13/01/2026
ТӨСӨЛД СУУРИЛСАН СУРАЛЦАХУЙ...
“Төсөлд суурилсан суралцахуй” нь орчин үеийн боловсролын зөвхөн нэг арга барил биш, боловсролын үндсэн чиг хандлага болж байна.
21-р зуунд зөвхөн мэдээлэл цээжлэх бус, түүнийг амьдралд хэрхэн ашиглах чадвар хамгийн чухалд тооцогдох болсон. Мэдээллийг хэрэглэж өөрөө мэдлэг бүтээх үндсэн арга зүй бол “Төсөлд суурилсан суралцахуй” (Project-Based Learning буюу PBL) юм.
☝PBL яагаад дэлхий нийтийн боловсролын чиг хандлага болж байгааг ийн тайлбарлаж болно:
📌"Мэдлэгээс - Чадвар" руу шилжилт
🔹Уламжлалт сургалт нь "юуг мэдэх вэ?" гэдэгт анхаардаг бол PBL нь "мэддэг зүйлээрээ юу хийж чадах вэ?" гэдэгт төвлөрдөг.
🔹Шүүмжлэлт сэтгэлгээ: Суралцагчид бэлэн шийдэл олох биш, асуудлыг шийдэх гарцыг өөрсдөө эрэлхийлдэг.
🔹Хамтын ажиллагаа: Асуудлын шийдлийг олохын тулд төслийн багаар ажиллаж, нэгнийгээ сонсох, хамтран ажиллах чадварт суралцдаг.
📌Бодит амьдралтай холбогдох холбоос
🔹Орчин үеийн боловсрол нь ангиас гарч, бодит ертөнцтэй холбогдож суралцах, бүтээлчээр эрэл хайгуул хийх чадварыг төлөвшүүлдэг.
📌Технологийн интеграци
🔹Дижитал эрин үед мэдээлэл хаана ч нээлттэй байна. Багш мэдээлэл дамжуулагч биш, харин чиглүүлэгч (facilitator) байна. Суралцагчид технологи ашиглан судалгаа хийх, дата боловсруулах, төслийн үр дүнгээ танилцуулах (видео, нэмэлт, загвар гэх мэт) нь чиг хандлага болж байна.
📌Насан туршийн суралцахуй (Long-life Learning) - Суралцагч өөрөө асуултаа дэвшүүлж, судалгааны үр дүнгээ танилцуулдаг тул өөрийгөө удирдах, хариуцлага хүлээх, бие даан суралцах чадвар суудаг.
🔹Ажил олгогчид өнөөдөр "заавар хүлээдэг" биш, харин "бие даан суралцаж, асуудлыг шийдэж чаддаг" ажилтанг хайх болсон. PBL нь багаас нь бие даан судалгаа хийж, алдаанаасаа суралцах, өөрийгөө үнэлэх чадварт сургадаг.
⚡️⚡️⚡️Эдгээр ур чадварт суралцахад багш хэрхэн чиглүүлэх вэ? PBL-ийг онолоор бус, бодит жишээ, хэрэгжүүлэх алхмаар нь суралцах 3 өдрийн сургалтад ТАНЫГ УРЬЖ БАЙНА.
📌PBL 3P ТӨСЛИЙН АРГАЧЛАЛ, АРГА ЗҮЙН СУРГАЛТ
🔹21-р зууны боловсролын чиг хандлагад нийцсэн Project Based Learning (PBL) арга зүйг онол + бодит туршлага дээр тулгуурлан, хичээл дээр шууд хэрэгжүүлэх түвшинд судлах боломж;
👉Сургалтын хүрээнд:
🔹21-р зууны боловсролын чиг хандлага,
🔹PBL хөтөлбөрийн анхан шатны ойлголт,
🔹PBL хичээлийн төлөвлөлтийн арга зүй,
🔹Дрими сургуулийн PBL боловсролын бодит үйл явц;
👉Илтгэгчид:
🔹Жү Ён Мин – Боловсрол судлалын магистр, Дрими сургуулийн хичээлийн эрхлэгч
🔹Ю Нам Үг – Боловсрол судлалын магистр, Дрими сургуулийн мэдээлэл зүйн хичээлийн багш
🗓️Хугацаа: 2026.01.13 – 2026.01.15
⏳Цаг: 09:00–17:00
🧩Байршил: Тусгаар Тогтнолын ордон, Их танхим
✅Багш, боловсролын байгууллагын удирдлага, боловсролын салбарын мэргэжилтнүүдийг урьж байна.
👉Дараах холбоосоор бүртгүүлнэ үү:
https://forms.gle/5SeN6ecNSC1tX2So8
☘️"Ирээдүйн боловсролыг хамтдаа бүтээцгээе"...
Багш нарын сургалтын бүртгэл
PBL (Project Based Learning), 3P төслийн аргачлал, арга зүйн сургалт Лектор: Жу Ён Мин (Боловсрол судлалын магистр, Дрими сургуулийн хичээлийн эрхлэгч) Юү Нам Үг (Боловсрол судлал....
12/01/2026
Аi бий болсноор энгийн техник мэдлэг цаашдаа сонин биш болох шинжтэй. Харин та бидэнд болон хүүхдүүдэд маань Soft Skill маш чухал болж байна. Soft Skill гэдэг нь нэг тийм эвтэйхэн хүн байдаг даа, тэрийг хэлж байгаа юм.
12 чухал Soft Skill-ийг хэлж өгье.
• Communication - Харилцаа
- Тод ярь.
- Биеийн хэлэмжийг судал.
- Асуултаа зөв тавь.
- Бусдыг тасалж болохгүй.
- Төвөгтэй үгс хэрэглэж болохгүй.
- Бохир joke хэрэглэж болохгүй.
• Critical Thinking - Нухацтай сэтгэлгээ
- Асуулт тавь.
- Мэдээлэлд нухацтай ханд.
- Шийдвэр гаргахдаа логиктой бод.
- Асуухгүйгээр зөвшөөрч болохгүй.
- Яарч дүгнэж болохгүй.
- Таны тухай сөрөг ярианд автаж болохгүй.
• Leadership - Манлайлал
- Бусдад урам өг.
- Утга учиртайгаар санал сэтгэгдлээ хэл.
- Бусдын сургамжаас үлгэр ав.
- Жижиг сэтгэлгээ хэрэггүй.
- Хатуу шийдвэр гаргахгүй байж болохгүй.
- Хэт хүлцэнгүй байж болохгүй.
• Emotional Intelligence - Сэтгэл хөдлөлийн оюун ухаан
- Бусдын өмнө яриахаар бол шударга байгаарай.
- Бусдыг сонсож, зөвөөр ойлгож байгаарай.
- Нээлттэй хэв маягт орж, бусдад боломж олгож байгаарай.
- Хэцүү ярианаас зайлсхийж болохгүй.
- Бусдын мэдрэмжийг үгүйсгэж болохгүй.
- Хэт сэтгэл хөдлөлд автаж болохгүй.
• Time management - Цагаа зохицуулах
- Таскуудаа дараалалд оруулаарай.
- Маш тод, цөөхөн зорилго тавиарай.
- Календарь, Alert зэргийг сайн ашигла.
- Хойшлуулж болохгүй.
- Анхаарал сарниулдаг зүйлсэд автаж болохгүй.
- Өөрийгөө хэтрүүлж болохгүй.
• Creativity - Сонирхолтой, бүтээлч байдал
- Санаагаа бусадтай хуваалц.
- Чөлөөтэй сэтгэж байгаарай.
- Бусадтай хамтарч байгаарай.
- Санаагаа хэт хурдан орхиж болохгүй.
- Бүтэлгүйтлээс айж болохгүй.
- Ажиллахгүйг мэдсээр байж хуучинтайгаа зууралдаж болохгүй.
• Adaptability - Дасан зохицох чадвар
- Өөрчлөлтөд нээлттэй бай.
- Юунд ч гэсэн эерэг байгаарай.
- Сайжрахын тулд шүүмжлэлд нээлттэй бай.
- Өөрчлөлтийг эсэргүүцэж болохгүй.
- Асуудалд бусдыг буруутгаж болохгүй.
- Шинэ зүйл сурахгүй байж болохгүй.
• Negotiation - Хэлэлцээр хийх
- Бэлтгэлээ сайн хий.
- Win-win зарчмыг баримтал.
- Тайван байж, хүндэтгэлтэй ханд.
- Гэрээ байгуулахаар яарч болохгүй.
- Хувийн хандлагаар хандаж болохгүй.
- Сүрдүүлэх маягаар хандаж болохгүй.
• Collaboration - Хамтын ажиллагаа
- Аливаа яриа, хэлэлцүүлэгт нээлттэй байх
- Амжилтаа бусдадаа нялзаагаарай.
- Буулт хийхэд бэлэн бай.
- Уулзалтыг хэт давамгайлж болохгүй.
- Өш хонзон санаж болохгүй.
- Тусгаар ажиллаж болохгүй.
• Proactivity - Идэвх санаачилга
- Санаачилгатай байж сурах.
- Хувийн зорилготой бай.
- Үргэлж сайжирч, хөгжих ёстой.
- Бусдыг хийхийг хүлээж болохгүй.
- Өөрчлөгдөх шинж тэмдгийг үл анзаарч болохгүй.
- Асуудлыг бусдад чихэж болохгүй.
• Resilience - Тэсвэр хатуужил
- Сорилт тулгарахад өөдрөг байх
- Алдаа бүтэлгүйтлээс суралцаж, цааш явах
- Сөрөг зүйл дээр хэт удаан төвлөрч, зууралдаж болохгүй.
- Хэрэгтэй үед тусламж авахгүй байж болохгүй.
• Self-Discipline - Өөрийгөө хянах чадвар
- Тогтмол цагийн хуваарь, дэглэмтэй байх
- Анхаарал сарниулах зүйлсээс хол байж сурах
- Амжилт гаргасан үед өөрийгөө урамшуулах
- Сорилтод бууж өгч болохгүй.
- Шалтаг тоочиж болохгүй.
- Эрүүл мэнд, өөрийн цэнгэг байдлыг үл тоож болохгүй.
Эх сурвалж: Jargal Tumurbaatar
06/01/2026
Ховд аймгийн Прогресс сургууль "Зорилгын дэвтэр" сайн туршлага. bagsh. mn -д .
Зорилгын дэвтэр хэрхэн хөтлөх вэ
Ховд аймгийн прогресс сургуулийн "Зорилгын дэвтэр" мэргэжлийн хөгжлийн бүлгийн сайн туршлага bagsh.mn платформд байршлаа. Зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэх ...
06/01/2026
Нийслэлийн 32 дугаар сургууль хичээлийн хөтөлбөр боловсруулах туршлагаа bagsh. mn -ээр дамжуулан хуваалцсан байна.
Хичээлийн хөтөлбөрийг суралцахуйн удирдамжийн дагуу боловсруулах нь
Нийслэлийн 32 дугаар сургуулийн багш нар нь 2019 оноос хэрэгжиж буй “Сургалтын сайжруулсан хөтөлбөр болон суралцахуйн удирдамжийг баримтлан сургалтын үйл ажи...
06/01/2026
МУ-ын зөвлөх багш С.Наранзул "Хичээлийн судалгаагаар багшлах арга зүйг сайжруулах нь" сургалт, зөвлөмжийг bagsh. mn платформын мэдээлэл буланд нийтэлсэн байна.
Зөвлөх багш С.Наранзул: "Хичээлийн судалгаагаар багшлах арга зүйг сайжруулах нь"
Монгол улсын зөвлөх багш С.Наранзул "Хичээлийн судалгаа" сэдвээр багшлах арга зүйг сайжруулах үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг туршлагаасаа хүргэж ба...
06/01/2026
МУ-ын зөвлөх багш Ц. Цэрмаа, Ч.Энхтуяа нарын хүүхэд хөгжүүлэх арга зүйн туршлагаар bagsh. mn платформын
мэдээлэл буланд подкаст бэлтгэн нийтэлсэн байна.
МУЗБ Ц.Цэрмаа, Ч.Энхтуяа багшийн сурагчдыг хөгжүүлэх арга
Монгол Улсын зөвлөх багш, НЕБ-ын Нэгдүгээр сургуулийн бага ангийн багш Ц.Цэрмаа, Ч.Энхтуяа нар нь бага ангийн сурагчдын авьяасыг хөгжүүлэхэд ашигладаг арга з...
06/01/2026
Гар дорх энгийн зүйлийг ашиглан 3D голограмма дүрс бүхий маш сонирхолтой хичээл явуулж буй багшийн туршлагыг түгээж байна.
3D голограмма дүрс бүхий сонирхолтой хичээлийн туршлага
Хичээлийн сэдэв: "Сүүдэр" байгаль, нийгмийн хичээл268 дугаар цэцэрлэгийн арга зүйч Ч.Март багш нь бэлтгэл бүлгийн хүүхдүүддээ гарын дорх материал ашиглан со...
06/01/2026
Олон улсын СТЕМ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тэргүүний 18 дугаар цэцэрлэгийн туршлагаар bagsh..mn платформ видео контент бүтээн түгээсэн байна.
Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэгч цэцэрлэг
Олон улсын Стеам хөтөлбөрийг туршин хэрэгжүүлж буй Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тэргүүний 18 дугаар цэцэрлэгийн нэг өдөртэй танилцлаа.
06/01/2026
Цэцэрлэгийн дотоод орчиноо бүхэлд нь монгол ахуйн онцлогийг шингээн тохижуулсан БЗД-ийн тэргүүний 210 дугаар цэцэрлэгийн туршлагаар bagshmn 2024 онд анхны видео контентоо бүтээж байсан билээ.
"Монгол хүүхэд" үндэсний танин мэдүүлэх арга зүйн туршлага
Энэ удаагийн дугаартаа БЗД-ийн тэргүүний 210 дугаар цэцэрлэгийг онцолж байна. Тус цэцэрлэг нь "Монгол хүүхэд" хөтөлбөрийг хэрэгжүүлж, монгол ахуй, орчин, мон...