01/07/2026
Та бүхэн ШУТИС-ийн Барилга, Архитектур Сургуулийн, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн "Хаягдал боловсруулах технологийн инженер" хөтөлбөрт бакалавр, магистрын түвшинд элсэн суралцаарай.
🇲🇳 ШУТИС-ийн 2026 оны нэмэлт элсэлт 2026 оны 7-р сарын 02-ны 12:00 цагаас ШУТИС элсэлтийн систем-ээр явагдана.
🌐Элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://elselt.edu.mn/page/27 цахим хуудаснаас авна уу.
👩🏻💻Хөтөлбөрийх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://must.edu.mn/mn/tp/7 авна уу.
Танд амжилт хүсье.
22/06/2026
🎓БАС-ийн Төгсөгчдөдөө төгсөлтийн баярын мэнд хүргэе! 🎓
Өнөөдөр та бүхэн өөрсдийнхөө хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж, мэргэжлийн их замдаа анхны том алхмаа хийж байна. Ирээдүйн хот, суурин, барилга байгууламжийг бүтээн байгуулж, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах архитектор, инженерүүд болсон та бүхэндээ халуун баяр хүргэе.
Мэдлэг чадвараа тасралтгүй хөгжүүлж, бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн ёс зүйгээрээ салбарынхаа хөгжил дэвшлийг манлайлахыг хүсэн ерөөе. Та бүхний цаашдын ажил, амьдрал өөдрөг сайхан байж, мөрөөдөл бүхэн тань биелэх болтугай.
Нийт төгсөгч нартаа төгсөлтийн баярын мэнд хүргэе! 🎓🏛️✨
Барилга, Архитектурын сургуулийн эрдмийн хамт олноос
🎓БАС-ийн Төгсөгчдөдөө төгсөлтийн баярын мэнд хүргэе! 🎓
Өнөөдөр та бүхэн өөрсдийнхөө хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж, мэргэжлийн их замдаа анхны том алхмаа хийж байна. Ирээдүйн хот, суурин, барилга байгууламжийг бүтээн байгуулж, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах архитектор, инженерүүд болсон та бүхэндээ халуун баяр хүргэе.
Мэдлэг чадвараа тасралтгүй хөгжүүлж, бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн ёс зүйгээрээ салбарынхаа хөгжил дэвшлийг манлайлахыг хүсэн ерөөе. Та бүхний цаашдын ажил, амьдрал өөдрөг сайхан байж, мөрөөдөл бүхэн тань биелэх болтугай.
Нийт төгсөгч нартаа төгсөлтийн баярын мэнд хүргэе! 🎓🏛️✨
Барилга, Архитектурын сургуулийн эрдмийн хамт олноос…
20/06/2026
⚠️ЭЕШ хаяанд ирлээ. Арван жилээ төгсөж буй эрхэм сурагч дүү нартаа Монгол улсын эрэлттэй мэргэжил болох "ХАЛААЛТ, АГААР СЭЛГЭЛТ, КОНДИЦИОНЕРИЙН ИНЖЕНЕР" хөтөлбөрөөр элсэн суралцахыг урьж байна.
16/06/2026
Улаанбаатар хотын Шинэ төв цэвэрлэх байгууламжийн нээлтийн ажиллагаа 2026.06.15ны өдөр боллоо. Манай Хаягдал боловсруулах тeхнологи мэргэжлийн багш Д.Тэргэл маань энд Лагийн Мeтан танкны зүгшрүүлэлт, судалгаа, шинжилгээг БНХАУын тeхнологич нартай хамтран хийж байна. Монголд анх удаа том хэмжээний мeтан хий үүсгэх байгууламж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Амжилт хүсьe👏👏
04/06/2026
👩🎓Эрхэм төгсөгчиддөө халуун баяр хүргэе! 🥳
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн 2025–2026 оны хичээлийн жилийн Хаврын улиралд
👏"Халаалт, агаар сэлгэлт, кондиционер" хөтөлбөрөөр 13 оюутан,
👏"Усан хангамж, ариутгал татуурга" хөтөлбөрөөр 8 оюутан,
👏"Хаягдал боловсруулах технологи" хөтөлбөрөөр 1 оюутан,
👏"Сантехникийн инженерчлэл хөтөлбөрөөр 4 оюутан,
нийт 26 оюутан бакалаврын зэрэг амжилттай хамгаалж төгслөө.
🤩Онцлох амжилт: Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн Судлаач магистрын хөтөлбөрийн 8, Мэргэжлийн магистрын хөтөлбөрийн 11 суралцагч магистрын зэргээ амжилттай хамгаалж, нийт 19 магистр төгсгөсөн амжилтаар Барилга, архитектурын сургуулийн хэмжээнд хамгийн олон магистрын зэрэг хамгаалуулсан тэнхим боллоо.
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийг амжилттай төгссөн нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэе.
Та бүхний хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд эзэмшсэн мэдлэг, ур чадвар нь эх орныхоо хөгжил, байгаль орчны тогтвортой ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Цаашдын ажил, амьдрал, эрдэм судлалын замналд нь өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ
03/06/2026
👩💼🌎Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд (UASTW) “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 уулзалтад 2026 оны 05 дугаар сарын 18-22 өдрүүдэд ШУТИС, Барилга Архитектурын Сургуулийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн Б.Мөнхбаяр, Б.Лхагвадулам, Ч.Наранцацрал, А.Зул багш нар оролцлоо.
Энэхүү уулзалтад Финланд, Франц, Герман, Ирланд, Итали, Мексик, Монгол, Нидерланд, Намибиа, Норвег, Швед, Швейцар, Өмнөд Африк, АНУ, Англи, Австри улсын их сургууль, бизнесийн байгууллагын 40 орчим төлөөлөл оролцлоо.
Уулзалтын үеэр Дээд боловсролын байгууллагуудын үүрэг, хөгжил болон судалгаа, инновацын шинэ чиглэлүүд, Их сургуулийн танхимын сургалт, хамтын сургалт, судалгаа шинжилгээний үйл ажиллагааны уялдаа холбоо, Ажлын байртай уялдсан сургалтын хөтөлбөр ба төгсөлтийн үр дүн, хиймэл оюун ухааны технологи зэрэг олон илтгэл, хэлэлцүүлгүүд явлаа.
Хэлэлцүүлгийн үеэр бакалавр, магистрын түвшний оюутнуудын дипломын ажлын сэдвийн санааг хамтран хөгжүүлэх, хамтарсан сургалт, судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэх боломж, оролцогчид өөрсдийн орны туршлага, сайн жишээ, тулгарч буй сорилтуудыг танилцуулж, санал солилцлоо.
Rewe Group компанийн үйл ажиллагаатай танилцаж, ажлын байран дээр дадлага хийдэг сайн туршлагуудтай танилцав. Мөн Salzburg хоттой танилцах аялал хийлээ.
UASTW -ийн “Хотын сэргээгдэх эрчим хүч болон Байгальд ээлтэй барилгын техник” болон “Life Science Engineering” салбар, хөтөлбөрийн багш нар, лабораторитой танилцаж, одоогийн байдал, цаашдын хамын ажиллагааны талаар ярилцлаа.
29/05/2026
“Хүн бүр нэгэн ижил замаар алхах албагүй. Мэргэжил олон, боломж бүр ч олон. Зоригтой мөрөөд, ухаалгаар сонгоорой.
10 жилээ төгсөж хонхны баяраа хийж буй дүү нартаа баярын мэнд хүргэе.
#ШУТИС , , ,