27/11/2025
ЭРХЭМ ХҮНДЭТ ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧ ТА БҮХЭН БОЛОВСРОЛЫН САЙДЫН 2025.11.25-ны ӨДРИЙН ДУГААР 05 АЛБАН ДААЛГАВАРТАЙ ТАНИЛЦАН СУРГУУЛИЙН ОРЧИНД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ БАРИМТЛАН ХАМТРАН АЖИЛЛАЖ, АМНЫ ХААЛТАА ЗҮҮГЭЭРЭЙ✅
✅Та бүхний хамтын оролцоо нь хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд хамгийн чухал хувь нэмэр болдог.
27/11/2025
Боловсролын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар албан даалгаврын 2.8. дахь заалт буюу Суралцагчдад “Гэр-цэцэрлэг-гэр”, “Гэр-сургууль-гэр” гэсэн чиглэлийг мөрдүүлж, хамтран ажиллахыг эцэг эхчүүд та бүхнээс хүсье.
25/11/2025
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна. Үүнд:
👩❤️💋👨Эцэг эх, асран хамгаалагч нарт:
☝Урлаг спорт, соёл олон нийтийн зэрэг төвлөрсөн арга хэмжээнд оролцохоос аль болох татгалзахыг бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөж байна. Учир нь та томуу, томуу төст өвчний халдвар тээгч болох ба үүнийгээ бага насны хүүхдэд халдварлуулах эрсдэл өндөр болно.
☝Гэр бүлийн орчинд гэр бүлийн гишүүн бүрийн хувийн ариун цэврийг сахиулаарай. Гараа тогтмол угаах, амаа зайлах зэрэг дадлыг хэвшүүлж, дархлаа дэмжих амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглэх нь томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга зам юм шүү.
☝Хэрэв таны хүүхдэд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандаарай. Таамгаар, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх нь чухал. Хүүхдийнхээ цэцэрлэг, сургуульд албан ёсоор мэдэгдэж чөлөө авах нь зүйтэй.
🏢Аж ахуй нэгж байгууллага, олон нийтэд:
☝Ач холбогдол багатай, онцын шаардлагагүй олон нийтийг хамарсан төвлөрсөн үйл ажиллагааны тоог эрс бууруулж, түүнд тавих хяналтыг сайжруулахыг нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудад зөвлөж байна.
☝Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид томуу, томуу төст өвчлөлтэй холбоотой чөлөө хүссэн тохиолдолд цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломжийг олгохыг төрийн байгууллагууд, аж ахуй нэгжийн удирдлагуудад уриалж байна.
☝Иргэн нэг бүр хүн олноор төвлөрдөг орчин, нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалтыг заавал зүүж өөрийгөө болон бусдыг хамгаалах, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн нөхцөл байдлын мэдээ мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагаас өгөх зөвлөгөө зааврыг дагаж мөрдөөрэй.
👩🏫Боловсролын сургалтын байгууллагын удирдлагуудад:
☝Суралцагч, багш, ажилтан нэг бүр амны хаалт заавал зүүх, сургалтын байгууллагын орчинд гар угаах, ариутгах боломжийг бүрдүүлж, цэцэрлэг, бага ангийн суралцагчдын үдийн хоолыг шим тэжээлтэй, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүнээр баяжуулаарай.
☝Суралцагчдын ирцийн тандалтын мэдээг тогтмолжуулж, томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдалд тохируулан мэргэжлийн байгууллагуудаас өгөх зөвлөмж, зааврыг мөрдөж ажиллаарай.
☝Анги танхимын агаар сэлгэлтийг тогтмол хийж, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг байгууллагын дотоод нөөцөд тулгуурлан зохион байгуулаарай.
☝Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөгөө тодотгож, нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна.
👇Доорх зөвлөмжүүдийг дагаж мөрдөөрэй😊
Эцэг, эх, асран хамгаалагч, багш нар бүгдээрээ хамтдаа хичээцгээе👌💪👫
24/11/2025
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гадуур дэгдээд буй H2N3 вирус ханиаж халуураагүй хэр нь унтаарах, халууны хордлогод орох, богино хугацаанд хатгаа болох онцлогтой…
🏥 Томууны вирус, тэр дундаа А хүрээнийх нь ☝️ хоруу чанар маш өндөртэй. Шууд 38-41, 42 хүртэл халуурах шинж тэмдгээр эхэлж, удалгүй гүйлгэж, бөөлжих зэрэг хордлогын шинж тэмдгээр үргэлжлэн, богино хугацаанд уушгины хатгалгаа болж байгааг анхааруулъя.
Бага насныхан байтугай том хүн ч давж гарахад хэцүү вирус дэгдээд буй энэ үед эцэг, эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, шинж тэмдэг илэрсэн дариуд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй аваарай.
Та бүхэн болзошгүй эрсдэлээс сэргийлж маск зүүх, орчны агааржуулалт 20 минут тутамд хийх, Д витамин, халуун бүлээн шингэн зүйл ууж хэвших, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байхыг анхаарна уу!