COP17 - Залуучуудын загвар хуралдаан

COP17 - Залуучуудын загвар хуралдаан

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from COP17 - Залуучуудын загвар хуралдаан, Education Website, Sukhbaatar district, Ulaanbaatar.

Монгол Улсын Их Сургууль нь НҮБХХ-ийн “Уур амьсгалын амлалт-2” төслийн дэмжлэгтэйгээр цөлжилт, газрын доройтлын асуудалд залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачилгыг дэмжих зорилгоор “COP17-Залуучуудын Загвар Хуралдаан”-ыг зохион байгуулна.

31/03/2026

COP17-д хүргүүлэх Монголын залуучуудын уриалга

Залуусын дуу хоолойг нэгтгэсэн COP17-Залуучуудын загвар хуралдаан... 05/03/2026

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн “Уур амьсгалын амлалт-2” төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Сургууль цөлжилт, газрын доройтлын асуудалд залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачилгыг дэмжих зорилгоор зохион байгуулсан “COP17-Залуучуудын загвар хуралдаан” 2 өдрийн турш үргэлжлэн өнөөдөр /2026.03.05/ хаалтаа хийлээ.

Үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулсан COP17-Залуучуудын загвар хуралдаанд мэдлэг, хариуцлага, манлайлал, ирээдүйдээ эзэн байх чин хүслээрээ манлайлан оролцсон шилдэг 60 оролцогчдодоо баяр хүргэж, сурлага, судалгаа, нийгмийн идэвх санаачилгад өндөр амжилт хүсье.

Залуусын дуу хоолойг нэгтгэсэн COP17-Залуучуудын загвар хуралдаан... Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн “Уур амьсгалын амлалт-2” төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Сургууль цөлжилт, газрын доройтлын асуудалд...

04/03/2026

Цөлжилт, газрын доройтлыг сааруулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн залуусын эрч хүч, манлайлал, шийдэл хайсан халуун мэтгэлцээнээр дүүрэн COP17-Залуучуудын загвар хуралдааны эхний өдөр амжилттай өндөрлөлөө.

Маргааш тэд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д хүргэх "Залуучуудын уриалга"-ыг батлах болно.






03/03/2026

COP17-Залуучуудын загвар хуралдаанд оролцох шилдэг 60 оролцогч шалгарлаа





27/02/2026

Тус хуралдаанд оролцохоор бүртгүүлсэн оюутан, залуусаас 120 оролцогчийг шалгаруулсан бөгөөд албан ёсны бэлтгэл сургалт амжилттай үргэлжилж байна.

27/02/2026

COP17-Залуучуудын загвар хуралдааны Ханын илтгэлийн хэсэгт оролцоорой.

✅ Судалгаа шинжилгээний ажил хийж буй залууст өөрийн бүтээлээ ханын илтгэлээр дамжуулан олон нийтэд танилцуулах боломжийг олгож байна.





13/02/2026

120 оюутан COP17 – Залуучуудын загвар хуралдаанд оролцохоор шалгарлаа.

COP17 цөлжилт, газрын доройтлын асуудалд залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачилгыг дэмжих зорилгоор UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Уур амьсгалын амлалт-2” төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/ “COP17-Залуучуудын загвар хуралдаан”-ыг зохион байгуулах гэж байна.

✅ Тус хуралдаанд оролцох эхний 120 оюутан, залуусыг шалгаруулж, албан ёсны бэлтгэл сургалтад хамруулахаар ажиллаж байна. Сургалт нь 3 модуль бүхий цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, олон улсын байгаль орчны бодлогын ойлголт болон хэлэлцээний ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Цахим сургалтын 3 модуль нь дараах агуулгаар зохион байгуулагдана. Үүнд:

🟢 1-р модульд НҮБ-ын Риогийн Конвенциуд болох:
Цөлжилттэй тэмцэх конвенци;
Уур амьсгалын өөрчлөлтийн конвенци;
Биологийн төрөл зүйлийн конвенци зэргийг судлах бөгөөд цөлжилт, газрын доройтол болон Талуудын Бага Хурлын үйл явц, хэлэлцээр хийх арга замуудыг судална.

🟢 2-р модульд уур амьсгалын санхүүжилт ба ногоон эдийн засаг, газрын доройтол, цөлжилтийн эсрэг бодлогуудыг авч үзнэ.

🟢 3-р модульд цөлжилт ба жендерийн уялдаа, дээд хэмжээний уулзалтад тэгш оролцоог хангах асуудалд төвлөрнө.
Сургалтад хамрагдсанаар оролцогчид олон улсын бодлогын хэлэлцээний суурь ойлголт, аналитик сэтгэлгээ, багийн ажиллагаа болон дипломат харилцааны чадварыг эзэмшин, COP17 Залуучуудын Загвар Хуралдаанд бэлтгэгдсэн төлөөлөгчийн түвшинд оролцох юм.





11/02/2026

Монгол Улсын Их Сургууль нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, “Уур амьсгалын амлалт-2” төслийн дэмжлэгтэйгээр, COP17 Ажлын албатай хамтран цөлжилт, газрын доройтлын асуудалд залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачилгыг дэмжих зорилгоор “COP17-Залуучуудын загвар хуралдаан"-ыг зохион байгуулах гэж байна.





05/02/2026

🇲🇳 Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/ нь UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Уур амьсгалын амлалт-2” төслийн дэмжлэгтэйгээр, COP17 Ажлын албатай хамтран цөлжилт, газрын доройтлын асуудалд залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачилгыг дэмжих зорилгоор COP17 - Залуучуудын загвар хуралдааныг 2026 оны 3 дугаар сарын 4-5-нд зохион байгуулах гэж байна.

✅ Бүртгэл 2026 оны 2 дугаар сарын 9-ний Даваа гарагийн 17:00 цаг хүртэл орон даяар явагдана.





04/02/2026

COP17-Залуучуудын загвар хуралдааны бүртгэл эхэллээ.

✅ Тус хурлаар цөлжилт, газрын доройтлыг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон санхүүжилт болон технологийн шийдэл зэрэг тулгамдсан асуудлын хүрээнд салбар хуралдаанууд болох бөгөөд шилдэг шийдэл гаргасан оролцогчдыг шалгаруулж урамшуулна.

Бүртгэл 2026 оны 2 дугаар сарын 9-ний Даваа гарагийн 17:00 цаг хүртэл орон даяар явагдана.





Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Sukhbaatar District
Ulaanbaatar