Адам Смит: "Шударга ёсны дүрэм" бол зах зээлийн тогтвортой байдлын үндэс
Адам Смитийн “The Wealth of Nations” болон “The Theory of Moral Sentiments” гэсэн хоёр суут бүтээлд зах зээл ба ёс суртахууныг (Morality) хамтад нь тайлбарласан байдаг.
Түүний үзлээр зах зээл гэдэг нь хүмүүс өөрийн ашиг сонирхлоо даган хөдөлж байх үед өөрөө зохицож чаддаг систем юм. Хүмүүс өрсөлдөх тусам үнэ буурч, бараа үйлчилгээ сайжирч, нийт нийгэмд ашигтай үр дүн бий болдог.
Гэхдээ энэ систем дангаараа тогтвортой ажиллаж чаддаггүй. Зах зээлийг зөв, тогтвортой ажиллуулах хамгийн чухал суурь нь "шударга ёс" юм.
Шударга ёс гэж юу вэ?
Шударга ёс гэдэг нь хамгийн энгийнээр:
хулгай хийхгүй байх
хуурч мэхлэхгүй байх
бусдад гэм хор учруулахгүй байх
бусдын эрхийг зөрчихгүй байх
Өөрөөр хэлбэл, “муу зүйл хийхгүй байх” гэсэн суурь дүрэм юм.
Шударга ёсны ач холбогдол
Хэрвээ шударга ёс байхгүй бол:
хүмүүс бие биедээ итгэхээ больно
бизнес, худалдаа зогсоно
хамтын ажиллагаа боломжгүй болно
Иймээс шударга ёс бол зөвхөн ёс суртахууны нэг хэсэг биш, харин нийгэм ба зах зээлийн оршин тогтнох хамгийн үндсэн суурь юм.
Шударга ёс ба энэрэнгүй сэтгэл
Адам Смит ёс суртахууныг хоёр үндсэн хэсэгт хуваасан:
Шударга ёс (Justice)
→ заавал мөрдөнө
→ хуульчилж болно
→ нийгмийн тогтвортой байдлын үндэс
Энэрэнгүй сэтгэл (Benevolence)
→ сайн дурын шинжтэй
→ албадах боломжгүй
→ харилцааг сайжруулдаг боловч зайлшгүй шаардлага биш
Хүн зөв, бурууг яаж ялгадаг вэ?
Смитийн үзлээр хүн ёс суртахууныг дараах байдлаар бүрдүүлдэг:
бусдын мэдрэмжийг ойлгох төрөлхийн чадвар
өөрийгөө гаднаас харж дүгнэх “дотоод шүүгч”
нийгмийн орчин, хүмүүжил, туршлага
Эдгээр нь хамтдаа хүний ёс суртахууныг төлөвшүүлдэг.
Адам Смитийн онолын гол санаа маш тодорхой:
👉 Зах зээл баялаг бүтээдэг
👉 Шударга ёс түүнийг тогтвортой ажиллуулдаг
👉 Ёс суртахуун бүх системийн суурь нөхцөлийг бүрдүүлдэг
Тиймээс шударга ёсгүй нийгэм тогтвортой оршин тогтнох боломжгүй юм.
Steppe Quant
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Steppe Quant, Education Website, HUD, subdistrict 17, Ulaanbaatar.
Steppe Quant - Өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй хүмүүст шинэ санаа болон хөрөнгө оруулалтаа хөгжүүлэх ухаалаг стратеги бүтээхэд тусална. Бидэнтэй нэгдэж, өөрийн ирээдүйгээ бүтээ!
📊 ЗАХ ЗЭЭЛИЙГ ОЙЛГОХ НЬ — 7 ПОСТЫН ДҮГНЭЛТ
Өнгөрсөн хугацаанд бид зах зээл, зах зээлийн үнэ, үнэд нөлөөлдөг хүчин зүйлс болон зах зээлийн мөчлөгийн талаар нийт 7 постоор дамжуулан цогц ойлголт өгөхийг зорьсон. Энэ бүхний гол зорилго нь зах зээлийг зөв өнцгөөс харж, илүү ухаалаг шийдвэр гаргах суурь ойлголтыг бий болгох явдал байсан.
Эдгээр постуудаас гарч ирж буй хамгийн чухал дүгнэлт бол зах зээл гэдэг нь зүгээр нэг тоо, график, эсвэл санамсаргүй хөдөлгөөн биш юм. Харин зах зээл бол мэдээлэл, хүлээлт, хүмүүсийн шийдвэрийн нийлбэр болсон амьд систем юм.
Зах зээл нь өөрийн гэсэн мөчлөгтэй. Энэ нь өсөлт, тогтворжилт, бууралт гэсэн үе шатуудаар давтагдан илэрдэг. Өсөлтийн үед итгэл нэмэгдэж, боломж тэлдэг бол тогтворжилтын үед тодорхойгүй байдал давамгайлж, оролцогчид хүлээлтийн байдалд ордог. Харин бууралтын үед айдас нэмэгдэж, зах зээл цэвэршиж, дараагийн мөчлөгийн суурь бүрэлддэг.
Тэгвэл зах зээлийг хамгийн энгийнээр тодорхойлбол:
Зах зээл бол тоо биш. Зах зээл бол хүмүүс хоорондын харилцаа.
Бид график дээр үнэ, индекс, индикатор харж байгаа ч үнэндээ хүмүүсийн шийдвэр, тэдний хүлээлт, сэтгэл зүйг харж байдаг. Үнэ бол эдгээр бүхний үр дүн юм.
Үнэ яагаад хөдөлдөг вэ гэвэл, хүмүүсийн бодол өөрчлөгддөгтэй холбоотой. Шинэ мэдээлэл гарч ирнэ. Тэр мэдээлэл хүмүүсийн ирээдүйн талаарх төсөөллийг өөрчилнө. Хүмүүс өөрөөр харж эхэлмэгц шийдвэр гаргана. Шийдвэр гармагц капитал шилжинэ. Харин капиталын хөдөлгөөн нь үнийг хөдөлгөдөг.
Иймээс үнэ бол зүгээр нэг тоо биш. Энэ нь хүмүүсийн зан төлөв, сэтгэл зүй, хүлээлтийн шууд тусгал юм.
Тэгэхээр зах зээл өнөөдрийн нөхцөл байдлыг биш, харин маргаашийг үнэлж байдаг.
Үнэ бол үр дүн.
Хүлээлт бол шалтгаан.
Зах зээл мэдээгээр биш — хүлээлтээр хөдөлдөг.
🌍 Зах зээл мөчлөгөөр хөдөлдөг — харин мэдээлэл түүнийг удирддаг.
Бидний амьдарч буй ертөнц шулуун шугамаар урагшилдаггүй.
Орчлон ертөнц, түүн доторх амьдрал бүхэлдээ давтагддаг хэмнэл, өөрчлөгддөг мөчлөгөөр (cycle) хөгждөг.
Зах зээл ч мөн адил — өөрийн мөчлөгтэй:
Өсөлт. Тогтворжилт. Бууралт.
Эдгээр үе шат зөвхөн зах зээлд бус, амьдралын бараг бүх зүйлд давтагдан илэрдэг.
📈 Өсөлт
Боломж тэлж, итгэл нэмэгдэнэ.
Ирээдүй илүү гэрэлтэй мэт санагдана.
➖ Тогтворжилт
Хөдөлгөөн саарч, тодорхойгүй байдал үүснэ.
Хүмүүс ажиглаж, хүлээж, дараагийн алхмаа бодож эхэлдэг.
📉 Бууралт
Сорилт нэмэгдэж, зарим зүйлс төгсгөлдөө хүрнэ.
Гэвч энэ нь ихэнхдээ шинэ эхлэлийн өмнөх үе шат байдаг.
🧠 Тэгвэл энэ бүхнийг юу хөдөлгөдөг вэ? — МЭДЭЭЛЭЛ
Өнөө цагт мэдээлэл бол хамгийн хүчтэй нөлөөлөгч.
Бидний харж, сонсож, уншиж буй бүхэн:
• Бидний шийдвэрийг өөрчилдөг.
• Бидний хүлээлтийг бүрдүүлдэг.
• Бидний сэтгэл зүйг чиглүүлдэг.
📢 Зах зээлд хамгийн хүчтэй нөлөөлдөг мэдээллүүд
💰 Эдийн засгийн мэдээ
Зах зээлийн чиглэлийг тодорхойлох суурь үзүүлэлтүүд:
• Хүүгийн түвшин
• Инфляц
• Ажил эрхлэлт (NFP)
👉 Эдгээр өөрчлөгдөхөд зах зээлийн хөдөлгөөн дагаад өөрчлөгдөнө.
🏛️ Төв банкны шийдвэр
Дэлхийн санхүүгийн урсгалыг чиглүүлэгч байгууллагууд:
• Federal Reserve (USD)
• European Central Bank (EUR)
👉 Бодлогын өөрчлөлт нь ихэвчлэн томоохон трендийн эхлэл болдог.
🌍 Геополитик нөхцөл байдал
Дэлхий дахинд өрнөх үйл явдлууд зах зээлд шууд нөлөөлнө:
• Дайн
• Сонгууль
• Эдийн засгийн хямрал
👉 Ийм үед хөрөнгө оруулагчид эрсдлээс хамгаалж, алт руу шилжих хандлага нэмэгддэг.
😨 Зах зээлийн сэтгэл зүй (Sentiment)
• Айдас давамгайлах үед → эрсдлээс зайлсхийж, зарах хандлага нэмэгдэнэ (SELL)
• Шунал давамгайлах үед → ашиг хөөж, худалдан авах идэвх нэмэгдэнэ (BUY)
🔄 Гол ойлголт
Зах зээл бол зүгээр нэг тоо биш.
Энэ бол — мэдээлэл, сэтгэл зүй, хүлээлтийн нийлбэр.
✨ Дүгнэлт
Мөчлөгийг ойлгосон хүн өөрчлөлтөөс айхгүй.
Мэдээллийг зөв ойлгосон хүн шийдвэрээ илүү ухаалгаар гаргадаг.
🔥 Алтан дүрэм:
“Зах зээл мэдээгээр биш - хүлээлтээр хөдөлдөг.”
📊 3 САРЫН 2–8
ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨДӨЛГӨХ ТОП 3 ХҮЧИН ЗҮЙЛ
🌍 Геополитикийн нөхцөл байдлын улмаас зах зээлүүд эрсдлээс болгоомжилсон байр суурьтай байна.
📉 Хувьцаа, валют, хүүгийн зах зээл харьцангуй тайван тохируулга хийж байгаа бол
🛢 Түүхий нефтийн хувьд савлагаа (Volatility) давамгайлж байна.
Энэ долоо хоногт томоохон макро мэдээллүүд дараалан гарах тул:
⚡ Огцом шилжилт
⚡ Хурдан хөдөлгөөн
⚡ Liquidity багасах мөчүүд
үүсэх магадлалтай.
1️⃣ 🇺🇸 АНУ-ын NFP – Гол үйл явдал
NFP (Non-Farm Payrolls) нь АНУ-д хөдөө аж ахуйгаас бусад салбарын шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо юм. Энэ нь АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн хамгийн чухал үзүүлэлтийн нэг бөгөөд сар бүрийн эхний Баасан гарагт нийтлэгддэг.
📌 Ажилгүйдэл: 4.3% байхаар хүлээгдэж байна.
Одоогийн эмзэг орчинд хүлээлтээс багахан ч гэсэн зөрүү үүсэхэд:
→ Бондын хүү
→ Фьючерс индекс
огцом савлах магадлалтай.
📈 Зах зээлийн мэдрэмж өндөр байна.
2️⃣ 🛢 Түүхий нефть – Савлагаа үргэлжилж байна
Brent нефть 13%-ийн gap-тай өсөж $80-аас дээш гарсан ч тогтож чадсангүй.
Энэ нь:
✔ Нийлүүлэлтийн эрсдэлийг аль хэдийн үнэд шингээсэн
✔ Ойрын хугацааны spread 2025 оны дунд үеийн оргил түвшинд дөхөж байгаа нь өдрийн доторх савлагааг өндөр, мэдээний нөлөөнд мэдрэмтгий хэвээр байлгаж байна.
3️⃣ 🤖 Broadcom тайлан & AI эрсдэл
Опционы зах зээл ±8.1%-ийн хөдөлгөөн хүлээж байна.
AI салбар дээр:
→ Тайлан хүлээлт давсан ч
→ Өсөлт тогтвортой хадгалагдах баталгаа байхгүй
Nvidia-ийн жишээ үүнийг харуулсан.
🎯 Дүгнэлт
Энэ долоо хоногт:
Мэдээ зах зээлийг удирдана.
Савлагаа хурдтай байна.
Эрсдэлийн удирдлага чухал.
📌 Өгүүлэмжийг биш, үнийн хөдөлгөөнийг дага.
🌊 ЗАХ ЗЭЭЛИЙН ФИЛОСОФИ
Зах зээл бол 🌊 мэдээллийн урсгал.
Зах зээл бол 🔄 хүлээлтийн өөрчлөлт.
Зах зээл бол 👥 олон оролцогчийн шийдвэрийн нийлбэр.
Тэгэхээр зах зээл бол тоо биш.
Зах зээл бол хүмүүс.
🤝 Хүмүүсийн хоорондын харилцаа.
📡 Зах зээл мэдээллийг бүх оролцогчдод нэгэн зэрэг дамжуулдаг.
Тэр мэдээллийн дохио нь — 📈 үнэ.
Бид график дээр тоо харж байгаа мэт боловч
үнэндээ хүмүүсийн шийдвэр,
айдас 😟
итгэл 😌
эргэлзээ 🤔
шунал 💰
зэргийг харж байдаг.
❓ Үнэ яагаад хөдөлдөг вэ?
Учир нь хүмүүсийн бодол өөрчлөгддөг.
📰 Мэдээлэл гарна.
🧠 Хүмүүс өөрөөр харж эхэлнэ.
🔮 Ирээдүйг өөрөөр төсөөлнө.
⚖️ Тэгээд шийдвэр гаргана.
Шийдвэр гармагц 💸 капитал шилжинэ.
Капитал шилжихэд 📊 үнэ хөдөлнө.
Үнэ бол зүгээр нэг тоо биш.
Үнэ бол хүмүүсийн зан төлөвийн тусгал.
🎯 Тэгвэл яах ёстой вэ?
Зах зээлийг “таах” гэж оролдохын оронд
🔎 хүлээлтийн өөрчлөлтийг ойлгох хэрэгтэй.
Хүлээлт гэдэг нь зөвхөн өнөөдрийн баримтаас биш,
ирээдүйн тухай төсөөллөөс үүсдэг.
Зах зээл дээр хүмүүс:
📈 Ирээдүйн ашиг өснө гэж хүлээвэл — одооноос худалдан авна.
📉 Эдийн засаг муудна гэж айвал — урьдчилж зарна.
📊 Хүү өснө гэж бодвол — эрсдэлээ багасгана.
Өөрөөр хэлбэл,
зах зээл өнөөдрийг биш, маргаашийг үнэлдэг.
⚡ Энэ орчинд:
🧩 Мэдээллийг түрүүлж ойлгосон нь давуу тал авна.
🔥 Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргасан нь ихэнхдээ хожуу оролцогч болдог.
Тиймээс
📌 үнэ хөдөлсний дараа гүйцэх биш,
📌 хүлээлт өөрчлөгдөж эхэлж буй мөчийг ойлгож сурах нь чухал.
✨ Эцэст нь:
Үнэ бол үр дүн.
Хүлээлт бол шалтгаан.
Зах зээлийн онолын загвар бодит амьдрал дээр төгс хэрэгждэг үү? Хүмүүс ихэнхдээ үүнд итгэдэггүй боловч
хамгийн ойртож очсон жишээ бол Foreign Exchange Market (Forex) чөлөөт өрсөлдөөний талбар.
Яагаад?
✔ Хамгийн өндөр хөрвөх чадвартай
✔ Олон улсын оролцогчтой
✔ Чөлөөт өрсөлдөөнтэй
✔ Мэдээлэлд хамгийн хурдан хариу үзүүлдэг.
📊 Forex ханш юунаас хамаардаг вэ?
Валютын ханш бол зүгээр нэг “chart” биш.
Энэ бол эдийн засгийн тэнцвэрийн илэрхийлэл.
Ханшид нөлөөлөх гол хүчин зүйлс:
• Бодлогын хүү
• Инфляц
• Ажил эрхлэлт
• Эдийн засгийн өсөлт
• Геополитик
• Зах зээлийн хүлээлт
🏦 Төв банкны дохио = Ханшийн чиглэл
Жишээ нь,
Federal Reserve:
📌 “Бодлогын хүүг бууруулах төлөвтэй”
📌 “Эдийн засгийн өсөлт саарч байна”
гэвэл → USD сулрах магадлал өндөр.
Харин:
🔥 Fed hawkish (хатуу мөнгөний бодлого) бол
→ USD чангарна
→ Алтны үнэ дарамтад орно
🌿 Fed dovish (зөөлөн бодлого) бол
→ USD сулрана
→ Алт өсөх хандлагатай
🧠 Гол ойлголт
Зах зээл бол “санамсаргүй” биш.
Зах зээл бол мэдээллийн систем.
Шинэ мэдээлэл → Хүлээлт өөрчлөгдөнө
Хүлээлт өөрчлөгдвөл → Үнэ хөдөлнө
Тиймээс Forex дээр амжилт гэдэг
таамаг биш,
мэдээлэл + хүлээлтийн логик + систем юм.
🎯 Та зах зээлийг аз туршилт гэж хардаг уу,
эсвэл мэдээллийн систем гэж хардаг уу?
"Зах зээл бол аз туршилт биш — систем"
Зах зээл бол аз уу?
Хэрэв аз байсан бол
яагаад зарим хүмүүс тогтмол ашигтай,
харин зарим нь тогтмол алдагдалтай байдаг вэ?
Үнэ өсөхийг “мэдэрсэн” хүн өөрийгөө суутан гэж боддог.
Үнэ унахад зах зээлийг буруутгадаг.
Гэхдээ бодит байдал дээр
зах зээл хэнд ч өргүй.
Adam Smith The Wealth of Nations-д нэг тодорхой логик дэвшүүлсэн:
Хүмүүс өөрийн ашиг сонирхлоо даган
чөлөөтэй солилцоо хийх үед
өрсөлдөөнөөр дамжин үнэ тогтож,
нөөц хамгийн үр ашигтай хуваарилагддаг.
Энэ бол “үл үзэгдэгч гар”.
Гэхдээ асуулт байна:
Та үнэхээр зах зээлийг ойлгож оролцож байна уу?
Эсвэл зөвхөн үнийн хөдөлгөөнийг хөөж байна уу?
Зах зээл дараах нөхцөлд л ажиллана:
• Өмчийн эрх хамгаалагдсан үед
• Гэрээ биелдэг үед
• Өрсөлдөөн бодитоор оршиж байгаа үед
• Мэдээлэл ил тод үед
Энэ бол систем. Энэ бол баялаг бүтээх механизм. Энэ механизм ганцхан шудрага зарчимаар ажилдаг:
Хийснээр хуваарилах.
Илүү үнэ цэнэ бүтээсэн нь илүү хүртэнэ.
Илүү эрсдэл удирдсан нь илүү тогтвортой өснө.
Илүү сахилга баттай нь урт хугацаанд ялна.
Хэрэв та зах зээлийг аз гэж харвал
та тоглоом тоглож байна.
Хэрэв та зах зээлийг систем гэж харвал
та стратеги барьж байна.
Үнэн бол нэг л зүйл:
Зах зээл таны хүслийг биелүүлэхгүй.
Зах зээл таны чадварыг л шалгана.
Та аль талд нь зогсож байна вэ?
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Ulaanbaatar
17012