Соробан сампин хөтөлбөр
🟦🟥🟨
🟩🟧⬜ Mega Speed Cube хурдны шоо хөтөлбөр
♟️Хосе Рауль Капабланка "Chess Fundamentals" (Шатрын үндэс)
• Шатрын суурь ур чадварын сургалт
• Байрлалын шатрын сургалт
📍 Хаяг: Чингис цамхаг, Грийнфийлд академи
📞 Утас: 9999-4994
⚡ Суудал хязгаартай тул бүртгэлээ эрт баталгаажуулаарай!
#ЗуныХөтөлбөр2026 #Соробан #Шатар #ХурдныШоо #АнглиХэл #ХүүхдийнХөгжил #ОюуныХөгжил #ЛогикСэтгэлгээ
02/06/2026
🏆 Grand Level бол TOYA Соробан сампингийн сургалтын хамгийн дээд түвшин бөгөөд энэ түвшинд хүрсэн хүүхдүүд дараах онцгой чадваруудыг эзэмшсэн байдаг.
• Хурдан бодох чадвар
Олон оронтой тоонуудыг богино хугацаанд зөв бодож, шийдвэр гаргах чадвартай болсон байдаг.
• Төвлөрөл өндөртэй
Урт хугацаанд анхаарлаа төвлөрүүлж, даалгавраа тууштай гүйцэтгэх чадвар хөгжсөн байдаг.
• Ой тогтоолт сайжирсан
Тоо, дүрс, мэдээллийг хурдан хүлээн авч удаан хугацаанд санах чадвартай болдог.
• Логик сэтгэлгээ хөгжсөн
Асуудлыг задлан шинжилж, оновчтой шийдвэр гаргах чадвар нь бусад хичээлүүдэд ч эерэг нөлөө үзүүлдэг.
• Өөртөө итгэх итгэл нэмэгдсэн
Олон шатны шалгалтыг амжилттай давж, зорилгодоо хүрсэн туршлага нь өөртөө итгэх итгэлийг нь бэхжүүлдэг.
• Сахилга бат, тууштай зан төлөвшсөн
Grand Level-д хүрэхийн тулд олон жилийн турш тогтмол бэлтгэл хийдэг тул хариуцлага, тууштай байдал нь өндөр хөгжсөн байдаг.
• Төсөөлөн бодох чадвар хөгжсөн
Сампинг нүдэндээ төсөөлөн бодох (Mental Calculation) чадвар нь тархины хоёр талын хөгжлийг дэмждэг.
🌟 Grand Level бол зөвхөн математикийн чадварын баталгаа биш, харин тууштай хөдөлмөр, сахилга бат, оюуны хөгжлийн өндөр түвшний илэрхийлэл юм.
👏 2026 оны Grand Level төгсөгчдөдөө баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье
02/06/2026
🎓 *TOYA ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН АКАДЕМИ – ТҮВШНИЙ СИСТЕМ*
Соробан сампингийн сургалт нь дараах түвшнүүдээс бүрдэнэ:
1️⃣ Basic
2️⃣ Elementary A
3️⃣ Elementary B
4️⃣ Intermediate A
5️⃣ Intermediate B
6️⃣ Higher A
7️⃣ Higher B
8️⃣ Advance
9️⃣ Grand
📝 *Түвшин бүрийн төгсгөлд шалгалт авдаг.*
Шалгалтыг TOYA Хүүхэд хөгжлийн Academy-аас ирүүлсэн албан ёсны шалгалтын материалаар авч, суралцагчдыг үнэлэн тэнцсэн бол тухайн түвшнийг амжилттай эзэмшсэнд тооцож, *сертификат* гардуулдаг.
🎓🏆 *2026 ОНЫ GRAND LEVEL ТҮВШИН ТӨГСӨГЧИД*
Өнөөдөр бид TOYA Хүүхэд Хөгжлийн Академийн Соробан сампингийн сургалтын хамгийн дээд шат болох *Grand Level* түвшнийг амжилттай төгссөн суралцагчид
Grand Level нь олон жилийн хичээл зүтгэл, тууштай хөдөлмөр, тэвчээр, хурд болон нарийвчлалын үр дүн юм. Энэхүү түвшинд хүрнэ гэдэг нь зөвхөн тооцоолох чадвар төдийгүй өөртөө итгэх итгэл, сахилга бат, тууштай зан чанарыг төлөвшүүлсний илэрхийлэл билээ.
👏 Grand Level түвшнийг амжилттай төгссөн нийт суралцагчдадаа халуун баяр хүргэе!
01/06/2026
🥰Хайрт сурагчид, эрхэм эцэг эхчүүд, нийт Соробанчиддаа 6-р сарын 1-ний Эх Үрсийн Баяр, Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье!🥰
Та бүхний инээд хөөр, хүсэл мөрөөдөл бүхэн биелж, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байх болтугай. Соробан-р дамжуулан оюун ухаанаа хөгжүүлж, өөртөө итгэлтэй, бүтээлч ирээдүйн эзэд болон өсөн дэвжиж буй хүүхдүүдээрээ бид үргэлж бахархдаг.
Хүүхэд бүрийн нүдэнд гэрэл, зүрхэнд баяр хөөр, амьдралд нь амжилт бүтээл бялхаж байхыг хүсэн ерөөе.
Greenfield Academy & Soroban сампингийн нийт сурагчид, эцэг эхчүүддээ Эх Үрсийн Баярын мэнд хүргэе🥳🥳🥳🥳
01/06/2026
🔥✨ ХЭНТИЙД ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ТҮВШИН ЭХЭЛСЭН НЬ ✨🔥
Хэнтий аймагт хэрэгжүүлж буй боловсролын олон хөтөлбөрүүд дундаас
“Тояа хүүхдийн хөгжлийн академи”-ийг нэвтрүүлсэн нь бидний хамгийн том, хамгийн зөв хөрөнгө оруулалтуудын нэг байгааг тодоос тод харлаа.
Энэ бол зүгээр нэг сургалт биш.
Энэ бол хүүхдийн тархи, зан төлөв, сэтгэлгээний суурийг зөв чигт нь тавьж өгч байгаа систем юм. 🧠💛
📌 Бид зөвхөн хичээл заахгүй
📌 Бид зөвхөн мэдлэг өгөхгүй
Бид:
* Хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлнэ
* Анхаарал төвлөрөл, логик сэтгэлгээг дэмжинэ
* Өөртөө итгэх итгэлийг нь бий болгоно
* Ирээдүйн амжилтын суурийг тавина
Өнөөдөр би нэг зүйлийг маш тод ойлголоо:
👉 Хүүхдийн боловсролд хийсэн хөрөнгө оруулалт бол хамгийн урт хугацааны өгөөжтэй хөрөнгө оруулалт юм.
Хүүхэд бүрийн ахиц, өөрчлөлт, өсөлт бидний зөв зам дээр байгааг харуулж байна. 🌱
💡 Хэрвээ та хүүхдийнхээ ирээдүйг зүгээр нэг “сургууль” биш, харин “хөгжлийн систем”-ээр нь төсөөлж байгаа бол бид зөв замаар явж байна гэсэн үг.
📍 Greenfield Academy
💛 Ирээдүйг бид хамтдаа бүтээнэ.
Утас:9999-4994, 7787-8888