Алдархаан ЕБС 100 жил

Алдархаан ЕБС 100 жил

Share

Алдархаан ЕБС 100 жил

Photos from Алдархаан ЕБС 100 жил 's post 28/05/2026

Зуун жилийн түүх гэдэг бол зөвхөн цаг хугацааны хэмжүүр биш, энэ сургуулиар овоглосон мянга мянган суралцагсдын мөрөөдөл, үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчдийн нөр их хөдөлмөр, амжилт бүтээлийн шастир юм.
Өнөөдөр бид энэхүү түүхэн цаг хугацааг баримтат кино болгон мөнхөлж байгаа нь ирээдүй хойч үедээ үлдээж буй хамгийн том оюуны хөрөнгө оруулалт билээ. Киноны кадр бүр, хүн бүрийн дурсамж яриа манай сургуулийн хөгжил цэцэглэлт, түүхэн жимийг тодхон харуулна гэдэгт итгэлтэй байна. Түүхийг бүтээлцсэн үе үеийн багш, ажилчид, төгсөгчиддөө баярын мэнд хүргэж, киног бүтээж буй уран бүтээлчдэдээ халуун баяр хүргэе!"

Photos from Алдархаан ЕБС 100 жил 's post 27/05/2026

Зууны түүхтэй ууган сургуулийн маань
100 жилийн ойг угтан сургалтын орчныг сайжруулах үйлсийг чин сэтгэлээсээ дэмжиж, хандив тусламж үзүүлсэн танд гүн талархал илэрхийлье🤗

13/04/2026

Сурагчдын 3-р улирлын хичээл 2026-оны 04-р сарын 13-нд эхэлж байна.
Хөөрхөн🥰 шавь нар минь сургуульдаа тавтай морил 🤗🤗

30/03/2026

Сургуулийн 100 жилийн ойг угтан бүтээн байгуулалтын ажил эхэллээ.Багш ажилчид хамтраад 2.5 сая төгрөг, сумын Засаг даргын нөөц сангаас 8 сая төгрөгийн санхүүжилтээр бараа материал аван өөрсдийн нөөц боломжоор сургуулийн дотор заслын ажил эхлэн явагдаж байна. 2026 03.30
Хамтран ажилласан, дэмжлэг үзүүлсэн хүн бүрт талархъя👏👏

04/02/2026

Багш хүн гэдэг зөвхөн хичээл заагч биш, бидний амьдралын нандин дурсамжуудын гэрч байдаг. Энэ бичлэгийг хийж байхдаа эргээд нэг инээмсэглэж, багш нараараа бахархлаа. Бидний хөгжилтэй нандин дурсамжаар хамт аялаарай. ❤️
АЛДАРХААН ЕБС-100 ЖИЛ

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Zawkhan Aldarkhaan
Ulaanbaatar
1208