03/06/2026
Өчигдөр бид "ХҮҮХЭД НАСНЫ ДУРСАМЖ" сэдэвтэй уулзалтаа монгол хэлээрээ амжилттай зохион байгууллаа. 🎉
Бид хамтдаа хүүхэд насаа дурсаж, хүүхэд насныхаа хамгийн хөгжилтэй, дурсамжтай түүхүүдээ хуваалцаж, яг л хүүхэд шиг хамтдаа инээлдэж, цагийг хамтдаа зугаатай өнгөрүүллээ. 😅
Бид илтгэгчийнхээ "Мөс хагалах яриа"-г нэгийг бодон хоёрыг тунгаан сонслоо. 🙂
3 илтгэгчийнхээ ярианаас:
💫Аав хүний, эр хүний нөмөр нөөлөг бидний амьдралд ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг
💫Амьдралд бидэнтэй урьдчилан таамаглашгүй сорилтууд тулгардаг ч эдгээр сорилтууд биднийг улам хүчирхэгжүүлдэгийг
💫Бидний олж авсан мэдлэг, чадвар, хичээл зүтгэл үр шимээ заавал эргүүлэн өгдөг, боловсрол бол өөртөө оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг ойлгож авлаа.
Мөс хагалах яриагаа амжилттай хийж, бидэнд урам зориг хайрласан 3 илтгэгчдээ талархаж байна. 🤝
Мөн өнөөдөр үүрэг гүйцэтгэсэн бүх гишүүдээ болон бидний уулзалтанд хүрэлцэн ирж, бидэнтэй хүүхэд насны хөгжилтэй, дэггүй дурсамжуудаа хуваалцсан зочиддоо талархсанаа илэрхийлье. 🌻
Манай дүгнэгч нарын үнэлгээ хийх чадварууд 7, 7 хоногоор сайжирч байгааг харахад баяртай байнаа. 👏
Шилдэг илтгэгч Энхбаатар
Шилдэг дүгнэгч Бат-Эрдэнэ
Шилдэг үүрэг гүйцэтгэгч Анужаргал
Ирэх долоо хоногт "Мэргэжил" сэдэвтэй англи хэлээр хийх уулзалтандаа эргэн уулзацгаая. 🤩
Манай клубын үүд хаалга зочиддоо үргэлж нээлттэй байгаа шүү.🤗
🌱Хүүхэд бүрийн нүдэнд инээмсэглэл тодорч байг. 🌱