10/06/2026
🎙Хэлэлцүүлэг 8:
“Стратегийн орд - Критикал минерал ”
Дэлхийн эрчим хүчний шилжилт эрчимжихийн хэрээр литий, кобальт, никель, графит, ховор газрын элементийн дэлхийн эрэлт 2040 он гэхэд 4–6 дахин өсөх төлөвтэй байна. Эдгээр критикал минералын нийт нөөцийн 20-иос дээш хувийг агуулсан Монгол Улс энэхүү дэлхийн хэрэгцээнд хэрхэн хариу өгөх вэ?
Энэ удаагийн хэлэлцүүлэгт дараах асуудлуудаар ярилцана.
✅ Монголын критикал минералын нөөц, геополитик ач холбогдол
✅ Хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн шинэчлэлийн хэрэгцээ
✅ Боловсруулах үйлдвэрлэл
✅ Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд Монголын байр суурь
✅ Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын асуудал
🎙Модератор: Б.Мөнхзаяа (Ph.D), СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор
🎙Панелист:
Г.Cурахбаяр, Монголын Чухал ашигт малтмалын ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн, "Уул уурхайн эрх зүй судлалын сан" ТББ-ын судлаач
М.Дагва, Монголын Чухал ашигт малтмалын ассиоциацын удирдах зөвлөлийн гишүүн, ШУТИС-ийн багш
З.Ганболор, АвстралиМонголын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүн, Эрдэнэжас ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Хугацаа: 2026.06.17-нд