31/08/2026
📌 Зуны амралт дуусч, шинэхэн хичээлийн жилд анги дэвшиж буй дүү нартаа зориулав.
1. Өглөө бүр эрт босцгооё.
Өглөөний цагийг өөртөө зарцуулж чаддаг хүн өдрийг удирддаг. Нойр бол чухал ч, цаг баримталж сурах нь хамгийн эхний хатуу сорилт юм.
2. Бусадтай өөрийгөө бүү харьцуулаарай.
Хүн бүрийн гарааны цэг, зам мөр өөр. Хэн нэгний ололт амжилт чамайг шалтгаангүйгээр гутаах ёсгүй. Чи зөвхөн өөрийнхөө өчигдрийн хувилбартай л өрсөлдөөрэй😉.
3. Уншиж сур, бас дахин уншигтун.
Ном бол амьдралын хамгийн сайн зөвлөгч. Өдөрт ганц хуудас ч хамаагүй ном унших зуршил тархийг чинь хурцалж, сэтгэлгээг чинь тэлнэ.
4. Алдаа гаргахаас бүү ай.
Ахлах анги бол туршилт хийх цаг үе. Алдаа гэдэг бол ялагдал биш, харин дараагийн удаа илүү ухаалаг байхыг зааж өгч буй хичээл юм.
5. Найзуудаа зөв сонгоорой🫂.
Хажууд чинь байгаа найз нөхөд бол чиний ирээдүйн толь. Чамайг урагш татдаг, зөв үлгэр дуурайлал үзүүлдэг хүрээлэлтэй бай.
6. Багш нараасаа асууж, лавлахаас бүү эмээ✋.
Асуулт асуух нь муугийн тэмдэг биш, харин суралцах чин хүслийн илрэл. Ойлгоогүй зүйлээ үлдээхгүйгээр цаг тухайд нь лавлаж сураарай.
7. Дижитал ертөнцөөс өөрийгөө чөлөөлж чаддаг байгаарай.
Утсаа байнга шагайж цаг үрэх нь амьдралын амтыг мэдрүүлэхгүй. Дэлгэцнээс хол байж, бодит ертөнцөд хүмүүстэй ярилцаж, спортоор хичээллээрэй.
8. Багаар ажиллаж сур.
Ганцаараа бүхнийг амжуулна гэж байхгүй. Бусдыг сонсох, санаа бодлоо хуваалцах, өөрийн алдааг хүлээн зөвшөөрөх, бусдад тадархах, бусдын төлөө санаа тавих чадвар чамайг хүчтэй болгоно.
9. Хэл сурахын үнэ цэнийг эрт ухаар.
Гадаад хэл бол чамд дэлхийн хаалгыг нээх түлхүүр. Одоо сурсан хэл бүхэн ирээдүйд чинь том боломж болж ирнэ.
10. Өөрийн гэсэн үзэл бодолтой бай.
Олонхийн араас сохор байдлаар бүү хошуур. Аливаа зүйлд шүүмжлэлтэй хандаж, яагаад гэдэг асуултыг өөртөө байнга тавьж бай.
11. Бие даах чадварыг өөртөө суулга.
Хувцасаа өөрөө эвхэж цэгцлэж, өрөөгөө цэвэрлээд, өглөөний цайгаа бэлдээд сурчих. Эдгээр жижиг зуршлууд чамайг маргаашийн бие даасан хүн болгоно.
12. Сэтгэл хөдлөлөө удирдаж сур.
Найзуудтайгаа муудалцах, өсвөр насны огцом шилжилтүүд байх л зүйл. Гэхдээ түргэн зангаар бодлогогүй шийдвэр бүү гаргаарай, амьсгаа аваад бод.
13. Хөдөлмөрийг хүндэтгэ.
Ямар ч ажил дорд байдаггүй. Хөлсөө урсгаж олсон мөнгө, хичээж хийсэн бүтээл бүр үнэ цэнтэй.
14. Амлалтандаа эзэн бай.
Хэлсэн үгэндээ хүрдэг, цаг баримталдаг зан чанар бол хүний хамгийн том нэрийн хуудас. Итгэлцэл бол хамгийн эмзэг, үнэ цэнтэй зүйл.
15. Өөртөө итгэ.
Чамайг юу ч хийж чадахгүй гэж хэлэх хүмүүс гарч ирнэ. Харин чи өөртөө итгэх итгэлээ хэзээ ч бүү алд. Чи бол боломжоор дүүрэн үе дээрээ яваа хамгийн эрч хүчтэй сурагч.
Дүү минь, сургуулийн ширээ бол амьдралын хамгийн сайхан дурсамж бүтээх газар.
Хичээнгүй бай, бас амьдралынхаа эзэн нь байгаарай✌️.
Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе🎉💐
Хүүхдүүддээ баяр хүргэж, амжилт хүсч, хүүхдүүдээ хийгээрэй эцэг эхчүүдээ🥰